Нийгэм
Таныг НОМИН ХОЛДИНГ ХХК ажилд урьж байна

“Номин Холдинг” компани ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН АЯН эхлүүлж байна. 2019 онд шинээр нээгдэх салбарууддаа нөөц бүрдүүлэх болон нээлттэй ажлын байрууддаа бүрдүүлэлт хийх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүд буюу Баасан, Бямба гаригт Улсын Их Дэлгүүрийн урд талбайд 11:00-19:00 цагийн хооронд НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулах тул сонирхсон ажил горилогч нар доорх онлайн хаягаар анкетаа илгээх болон нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү. Мөн оюутан залуус цагийн ажил болон тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт Номин Бонус картыг үнэгүй бэлэглэнэ.
“ЗӨВХӨН ТУРШЛАГАТАЙ АЖИЛТНЫГ БУС ИТГЭЛТЭЙ, ЗОРИЛГОТОЙ, СУРАЛЦАГЧИЙГ ХАЙЖ БАЙНА.”
Дэлгэрэнгүй мэдээллийг 89885508, 89885605 дугаараас авна уу.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ


-
Энтертайнмент15 цаг өмнө
Чингис хаан үндэсний музейгээр “YouTuber IShowSpeed” -ийн 38,6 сая дагагч зочлов
-
Нийгэм22 цаг өмнө
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана
-
Улс төр24 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Улс төр24 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Нийгэм23 цаг өмнө
Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм22 цаг өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ