Энтертайнмент
Монгол хүүхдүүд “БРОДВЭЙН” жүжгийг амилуулна
Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей театрын “Питер Пэн” хэмээх мюзикл энэ сарын 24,25,26,29-ны өдрүүдэд олны хүртээл болох гэж байна.
Уг төслийг Торгоны зам сан санаачилсан бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажиллаж 5 дугаар сард Нийслэл даяар сонгон шалгаруулалт зарлан бэлдэж эхэлсэн байна.
Нийт 300 гаруй хүүхдээс шалгарсан 50 хүүхдийг 5 сарын турш бэлдэн ийнхүү тайзнаа гарахад бэлэн болоод байгаа аж.
Мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг. Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсон гэж итгэж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.