Энтертайнмент
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Удахгүй тоглолт нь болох зар түгээд байгаа дуучин Т.Ариунаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцон “Тэнгэр шиг бай” тоглолтын, магадгүй өөрийнхөө амьдрал уран бүтээлийн гол цөмийг уудлан ярилаа. Сонирхолтой нь тэд таван жилийн өмнө мөн нэвтрүүлгийн дэлгэцээр уулзаж ярилцаж байсан бол энэ удаа дуучин Т.Ариунаагийн 10 жил “хүлээлгэсэн” тоглолтын талаар ярилцлаа.
Дуучин тэр тусмаа он цаг, өөрийн гэсэн бүтээлээ дархалсан дуучин Т.Ариунаагийн хувьд 10 жилийн турш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан гэхээр гайхмаар. Хоёр бүсгүй таван жилийн дараа уулзахдаа цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг гайхаширч байсан бол Т.Ариунаагийн фэнүүдийн хувьд түүнийг 10 жил тоглолтоо хийгээгүй байгааг сануулахад бас гайхмаар. Яагаад гэвэл 10 жилийн өмнөх тоглолтын цууриа тасраагүй, уран бүтээл нь эгшиглэсээр байдаг болохоор.
Харин ийн тоглолт хийгээгүй “завсарласан” гэх 10 жилийн тухайд, тэр тусмаа “Тэнгэр шиг бай” хэмээх гайхалтай бүтээлээрээ нэрлэж буйнхаа тэрээр чин сэтгэлээсээ тайлбарлалаа. Түүний хувьд энэ он жилүүд унаж боссон, бас ухаарсан, өөрийгөө, орчлонг, үнэн байхын, уучлал, хайрын, хүн хүнээрээ байхын учрыг ухаарсан он жилүүд байсан. Тийм ч учраас тэр бүхнийг мэдэрсэн туулж өнгөрүүлсний хувьд “Тэнгэр шиг” бай хэмээх гүн гүнзгий утга бүхий энэхүү уран бүтээлээр тоглолтоо нэрийдсэн гэлээ.
Магадгүй үүнийг амьдралд нь тохиолдсон бэрхшээлтэй холбож тайлбарлаж болмоор санагдавч амьдралын мөн чанарыг илүү их танин мэдсэн, ухаарсан дотоод мөн чанартай нь холбож ойлгох хэрэгтэй санагдана. Хэзээний цоглог, хөгжилтэй Т.Ариунаа “Гэхдээ би дотроо бол тоглолтоо хийхсэн гэж шатаж, унаж, мөрөөдөж, тэсэрч явсан юм шиг байна лээ, “Би тоглолтоо хийгээгүй” гээд уйлж байсан гэсэн” гэж цагаахнаар ярих.
Яг ийм цаг үеүдэд түүний хань Буяндорж “Хүний оюуны бүтээл, хат, мөн чанарыг хэн ч булааж авч чаддаггүй юм. Бид хамтдаа босч чадна аа” гэж түүнийг зоригжуулж байсан, ээж, аавдаа зориулсан сэтгэлийн бүтээл нь хэрхэн төрсөн, хаанаас юунаас дуусашгүй мэт эрч хүчийг авч чаддаг гээд амьдралынхаа өнгө, цаг үе бүхнийг хүүрнэн өгүүлнэ билээ.
Нулимстай, цагаан хошигнолтой, инээмсэглэлтэй энэхүү ярилцлага Т.Ариунаагийн ертөнцийн бас нэгэн орон зайг нээн харууллаа. Тэр анхны “Эрос” тэсрэлтийг хийж, тэр сайн үйлсийн аянд шамдаж, тэр дуулж бүжиглэж, нисч, агаарын гимнастик хийж, тэр хэний ч санаанд оромгүй, магадгүй зоригломгүй алхмуудыг хийдэг. Т.Ариунаагийн өөрийнх нь 10 жил хүлээсэн тоглолтоос фэнүүд нь ч мөн ихийг хүлээж байгаа нь эргэлзээгүй.
Хэдийгээр тэрээр тоглолтынхоо талаар ямар нэгэн биднийг ямар гайхамшиг хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй мэт санагдана. Тэсэн ядан хүлээцгээе, арваннэгдүгээр сарын 8-ныг…

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо