Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Бяцхан үрсийн дотны туслах “JESO BABY”

Нийтэлсэн

-

Хүүхдэд ээлтэй эко бүтээгдэхүүн  урладаг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” Э.Солонготой уулзаж, өхөөрдөм бяцхан үрсэд зориулсан “JESO BABY” брэндийн талаар ярилцсан юм. Нялх хүүхэдтэй ээжүүд чанартай, чамин, эдэлгээ сайтай  бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог. Жирэмсэн байхаасаа эхэлж судалгаа хийдэг эмэгтэйчүүд ч бий. Тэдний нэг болох Э.Солонго хүүгээ өлгийдөж авсан үеэсээ тэдэнд ээлтэй хувцас, шим тэжээлтэй хоол, жимс, ногоо, тоглоом зэргийг нэг бүрчлэн судалсан гэнэ. Тэрбээр “Хүү маань соосго хөхдөг. Нялх хүүхэд учраас хаях, унагаах тохиолдол их бий. Заримдаа олдохгүй үе гарна. Хүүхэд уйлхаар соосгоо хайгаад их сандардаг. Тиймээс соосгыг заавал биед нь зүүлгэх шаардлага тулгарсан. Тэр үеэс соосгоны зүүлт худалдааны төвүүдээр хайж эхэлсэн. Худалдааны төвүүдээр чанартай материал хайгаад олоогүй. Олигтой сэтгэлд нийцэх зүүлт ч олдоогүй. Ээжүүд хүүхдэдээ чанартай, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Судалгаа хийж Европийн оронд  энэ зүүлтийг түлхүү хэрэглэдгийг олж мэдсэн. Тэгээд л Европын шүрний үйлдвэртэй холбогдож материал захиалсан” гэв.

Хүүдээ зориулж хийсэн бүтээл нь өнөөдөр олон хүүхдийн байнгын хэрэглээ болжээ. Энэ нь ээжүүд хүүхдээ  нярай байхаас нь эхэлж чанар сайтай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснийг илтгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хятадаас орж ирсэн хүүхдийн биед харшил өгч, будаг гардаг элдэв янзын соосгоны зүүлт болон хаздаг тоглоомыг халах эхлэл гэж хэлж болно.

Бяцхан багачуудад зориулж хийж байгаа зүүлтний материал гэхэд хүнсний силконоор хийсэн хүүхдийн биед элдэв янзын сөрөг нөлөөгүй нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан аж. Нэг үгээр ямар ч химийн бодис агуулаагүй гэсэн үг. Будаг гарч гандахгүй. Хуучирч өнгөө алдахгүй гэдгээрээ давуу талтай. Ихэвчлэн нярай хүүхэд хэрэглэдэг учир чанарын шаардлага 100 хувь хангах хэрэгтэй. Тиймээс Э.Солонго Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжүүлсэн байна. “Би бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд хамруулсан байгаа. Будаг гарч байна уу. Хүүхэд хазахад шүлсэнд нь бодис ялгарч байна уу гэх зэрэг нэлээд хэдэн зүйлсийг шалгадаг юм билээ. Шалгалтаар ямар ч  бодис илрээгүй. Эко бүтээгдэхүүн гэж шинэчлэгдсэн гэв.

Эхний ээлжид шүр болон дагалдах материалуудаа цөөн тоогоор захиалж авчруулсан тэрбээр шинжилгээгээр сайн үзүүлэлттэй гарсны дараа шүрнийхээ өнгө болон төрлийг нэмж захиалсан байна. Өнгө өнгөөр алагласан шүрнүүдийг  өхөөрдөм хөөрхөн амьтны дүрстэй холбож, хаздаг хавчаар хүртэл хослуулан урладаг учир хүүхдүүд соосго, тоглоом, угжны сав гэх мэт зүйлүүдтэй хоршуулан хэрэглэх боломжтой. Нярай хүүхдүүд тод өнгийн зүйлийг сонирхдог учир өнгө загварын өргөн сонголттой захиалга авч, хүргэлт хийдэг  байна. “Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан загвар гаргасан байгаа. Хүсэхийн бол хүүхдийнхээ нэрийг хүртэл зүүлтэндээ хийлгэх боломжтой. Олон өнгөний сонголттой.  Хүүхдийн сэтгэхүй болон өнгө ялгах чадварыг багаас нь сайжруулна. Мөн маш зөөлөн материалтай. Хүүхдийн шүд ургаад загтнах үед хазаж хэрэглэж болно. Чанартай сайн материлууд оролцуулан хийж байгаа болохоор өнгө дагуу туузыг хоёр давхарлан хэлхдэг. Тэгэхээр тасарна гэсэн ойлголт огт байхгүй” гэсэн юм.

Харсан хүн бүхний хайрыг татаж, эгдүү хүргэм бүтээлийг хийхэд гар ажиллагаа их шаардана. Шүрнүүдээ хэрхэн яаж дараалан холбохоос эхлээд оёж, шаглах ажил ч бишгүйдээ байдаг гэнэ. Өөрөө нялх хүүхэд өсгөж яваа ээж учраас “эх үрсэд” зориулж  үнэлгээ тун боломжийн  35000-39900 төгрөгийн үнэлэмжтэй тогтоожээ. Анх өөрөө гардан хийж байсан бол өдгөө эгчтэйгээ хамтран брэндээ хөгжүүлж, цаашид олон төрлийн хүүхдэд зориулсан бүтээл урлахаар ханцуй шамлан ажилдаа ороод байгаагаа хэлсэн юм. “Хүүхдэд зориулсан шинэлэг, чамин, чанартай хүүхдийн төрөл бүрийн бүтээл урлаж, брэндээ өргөжүүлэх зорилготой. Одоогоор соосгоны зүүлт, хаздаг тоглоомыг хосоороо гаргаж худалдаанд гаргасан. Охидуудад зориулж хүзүүний зүүлт, бугуйвчыг  хослуулсан зургаан загварыг туршилтаар гаргасан байгаа. Польш, Гярман, Орос оронд түлхүү хэрэглэдэг. Эцэг эхчүүд хүүхдэдээ хийж өгөхөөс гадна өөрсдөө ч зүүдэг юм билээ” гэлээ.

Дөрвөн сартай хүүгээ харж, үндсэн мэргэжил болох гоо сайхны ажлаа цалгардуулалгүй амжуулдаг хөдөлмөрч ээж хөөрхөн үрсэд сэтгэлээ шингээж урлаж буй брэндээ 600 мянган төгрөгөөр эхлүүлж байсан гэнэ.

Энэ талаар “Хамгийн анх  600 мянган төгрөгөөр  шүр болон дагалдах материалаа захиалж байлаа. Анхны захиалгынхаа материалаар хүүдээ болон хамаатныхаа нярай хүүхдүүдэд зориулж зүүлт хийж бэлэглэсэн. Дараагийн захиалгаа хийхдээ эгчтэйгээ хамтарч ажиллахаар болоод 14 сая орчим төгрөгийн материал авсан. Маш олон хүүхдүүдэд хийж бэлэглэсэн. Одоогоор ашиг орлого олоогүй байна. Хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж хийж байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүн бүхний хүссэн хэрэглээ болох байх гэж бодож явдаг” гэсэн.

Түүний үг үнэний ортой.  Аливаа ажлыг эхлүүлэхэд шууд амжилтад хүрэхгүй. Хөлс хүч, хичээл зүтгэл тууштай ажилласны эцэст зорилгоо биелүүлж зорьсон газрынхаа зогсоолд зогсоно.

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бий болгож буй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд бусдадаа үлгэр дуурайлал болж, хаа холын гадаад улсаас хэрэгцээт материалаа захиалан авчирч эх орныхоо хөрсөнд чанартай бүтээл туурвиж, олон хүнийг ажлыг байраар хангаж, амьжиргааг нь дэмжиж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Сайны хажуугаар саар гэгчээр үндэсний үйлдвэрлэлийг тойрсон шүүмжлэл дайх хүмүүс нэлээдгүй байдаг. “Үндэсний” гэхээр өндөр үнэлгээтэй байдаг гэх…

Монгол орон бол үйлдвэрлэгч биш гэдгийг иргэд ой тойндоо ортол ойлгох хэрэгтэй. Хийж бүтээж буй хүмүүсийн уйгагүй зүтгэлийг хар муу үгээр услах биш харин ч урмын үгээр сайшаан магтах нь зүйн хэрэг. Тэгж л бид эх орондоо үйлдвэрлэсэн чанартай сэтгэлд нийцхүйц буух хаягтай буцах эзэнтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ. Импортоор орж ирж буй  нэмүү өртөг шингэсэн хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хятадын чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний хэрэглээг халж,  хазаарлах нь иргэн та бидний үүрэг.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр12 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент14 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр14 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм15 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм15 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд16 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм17 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм17 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм17 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим