Connect with us

Энтертайнмент

П.Оюун-Эрдэнэ: Хонгорзулын дүрийг бүтээсэн нь хувь заяаны тохиол

Нийтэлсэн

-

Ай хөөрхий Жинжиймаа

Алаг нүдэн Жинжиймаа гэсэн хөг аялгуу одоо ч зүрх сэтгэлд минь тодхон санагддаг юм. “Жинжиймаа” киног үзэх бүрт сэтгэл минь хөнгөн гунигт автаж,  өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэдэг. Тавхан насандаа Хонгорзулын дүрийг чадварлагаар бүтээсэн П.Оюун-Эрдэнэтэй уулзах цагаа товлон хэсэг хүлээв. Хүсэл мөрөөдлийнхөө жигүүрийг дэлгэж, хийж бүтээхийн оргилд тэмүүлж яваа тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр амжилттай дүүргэжээ. Дүрлэгэр алаг нүдтэй бүсгүй инээмсэглэл тодруулсаар орж ирэх нь хэзээний танил мэт. Үсээ хоёр салаа боосон, лоовуузан малгай, ногоон үстэй дээл өмссөн алаг нүдэн охин  ийм үзэсгэлэнтэй бүсгүй болсонд баярламаар ч юм шиг мэдрэмж төрж байсан юм. Хүүхэд насандаа хүний зүрх сэтгэлд хүртэл кинонд тоглоно гэдэг хүслээр болох ажил биш.

П.Оюун-Эрдэнэ багын л дуулж, бүжиглэх сонирхолтой авьяаслаг охин байжээ. Тэрбээр “Жинжиймаа” кинонд тоглосноо хувь заяаны тохиол гэж бодож явдаг гэнэ. “ Их сонин түүхээр кинонд тоглохоор болж билээ. Би сансрын 50 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Аав ээж хоёр маань ажилтай учраас намайг ирж аваагүй. Туслах багштайгаа  бас нэг хүүхэдтэй хамт байсан. Тоглоод сууж байтал гаднаас даарчихсан ах эгч хоёр орж ирсэн.  Багштай уулзаж, ярилцаад удалгүй намайг “Миний хүү хүрээд ирээч” гэсэн. Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг эгч хоёр байсан юм билээ. Нүүрийг маань хоёр тийш болгож хараад хоорондоо “Яг адилхан байна. Яг мөн шүү” гээд ярилцаад байсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан учраас юу яриад байгааг нь ойлгоогүй ээ.

Тэгээд  Н.Батцэцэг эгч надад “Чи энэ ах руугаа муухай хардаа. Харин эгч рүүгээ ээжийгээ харж байгаа юм шиг хайрласан харцаар хар даа” гэсэн. Би яг л хэлснээр нь харж үзүүлсэн. Аав ээжтэй уулзах гээд хэсэг хүлээсэн.

Төд удалгүй намайг авахаар ирсэн. “Кино хийх гээд өдөржин цэцэрлэгээр явж дүрдээ тохирох хүүхэд хайсан ч олдоогүй. Танай охин яг тохирч байна” гэж Н.Батцэцэг эгч хэлж байсан. Тэгээд л Жинжиймаагийн Хонгорзулын дүрд тоглохоор сонгогдсон юм” гэв.

Өвлийн хүйтэнд өдөржин цэцэрлэгүүдээр явж Хонгорзулын дүрд тохирох хүүхдийг хайж явсан гэнэ. Тухайн үед  МУГЖ Н.Батцэцэг гэрэл нь асаалттай цэцэрлэгийг хараад ханьдаа “Хоёулаа энэ цэцэрлэг рүү орчихоод харъя” гэж хэлсэн нь Хонгорзул охины дүрийг дэлгэцийн түүхэнд мөнхлөн үлдээх П.Оюун-Эрдэнэтэй уулзсан байна. Түүний хэлснээр аргагүй л “Хувь заяаны тохиол” гэлтэй.

 “Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн

Өдгөөгөөс 18 жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр Жинжиймаа киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, үзэгчдийн хүртээл болжээ. Уулзсныхаа маргааш тэд кино зураг авалтаа хийхээр хөдөө явсан байна. Хүүхэд л болсон хойно кинонд тоглох их сонирхолтой санагдаж, өөрийнхөө дүрийн зохиолыг хурдан цээжилж сайн бэлдсэн гэнэ. “Шууд маргааш нь хөдөө явсан. Жаахан хүүхэд байсан болоод ч тэр үү их л сонирхолтой санагдаж байсан. Жүжигчидтэйгээ хамт зохиолоо уншаад, текстээ цээжлээд бүр заримд нь “Тэгж хэлнэ” гээд л. Хамгийн жаахан нь би байсан.

Бүгд л намайг эрхлүүлж, хайрлаад л их сайхан байлаа. Гэтэл гэр шатах, ээжийнхээ араас уйлах хэсгүүд дээр жаахан шантарсан. Таван настай жаахан хүүхэд шүү дээ. Ээжид нэг удаа “Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн гэсэн. Гал гарсан хэсгээс болж тэгж хэлсэн гэдэг.

Харанхуйд гэр шатаад П.Цэрэндагва гуай намайг өвөртөө хийгээд унаа тосох гэж гүйдэг хэсэг л дээ. Тэр процесс яг бодит болж байгаа юм шиг санагдаад айсан. Өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй зураг авалтанд ороод зутарсан байсан байх л даа. Ядарчихсан нойр дутуу хүүхдийг өвөртлөөд гүйх нь хэцүү санагдсан байх гэж боддог юм” гэв.

Таван настай хүүхэд битгий хэл тавин настай хүн ч дүн өвлийн хүйтэнд дүр бүтээх нь мэдээж хэцүү. Гэхдээ бяцхан биедээ баймгүй хэрсүү охины дүрийг бүтээж, өдгөө ч үзэгчдийн үзэх дуртай сайн бүтээл болж дэлгэцэнд мөнхлөн үлдэхэд түүний авьяас чадвар, хүч хөдөлмөрийн үр шим бий.

Ногоон торгон үстэй дээлээ нандигнан хадгалдаг охины анхны цалин 500 мянган төгрөг

Кинонд тоглохдоо өмсч байсан ногоон торгон үстэй дээл, лоовуузан малгай, хөвөнтэй өмдийг эмээ нь охиндоо зориулан оёж өгсөн гэдэг. П.Оюун-Эрдэнэ эмээгийнхээ сэтгэлээ шингээж урлаж өгсөн. Хүүхэд насных нь гэгээн дурсамжуудынхан нэг болсон тэдгээр хувцсыг нандигнан хадгалаж явдаг аж.  “Би “Жинжиймаа”-г үзэх бүртээ уйлчихдаг. Одоо сургуулиа төгсөөд жүжигчин болчихсон болохоор  мэргэжлийн хүний нүдээр үзээд байдаг юм билээ.  Өмнө нь бол өрөвдөлтэй санагдаад уйлчихдаг байсан. Харин одоо киноны санаа, хүмүүсийн дүр бүтээж байгаа байдлыг харна. Чухал сэдвийг хөндөж хийсэн.

Сэтгэл догдлуулсан кино болсон. Орчин үед яг “Жинжиймаа” шиг чанартай зохиолтой сайн кино ховордсон үе шүү дээ. Хүний хүүхдийг өсгөж байгаа эрэгтэй хүний үрээ гэсэн сэтгэл, хүн чанарыг харуулсан гайхалтай зохиолтой кино гэж бодож үздэг болсон доо” гэлээ.

Таван настайдаа кинонд тоглосон авьяаслаг жүжигчин алаг нүдэн П.Оюун-Эрдэнийн  анхны цалин  500 мянган төгрөг аж. “Кинонд тоглосон гээд  надад өгч байсан юм. Одоогийнхоор бол бараг л таван сая төгрөг байх” гэж инээмсэглэн хэлсэн юм.  Багаасаа л гангалах дуртай байсан охин анхны цалингаараа даашинз авч, хичээлийнхээ хэрэгслийг бэлдсэн гэнэ. 

Жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол сэтгэлзүйч болох байжээ

П.Оюун-Эрдэнэ нэлээд хэдэн киноны гол болон туслахыг дүрийг  амжилттай бүтээж, дэлгэцийн бүтээлд хүч сорьж буй будаг нь ханхалсан шинэхэн уран бүтээлч.  СУИС-д элсэн орж, эрдэмтэн багш нараасаа олон зүйлийг сурч авсан тэрбээр “Хүн байхын утга учирыг ихэд ойлгосон гэдгээ хэлж байсан юм. “Дөрвөн жил суралцахад багш нар маань эхлээд “Чи хүн болоод сургуулиа төгсөх ёстой” гэж заадаг байлаа. Хүнийг хүндэлж, хайрлаж амьдрах ёстой гэж боддог” гэв.  Тэрбээр зөвхөн жүжигчнээр ажиллахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө ч ажиллах бодолтой явдгаа нуусангүй. Жүжигчин хүн үргэлж судалгаа хийдэг. Кинонд тоглолоо гэхэд л тухайн дүрээ яв цав судална. “ Эмч хүний дүрд тоглолоо гэж бодоход ажил мэргэжлээс нь эхлээд сэтгэлзүйг нь хүртэл судалдаг. Тиймээс сэтгэлзүйчийн мэргэжлээр суралцах бодолтой байгаа. Хэрэв би жүжигчиний мэргэжлийг сонгоогүй байсан бол сэтгэлзүйч болох байсан” гэв. Учир нь П.Оюун-Эрдэнэ ойр тойрныхондоо чин сэтгэлийн зөвлөгөөг тун гаргууд өгдөг аж.

Тэртээх 18 жилийн өмнө түмэн олны сэтгэлд хүрсэн сайхан бүтээлийн нэг “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглож байсан П.Оюун-Эрдэнэг хаана юу хийж яваа бол, ямар бүсгүй болсон бол сураг ажиг тавьдаг хүмүүс олон бий. Тэгвэл таван настайдаа дэлгэцийн бүтээлийг амилуулахад оролцуулж явсан жаахан охин өнөөдөр 23 настай эгэл даруу, эхэмсэг бүсгүй болж, урлагийн салбарт өөрийн гэсэн ертөнцийг өртөөлж яваа түүнтэй хөөрөлдсөн нь энэ байв.

                                                                                         С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр4 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм4 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим