Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“Бид нэг л дэлхийн хүмүүс”

Нийтэлсэн

-

Амьдралыг далайтай зүйрлэвэл хүн өөрөө асар том завь билээ. Хязгааргүй уудам далайг туулахад завины хоёр сэлүүр бат бөх байхаас гадна хүссэн газраа очихын тулд хүн өөрөө хөдөлмөрч байх хэрэгтэй. Үүнтэй адил нэр, мөр бүтэн амьдрахыг хүсвэл “Ханиа зөв сонгож, тууштай хөдөлмөрлө” гэдэг. Нарт орчлонд нэг л тэнгэрийн дор нэгдэн нийлж амьдардаг хүн төрөлхтөн бүхэн хайраас үүсч, хайраар ундаалдаг. “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа “манай” улсын хүргэн болсон Солонгосын иргэн Чойгийн гэр бүлийг урьсан юм. Эрхэмсэг хэрнээ элгэмсэг түүний гэргийг Г.Должинсүрэн гэдэг. Хоёр охины аав ээж болсон хосуудын хайрын түүх сонин агаад сонирхолтой. Ахлах сургуулиа амжилттай төгссөн Чой цэргийн албанд явжээ. Албаа амжилттай хаагаад шатахуун түгээх газар болон барилгын ажлыг тууштай хийж, цалингаа хуримтлуулж, хүссэн сургуульдаа элсэн орсноор барилгын засал, чимэглэл мэргэжилтэй болсон байна. Их сургуулиа төгсч, улсдаа томоохонд тооцогддог Ханссэм компаниад ажиллаж эхэлснээс хойш 15 жилийн турш тавилга хийжээ. 2011 онд Монгол Улс руу “Blue sky” буюу бидний нэрлэж дадсанаар “Заазууран барилга”-ын дотоод заслыг хийхээр томилогдон ирсэн нь ирээдүйнхээ эхнэртэй танилцах боломжийг олгосон байна.

“Монголд хамт ажилладаг байсан хуурай дүүгийн найз эхнэртэй ч мөн найзалдаг байсан юм билээ. Ажлаа тараад гэртээ харихаар харанхуй хоосон оргиод л хэн нэгэн намайг хүлээж байдаг ч болоосой гэж боддог байсан. Хамт ажилладаг дүүдээ энэ талаараа ярьж байсан. Гэтэл нэг өдөр дүү найзуудтайгаа хоолонд орно. Хамт явъя. Найзтайгаа танилцуулъя” гэсэн. Урт хар пальто өмссөн, үсээ боочихсон ажил хэрэгч байрын бүсгүй. Сайхан инээмсэглээд, ярилцахад их эерэг энерги мэдрэгдэж байсан. Тухайн үед Монголд ажиллаад жил гаруй болсон учраас хүмүүсийн яриаг ойлгож, харилцан ярилцдаг болсон байлаа” гэв.

Харин Г.Должинсүрэн ханьдаа анхны харцаар дурласан гэнэ. Тэрбээр “2012 онд танилцсан. Нүдэнд дулаахан сайхан залууг анх хараад л дурлаж билээ. Тэр үеэс нэлээд хугацааны дараа болзож эхэлсэн. Чойг бусад залуучуудын адил кино үзэж, хоолонд орж, хамтдаа машинаар нь зугаалах байх гэж бодоод даашинз өмсөөд гарсан. Гэтэл нээх том мотоцикль уначихсан намайг хүлээж байлаа. Буцаж гүйж ороод хувцсаа сольсон. Анхны болзоо маань 180 км цагийн хурдтай өнгөрсөн. Яг тэр зураглал одоо ч нүдэнд тодхон харагдаж байна. Их сонирхолтой байсан шүү” гэв. Энэ үеэс тэд хайрын романс, хамтын амьдралынхаа эхлэлийг тавьжээ.

Хайр сэтгэлд бардам зан хэрэггүй

Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Эх нутгаасаа хил дамнаж, хүний хань болно чинээ Г.Должинсүрэн бүсгүй бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй явжээ. Хүний амьдрал хүсч, мөрөөдөж, явснаас тэс өөрөөр эргэх үе бий. Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч бүсгүй аавынхаа үгнээс гаралгүй багшийн мэргэжлийг сонгож МУБИС-ийг төгсчээ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажлаагүй ч харц булаам харагдуулах  хачин донжтой будалтыг хийдгийг маke up сонирхдог бүсгүйчүүд андахгүй. Киноны нүүр хувирагчаар суралцахыг хүсдэг тэрбээр ирээдүйнхээ замналын эхлэлийг тавьж өдгөө ч цахим орчноор дамжуулан нүүр будалтын хичээл заахаас гадна Солонгост амьдардаг монгол бүсгүйчүүд түүнийг зорин очиж үйлчлүүлдэг гэнэ.

Өөрийн амьдралын үнэ цэнэтэй дурсамжийг бүтээж яваа тэдэнд мартагдашгүй сайхан дурсамж их бий. Чой гэргийтэйгээ үерхээд хоёр сарын дараа буюу наадмаар хадмындаа очиж, танилцаж байсан гэнэ. “Доогий гэр бүлийнхэндээ танилцуулна гээд их догдолж байсан. Гадаад хүн болохоор намайг яаж хүлээж авах бол гэмшиж, айж байлаа. Хадам аавынх маань Дарханд байдаг байсан. Бид хоёр мотоцикльтойгоо гараад л давхисан. Очиход намайг бүгд л өөриймсөг сайхан хүлээж авсан. Наадмын хуушуураар дайлуулаад их сайхан санагдаж билээ. Харин буцахад их нар гарч байснаа бороо орж, бороо нь мөндөр болоод л хөлдөх дөхсөн дөө. Тухайн үед л Монголын цаг агаар өдөртөө дөрвөн улиралд хувирдаг юм байна гэж бодсон” гэв.

Хүний амьдрал болсон хойно бие биедээ гомдож, туних, маргалдах, бие биенээ ойлгохгүй байх үе хаа нэг гарна. Тэр тусмаа хоёр өөр орны ёс заншилд өсөж хүмүүжсэн тэд тийм ч амархан бие биедээ уусахгүй нь ойлгомжтой. Хэн хэндээ гомдож туньсан ч эргээд уучлах, эвлэрэх орон зайгаа үлдээдэг байсан хандлага нь тэднийг өнөөдөр өрх айл болоход нөлөөлсөн биз ээ. “Бид хоёр нэгэндээ уурлаж гомдохоороо холбоо тасраад, хамт авхуулсан зургаа фэйсбүүкээсээ устгаад блок хийгээд алга болчихдоггүй. Харин ч эсрэгээрээ заавал тэр өдөртөө зангилааг нь тайлж, ярилцаж хоёр биенээсээ уучлал гуйгаад эвлэрдэг. Хайр сэтгэлд бардам зан хэрэггүй гэж боддог доо. Хайр бол хүндлэл итгэл гэж бодож явдаг” гэдгийг Г.Должинсүрэн онцлов.

Нойроо харамлах эрхгүй явсан үе

Хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлснээс хоёр жилийн дараа тэдний охин Аран мэндэлж, гэргийгээсээ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй бэлгийг хүлээж авчээ. “Хайраа хурдан ирээрэй гэж хоолой нь чичирчихсэн утсаар ярьсан юм. Би ч санаа зовоод хамаг хурдаараа давхиад очсон чинь урдаас уйлаад тэврээд авсан. Тэгээд гарт цагаан нарийнхан зүйл атгуулсан нь тест байсан. Тэр хоёр зураасыг хараад өөрийн эрхгүй баярлаж, хүн болж төрсний утга учирыг мэдрэх шиг болсон” гэдгийг ярьж байсныг харахад хайртай үрээ хүлээсэн өдөр хоногт хэрхэн хариуцлагатай хандсан нь мэдрэгдэж байв. Арван сарын дараа мах цусны минь тасархай гарах гэж байхад надад мотоцикльноос өөр эд хөрөнгө байгаагүй учраас илүү их хичээж ажиллаж эхэлсэн гэдгийг Чой ярилаа. Эмэгтэй хүн бүр давхар биетэй байхдаа ааш зан нь тогтворгүй байхаас гадна үргэлж хайр халамж хүснэ. Ажлаа тараад ирэх бүрт эхнэрийн  өөр өөр ааштай угтана. Арга ч үгүй биз. Амьнаасаа амь тасалж төрүүлэх гэж байгаа эх хүний бие махбодид асар их өөрчлөлт гарна.

“Өдөржин ажиллаад ядраад ирэхэд Доогий хааяа уурлана, гомдоно, тунина. Гүзээлгэнэтэй сүү, тарвас аваад орвол уурлахгүй. Эмэгтэй хүн хүүхэд тээхээрээ өөрөө хүүхэд шиг болчихдог юм билээ. Эрхэлж, нялхраад л. Шөнийн 03:00 цагт боссоноо намайг сэрээгээд мах идмээр байна гэсэн нь санаанаас огт гардаггүй юм. Надад нойроо харамлах эрх байхгүй. Чанасан махны эрэлд гараад 24 цагийн хоолны газраас аваад ирсэн. Гэтэл энэ биш байна гэнэ. Жирэмсэн байх 10 сарын хугацаанд өглөө, өдөр шөнө гэлтгүй хүссэн бүхнийг нь идүүлэх гэж хичээсэн. Энэ хугацаанд эхнэрээ хайр халамжаар дутааж болохгүй л ойлгосон. Усанд оруулж, хөлийнх нь хумсыг авч өгдөг байлаа. Жирэмсэн байхдаа мастерт суралцдаг байсан. Нэг өдөр над руу залгаад “Автобусанд суудал тавьж өгсөнгүй. Толгой эргээд ухаан алдах дөхлөө” гээд уйлж байсан.

Тэгээд би өөрийнхөө хамгийн хайртай мотоциклио зараад машин авч өгсөн. Мотоциклийг бол дахиад авч болно. Эхнэр хүүхдийн минь эрүүл мэнд, тав тухтай байх нь надад чухал санагдсан” гэнэ. Хань, үр хүүхдээ хайрлаж байгаагийн илрэл нь түүний сэтгэл зүрхнээс урсан гарч буй үгсээс гадна хийж буй үйлдлээс тод харагдана. Хайрын хүчээр учирсан тэднийг эцэг, эх болгож, энэ хорвоод ирснээ зарлан уйлж байсан бяцхан охин Аран нь өнөөдөр гурван настай. Хүний амьдралын аз жаргалаар дүүрэн үе бол хүүхдээ өлгийдөж авах. Охиноо төрөхөд аав нь хамт байсан гэнэ. Эхнэрээ өвдөж эхлэхээс төрөх явцыг нь хүртэл харж зогссон тэрбээр “Би оронд нь өвддөг ч болоосой гэж бодон гараа чанга атган шүдээ зууж, эхнэрээ дүлэхэд нь хүртэл хамт дүлж байсан. Хүүхдийнхээ толгойг гарч ирэхийг хараад л нулимс урсчихсан. Уйлах дууг нь сонсоод “Сахиусан тэнгэр миний үр болох гээд тэнгэрээс буугаад ирсэн” гэх бодол төрсөн. Эхнэртээ маш их баярлаж байсан” гэлээ.

Харин Г.Должинсүрэн ээж минь ингэж өвдөж намайг төрүүлсэн гэж бодохоор ээждээ хурдан очиж хайртайгаа хэлмээр санагдсан гэнэ. Энэ үеэс хойш таван жил өнгөрч айл гэрт аз жаргал болж ирсэн Аран дөрвөн сарын өмнө Бурам гэх хөөрхөн охин дүүтэй болж алс холын Солонгос улсын Чэжин мужид амар жимэр амьдарч байна.

Хүний амьдралын эрхэм дээд баялаг нь гэр бүл, үр хүүхэд

Солонгос улсын иргэн Чой гэргий болох Г.Должинсүрэнг монгол ёс заншил, уламжлалын дагуу аав ээж, ах дүү нараас нь албан ёсоор бэр гуйж авсан гэнэ. Хадам аав нь “Гуйхгүй бол охиноо өгөхгүй шүү” гэж хатуухан анхааруулж байжээ. Энэ талаар Чой “Бэр гуйх ёс Солонгост ч мөн адил бий. Бэр гуйх нь хайртай бүсгүйгээ аав ээжээс нь гэр бүл болж, хамт амьдрах зөвшөөрлийг авах хариуцлагатай ажил гэж боддог. Аав ээж нь хайрлаж халамжилж амьдрахыг хичээдэг. Хадам аав ээж хоёр минь хайртай охиноо надад үлдээгээд хүний хорвоогоос арай эрт буцчихсанд харамсч явдаг юм” гэв. Амьдралыг тэгээс эхэлж, бүгдийг өөрсдийн гараар бүтээхийг зорьж яваа тэд албан ёсоор хуримлаагүй ч хоёр улсдаа гэрлэлтээ батлуулжээ. Хоёр талын эцэг эхчүүд нь “Хуримла, тусалж, дэмжинэ” гэхэд тэд зөвшөөрөөгүй гэнэ. Учир нь өөрсдөө амьдрах орон сууцтай болсны дараа даруухан хуримлана гэсэн бодолтой явдаг аж. Үр хүүхэд, гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө илүү хичээж хөдөлмөрлөж яваа Чой хаана ч явсан хариуцлагатай явахыг эрхэмлэдэг гэнэ. Учир нь гэр бүлийн минь ирээдүйн миний гарт байгаа. Тэднийхээ төлөө өөрийгөө хүртэл хайрладаг болжээ. Урт удаан хугацаанд хамт амьдрахын тулд ажлаа хийхдээ ч жолоо барихдаа ч болгоомжтой ханддаг болжээ.

Гэрэл гэгээ цацруулсан тэд “Гэр бүл үр хүүхэд л хүний амьдралын эрхэм дээд баялаг аз жаргал үнэ цэнэ” гэж бодож явдаг. Үр хүүхдэдээ эд баялаг гэхээс илүү амьдрах арга ухаан, хүнтэй нийцэж чаддаг, хөдөлмөрч чанар, тусч сайхан сэтгэл, хүнлэг занг л өвлүүлж үлдээхсэн гэж боддог гэнэ. “Эр хүн уйгагүй хөдөлмөрч байх ёстой. Аав хүн айл гэрийн гол тулгуур тиймээс хөлс урсахгүй хичээл зүтгэл гарахгүй л бол тэр айл өөдлөхгүй. Амар аргаар олдсон мөнгө олдсон шигээ л амархан үрэгдээд дуусна. Хөлсөө урсгаж олсон эд баялаг бол насан туршийнх. Банкны лизингийн хувьд Монгол Улс хүү нь хэтэрхий өндөр санагдсан.

Залуу хүмүүс хөдөлмөрлөх хэрэгтэй ч эх орондоо биш хүний нутагт хайртай эхнэр хүүхдүүдээсээ хол санаж бэтгэрэн байж хөлс хүчээ урсгаж байрны лизинг төлнө гэдэг бол маш хүнд. Залуу гэр бүлүүдээ дэмжээсэй гэж бодогдсон. Би эх орондоо ажиллаж байгаа боловч эцсийн зорилго нь гэр бүлээрээ Монголд банкны өргүй байртай болоод өөрсдийн бизнесээ эхлүүлээд сайхан амьдрахын тулд л энд хөлсөө урсгаж явна даа” хэмээв.

Гадаад хүн болохоор надад дургүй, эхнэрийг маань муу муухайгаар хэлдэг хүн олон. Тэр хүмүүсийн юу гэж бодох хамаагүй ээ. Гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа надад бусдын хэл аманд бухимдах завгүй байхгүй. Эхнэрийг минь янз бүрээр битгий хэлээсэй л гэж боддог хэмээх түүний үгнээс уншигч та нэгийг ухаарах биз ээ. Хувь тавилан, заяа төөргөөрөө хүний хань, хүүхдийн ээж болж, зөв амьдрахыг эрхэмлэж явдаг элэг нэгт Монгол бүсгүйтэй хууч хөөрөхөд ийм байлаа.

Тэрбээр “Анх их эмзэглэж хүлээж авдаг байсан. Хүмүүсийн харцнаас эмээж хамт гадуур хөтлөлцөөд алхахаар залуучууд муухай хараад зургаа цахим хуудсандаа хийхээр муу муухай сөрөг сэтгэгдэл их ирдэг байсан. Бүгд л мөнгө төгрөгтэй холбоод их хэцүү байсан. Тэглээ гээд би нөхрөө нууж хаахыг хүсээгүй зоригтойгоор нээлттэй байхаар шийдсэн юунаас ч айлгүй гэр бүлийнхээ талаар нийтлэх дуртай. Сүүлийн үед залуус зөв хандлагатай болж биднийг зөвөөр ойлгож хүлээж авах нь их болсон байна лээ. Биднийг дэмжиж хүлээн зөвшөөрдөг хүмүүс их байдагт талархаж явдаг. Хэн ч хүний амьдралыг заах шүүх эрхгүй. Бид нэг л дэлхийн хүмүүс. Зүрхний хайр толгойн ухаанд захирагддаггүй. Би зүрхээ л дагасан…“ гэв.

Өглөөний 06:00 цагаас эхэлдэг амьдрал

Чойгийн нэг өдрийн амьдрал өглөөний 06:00 цагт эхэлнэ. Ажилдаа явахдаа бэлдэж, Араныхаа цэцэрлэгт авч явах зүйлсийг цэгцэлж, хайртай эхнэр, хоёр хүүхдээ үнсээд гэрээсээ гарна. Гарахаасаа өмнө Чой Араны ангидаа авч явдаг аяга халбага сэрээг цүнхэнд нь хийгээд ханиадтай, эм уух ёстой бол уух  хэмжээгээр нь бэлдээд ширээн дээр тавьчихана. Харин Г.Должирсүрэн Аран хоёр 07:00 цагт босч цайгаа ууж, бэлтгэлээ базааж 08:00 гэхэд гэрээсээ гарна. 8:10 минутад цэцэрлэгийн автобус  ирж гэрийнх нь гаднаас авна. Араныг автобусанд нь суулгачихаад буцаж орж, Бурамтайгаа өдөржин хамт байна. Гэрээ цэвэрлэнэ, угаалга хийнэ, хоолоо бэлдэнэ. Цаг зав гарвал  шинээр будалт туршина. 17-18:00 цагийн үед Чой охиноо цэцэрлэгээс нь аваад “Бид ирлээ” гэсээр орж ирдэг.

“Ингэж гэр бүлээрээ орой цуглах цаг хамгийн гоё. Хамтдаа хоолоо идэцгээнэ. Хүүхдүүд маань 21.00 цагт  унтдаг болохоор 20.30 минут хүртэл Чойтой хамт тоглоно. Чой Араныг би Бурамыг унтуулаад 21.00 цагт хоёулаа буйдан дээрээ уулздаг. Намайг гэртээ юу хийсэн, Чойгийн ажил ямар байсан талаар ярилцаж хүүхдийнхээ цэцэрлэгийн тэмдэглэлийг уншиж өдрийг яаж өнгөрүүлж ямар хоол идсэнийг нь уншиж танилцдаг. Хамтдаа кино үзэж, 00.00 цагт унтаснаар гэр бүлийн минь нэг өдөр дуусдаг” гэдгийг Г.Должирсүрэн ярилаа.

Тэд хамтын амьдралаа эхлүүлээд Монголд гурав, Солонгост хоёр жил амьдарчээ. Эмэгтэй хүн нэг насныхаа ханийг сонгоно гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэр гэж би боддог. “Ээж маань хүний хүүхдийг хайрлаж энэрдэг эр хүн эмэгтэй хүнийг хатан шиг байлгаж чадна гэж захьдаг байсан. Энэ үг нь ч үнэн гэдгийг нөхөр маань баталсан болохоор би амьдралдаа өөрийнхөө сонголтод үргэлж сэтгэл хангалуун аз жаргалтай амьдардаг юм” гэсэн Г.Должинсүрэнгийн үгээр нийтлэлээ өндөрлөе.

Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа гэр бүлийн хайрын түүхээр аялсан минь энэ байв.

                                                                                                                               С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр13 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент15 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр15 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм16 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм16 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд17 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм18 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм18 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим