Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Түр хүлээ! Т.Батхүү ах тэргээ түрж явна

Нийтэлсэн

-

“Ажил хүнийг голдгоос хүн ажлыг голдоггүй гэж үг бий. Чин сэтгэлээсээ хандвал хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг юм” хэмээн хуучлах түүнийг монголчууд эчнээ танина. Т.Батхүү үүрийн таван жингээр эртлэн босч ажлынхаа зүг яаран явдаг.  Олон улсын худалдааны төв хэмээн нэрийддэг “Нарантуул” зах түүний ажлын байр. Тэрбээр ажил, амьдралаа холбоод арав гаруй жил болжээ. Халуунд халж, хүйтэнд хөрж жилийн дөрвөн улиралтай золгохын хажуугаар “Хүн тэрэг” жолоодож яваа түүнийг тэсвэр тэвчээртэй гэхээс өөр аргагүй. Олон өнгө алаглах амьдралын хуудсанд бийрээ барьж, зургаа зурж яваа түүнийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа онцолсон юм.

Т.Батхүү Сүхбаатар аймгийн харьяат. Хүүхэд насаа хөдөөгийн буйдхан талд эгэл бор амьдрал дунд өнгөрүүлжээ. Түүнийг бага ахуй цагт эцэг, эх нь манаачийн ажил хийдэг байсан гэнэ. Даруу төлөв зантай бусдад үргэлж, тусалж, инээмсэглэж явдаг хүүд  нутгийн олон элгэмсэг ханддаг байжээ.

 Т.Батхүү ч хичээлдээ сайн байсан гэдэг. Гэвч түүнийг наймдугаар анги төгсөхөд Налайхын МСҮТ-д суралцуулах шийвэр гаргасан байна. Эцэг, эхийн үг, шийдвэр “хууль” учраас Т.Батхүүд өөрийнхөөрөө явах сонголт байсангүй. Тэрбээр гэр бүлийнхээ гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч замын унаанд дайгдан их хөлийн газар иржээ. Энэ талаар “Хөдөөнөөс замын унаанд дайгдаад ирж байлаа. Манай хамаатны Нэргүй ах намайг МСҮТ-д бүртгүүлж өгчихөөд дотуур байранд үлдээгээд яваад өгсөн. Тухайн үед сарын 180 төгрөгийн тэтгэлэг авдаг байлаа. Эхний гурван сар дотуур байрандаа амьдарч байгаад ангийнхаа хүүхдүүдийг сарын 100 төгрөгөөр амьдарч эхэлсэн дээ” гэв.

Түүнийг хүнд даацын машины жолоочоор хоёр жил гаруй суралцаж байхад гэнэт цэрэгт татсанаар Дорнодын хилийн цэргийн ангид алба хаахаар болсон байна. “Эр хүн эх орон дуудсан цагт бэлэн байх хэрэгтэй гээд л явсан даа. Аав ээж хоёр хөдөө байсан. Намайг цэрэгт явахад гаргаж, ирэхэд тосч авсан хүн байгаагүй. Харин ангийн багш маань халаас дүүрэн 24-ийн чихэр өгч билээ. Цэргийн анги дэг журамтай. Хал цэргүүдээсээ хааяа нэг шанаа хүртдэг л байсан. Тэглээ гээд гонгинож, хэл ам таталдаггүй байлаа. Харин ч цэргийн албанд яваад тэсвэр хатуужил гээд олон юм сурч авсан даа. Халагдаж ирээд үргэлжлүүлэн сурах гэтэл сургаагүй. Цэрэгт яваад ирсэн болохоор ч тэрүү шууд төгсгөсөн. Нутаг буцаж, аймгийнхаа сургуулийн уурын зууханд галчаар ажилласан. Ажилд ороод удаагүй ч анх 500 төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед мөнгөний ханш чанга байлаа” гэв.

Зургаан жил хөдөө ажилласан түүнийг найз нь “Наанаа галч хийж байхаар хотод ирж, мужаанаар сур” гэсэн санал тавьжээ. Саналыг нь хүлээн авч, их хотыг дахин зорьсноор эхнэртэйгээ танилцаж, амьдрал зохиох эхлэлийг тавьсан талаараа дурсан ярив. Хөдөөнөөс мужаан болохоор ирсэн тэрбээр нэг жил МСҮТ-ийн тусгай сургалтад суужээ. “Мужааны сургалтад сууж байхдаа ханьтайгаа танилцаж, хатын амьдралаа эхлүүлсэн. Төгсөөд жил хотод ажилласан. Мужаанаас эхлээд нүүрс хүртэл зөөж явлаа. Улиастайд 5000 төгрөгийн өрөө түрээсэлж амьдарч эхэлсэн. Би тийм ч дардан замаар амьдраагүй ээ. Амгалангаас Улиастай хүртэл шуудай нүүрс үүрээд гэртээ харьдаг байлаа. Тухайн үед хадам ээж Сэлэнгээс ирээд “Т.Батхүү минь та хоёр ингэж амьдрахгүй. Намайг дагаад яв” гэсэн. Бид хоёр ч ээжийн үгнээс гараагүй. Дагаж яваад хадмын хаяаг хэсэг хугацаанд түшсэн дээ” гэлээ.

Тэрбээр 1997 онд  Сэлэнгэ аймагт хадмынхаа хашаанд амьдарч эхэлжээ. “Сэлэнгийнхэн сэргэлэн хөдөлмөрч хүмүүс. Түүнийг анх очиход хашаа нь цэмцгэр, төрөл бүрийн ногоо тарьчихсан, гишгэх газар байгаагүйг дурсаж байгаагаас нь харсан” хэмээх түүний дурсамж сэтгэлд нь тодхон үлджээ. Хадмынхаа хашаанд байрлах жижигхэн “Пэн”-д амьдарч, хөрөө рам ажиллуулж, амьдрал ахуйгаа залгуулж байсан гэнэ.

Жаргал зовлон ээлжлэн эргэддэг хүмүүний орчлонд үр хүүхдээ өлгийдөн авах нь амьдралын “амттай агшин”. Т.Батхүү 1999 онд аав болж, үрийн зулай үнэрлэжээ. Баяр хөөр, догдлол дүүрэн сэтгэлээр ханьдаа баглаа цэцэг барин очиход “Энэ цэцгийг эмчид өгөх юм уу” гэж асуусан гэж эхнэрээ шоолж, мөнхүү чин сэтгэлээрээ тэрбээр хэлжээ. Аав гэх эрхэм алдрыг хариуцлагатай нь хамт авчирсан охин өдгөө Анаагах ухааны их сургуульд суралцаж байна.

Хадмынхаа хаяанд хэсэг амьдарсан Т.Батхүү хотод ирэхээс аргагүй болов. Ажлыг гололгүй хийдэг нь түүнийг түшиж. 2006 онд Нарантуул захад тэрэг түрэгчээр “ажил”-д орсон Т.Батхүү өнөөг хүртэл тууштай ажиллаж байна.“Ажилд авна гэсэн зарын дагуу “Тосон торго”-д бараа дэлгэгчээр зургаан сар ажилласан. Таньдаг дүү маань “Миний тэргийг түрэхэд та сардаа 100 мянган төгрөг олох боломжтой” гэсэн санал тавьсан. Тэр үеэс л тэрэг түрж эхэлсэн. 10 гаруй жил тэрэг түрж байна” гэлээ. Т.Батхүү ахыг харахад ажилдаа тууштай нэгэн бололтой. Цаанаас гэлтгүй хаа нэгтэйгээс “Ахаа” гэх бүрт гүйгээд очно. Өргөж, туслаад л явуулна.

Цастай, бороотой, нартай, салхитай 13 жилийн турш тэрэг түрж, хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж яваа түүний ажил үүрийн буюу 05:00 цагт эхэлдгийг дээр өгүүлсэн. Ажлаа сэтгэлээсээ хийдэг болоод ч тэр үү наймаачид түүнд түлхүүрээ өгнө. Итгэж байгаа нь тэр. Ургахын улаан нартай уралдан чингэлэгээс чадахаараа зөөж, наймаачдын лангуунд хүргэх нь түүний үүрэг. Тэргэн дээрээ нэг бүрчлэн ачиж, наймаачдын лангуу руу хүргэж өгнө. 20 гаруй лангууны бараа зөөдөг учир хугацаа шаардана. Харахад амархан ч хийхэд тун хэцүү ажил гэмээр. Их хэмжээний бараа ачдаг учир тэрэг эрчээрээ явахаас эхлээд элдэв асуудал тулгарах нь энүүхэнд.

“Холдоорой, холдоорой” гэж хоолойгоо сөөтөл орилж, хүн дайрчих вий гэж хараагаа хүртэл давхар ажиллуулна. Ийн зөөсөөр үдшийн 11.00 цагийн үед бүх лангууны барааг зөөж дуусгана. Энэ үед амьсгаа “авах” эрхтэй болно. Гэрийн зүг явна. Үүрээр босдог учраас хариад хэсэг унтаж амарна. 17.00 цагийн үед буцаад л зах руу явна. Өглөө гаргасан бараагаа тэргэнд ачин нааш, цааш зөөсөөр чингэлэгт хийнэ. Өвөл, зуны улиралд ажиллах цагийн хуваарь өөр. Төрийн албан хаагч цагт баригддагтай адил тэр ч бас тэр цагийн хуваарийг дагаж мөрдөнө.

13 жилийн турш тэрэг түрсэн тэрбээр “2006 онд одоогийн “Шөнийн зах”-ын тэндээс бараагаа зөөдөг байлаа. Шороон замаар зөөдөг байсан болохоор хэцүү байлаа. Одоо засмал замаар зөөдөг болсон ажил арай хөнгөвчилж өгсөн. Түрж яваа тэргэндээ даруулаад хөл, гараа хугалсан хүмүүс бий. Өвөл тэрэг түрэхэд хэцүү байдаг. Тэрэг их хүнд санагддаг. Ганцаараа түрэхээр хөдөлгөж чадахгүй. Дор хаяж гурвуулаа түрнэ. Одоо ч нас яваад чадалгүй болж байна. Өнгөрдөг өвөл эхнэр маань тусалсан. Зун болоод сургууль амарчихсан болохоор бага охиноо өглөө дагуулаад явна. Аавдаа туслаад тэрэгний араас түрээд өгдөг юм” гэв.

Нарантуул захад тэрэг түрж амьдралаа залгуулдаг олон хүн бий. Тэдний нэг төлөөлөл нь Т.Батхүү. Гурван дугуйт, дөрвөн дугуйтай том жижиг, ачааны энгийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн зөөдөг олон янзын тэрэг байдаг. Түрдэг тэрэг бол дөрвөн дугуйтай том тэрэг. Нэг тэргэнд 500 кг-аас тонн хүртэл ачаа ачдаг байна. Тэрбээр 20 гаруй лангууны ачааг зөөцдөг. “Өдөртөө 40 орчим мянган төгрөг олно. Ганцаараа ажилладаг учраас олсон орлого маань амьдралд төдийлөн сайн хүрэлцэхгүй болоод байна. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбоотой байх” гэв.

Тэрэгчин Т.Батхүү машин авчээ. Тэрбээр “Өвөл нь машинаараа, зун нь мопид унаж ажилдаа явна. Эрүүл энх байхад бүх зүйл болж, бүтдэг. Өвчтэй хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй эмзэглэдэг юм. Мөнгөгүй хүн өвдөх нь хүртэл хэцүү. Өвдөх ч эрхгүй нийгэмд амьдраад байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах хэрэгтэй. Ажлыг голж болохгүй. Ер нь хүн үр хүүхэд, ханийхаа төлөө зүтгэдэг юм билээ. Надад шантарч, ядрах эрх байхгүй.” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Өдгөө тэрбээр өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай болжээ. Бид түүнийг 25 дугаар телевизийн “21 мянга” реалити шоуны ялагчаар төсөөлдөг ч өөрийнхөө төлөө бус, ардаа байгаа хүний төлөө хэрхэн амьдарч болдгийг харуулсан нэгэн сайхан гүндүүгүй Монгол эрийн тухай бичсэн нь энэ байв.

                                                                                                    С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент16 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр16 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм17 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм17 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд18 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм19 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм19 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим