Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

М.Сандаг: Бизнес эрхлэнэ гэдэг дан ганц мөнгөөр хэмжигдэх ёсгүй

Нийтэлсэн

-

Цахим орчинд үг, үйлдлээрээ үлгэрлэдэг олон залуучууд бий. Хоёрхон хоногийн өмнө монгол ахуйг шигтгэсэн этгээд загварын эрээн алаг чимэглэлтэй хувцас өмссөн нэгэн өрөөл бусдад пүүз, гутал бэлэглэсэн эерэг энергитэй бичлэг цахим орчноор тархаж, олон хүнээс А үнэлгээ авч, урмын үгсээр “услагдсан”. Хөлс хүчээ дуслуулж, хөдөлмөрлөж олсон зүйлээрээ бусдыг баярлуулж, нийгэмд эерэг энерги түгээсэн түүнийг М.Сандаг гэдэг. Тэрбээр “Z Sneakers Shop” дэлгүүрийг ажиллуулдаг. Нар мандахаас сар “шингэх” хүртэл ажилладаг Монголын мянга мянган залуусын нэгээхэн хэсэг.

“Баян цатгаландаа биш ээ. Бусдыг баярлуулах чин сэтгэл нь чухал” хэмээн хэлэх М.Сандаг 100 орчим хүнд пүүз, гутал бэлэглэсэн нь олон нийт алга таших шалтгаан болсон билээ. Орон нутгаас нийслэлийг зорьж, эмчид үзүүлэхээр ирсэн эмээгээс эхлээд иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг цагдаа, хөөр баяслаар дүүрэн хүүхдүүд гээд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээр явж тараасан түүний нийт гутлын үнэлгээ нь найман сая төгрөг. Бусдыг баярлуулсан сэтгэлийн хариу буцаж ирэхдээ бороо мэт асгардаг. Бичил бизнес эхлүүлж, эрхэлж байгаа  тэрбээр өөрийн боломжийн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон хүнд өглөгийн гараа сунгаж, хандивын ажилд идэвхтэй оролцдог нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Таны бичлэгийг үзээд бахарлаж, бахархах сэтгэл төрлөө. Өөрийгөө уншигчдад танилцуулна уу?

-Намайг М.Сандаг гэдэг. Говь-Алтай аймагт төрсөн. КТМС-ийг Программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Дараа нь, бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Гурван жилийн өмнө хувийн компанид маркетингийн менежерээр ажилладаг байсан. Одоо эхнэрийнхээ хамт хувийн бизнесээ эхлүүлээд явж байна. “Z Sneакерs shop”-ыг нээгээд  найман сар болж байна.

Таны хүмүүст пүүз болон гутал бэлэглэсэн талаарх бичлэг цахим орчинд багагүй хандалт авсан байна лээ. Ийм санаачилга яагаад гаргах болсон юм бэ?

-Бизнес хийж ашиг олж байгаа бол тодорхой хэмжээгээр эргээд гаргах ёстой гэж боддог. Сайн үйлсийн аянд олон удаа оролцсон. Түүний нэг хэсгийг бичлэг болгон баримтуулж авч үлдсэн нь хүмүүст гутал, пүүз бэлэглэх байсан. Тухайн үед бичлэгээ үзэхэд олон хүнээс урмын сайхан үгс сонсч, эерэг энерги авлаа. Сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ. Аливаа арга хэмжээг зохион байгуулахад нэн түрүүнд Пи-Ар маягаар хийх биш, бодит ажил болгох нь чухал. Ихэвчлэн амьжиргааны төвшин доогуур хүмүүст туслах эсвэл баярлуулдаг. Харин би тэгж ялгахыг хүсдэггүй. Яагаад гэхээр, энэ бизнесээ эхлүүлсэн цагаасаа цаг наргүй хөдөлмөрлөсөн. Өөр шигээ ажилладаг хүмүүсийг үнэлж, баярлуулмаар санагдсан. Цагдаа, магадгүй ус түгээдэг худгийн эгчийг сонгох нь зүгээр санагдсан. Өвөл болох гэж байгаа учраас настай хүмүүсийг ч давхар баярлуулсан. Нийт 100 орчим хүнд бэлэглэсэн.

Танихгүй хүнд гэнэтийн бэлэг барихаар хэрхэн хүлээж авч байна. Баярлах гайхах зэрэгцсэн байх даа?

-Эхлээд Хархорин зах дээр очсон. Жижиглэнгийн бараа зараад өдөржин гадаа суудаг эмээ нар тэнд их байдаг. Тиймээс урт түрийтэй дулаахан гутал бэлэглэсэн. Тэдний амар мэндийг мэдээд, урмын сайхан үг хэлээд, хувиараа сайн үйлсийн аян хийж байгаагаа учирласан. Анх орон нутгаас эмнэлэгт үзүүлэхээр ирсэн эмээтэй уулзаж, ярилцсан. “Эмээ нь хөдөөнөөс ирлээ” гээд л инээгээд их сайхан хүлээж авсан. “Баярлалаа. Буян нь дэлгэрэг” гээд үнсэхэд ээжийгээ санасан. Ээж маань Швейцарьт амьдардаг. Ээжээсээ хол байгаа болоод ч тэр үү эмээ нараас урмын үг сонсоод сэтгэл их хөдөлсөн дөө. Хүмүүст гутал, пүүз бэлэглэж байхдаа ямар нэг байдлаар олны анхаарал татахыг хүсээгүй. Бусдыг сэтгэлээрээ баярлуулахыг зорьсон. Хэн хэндээ сайхан үг хэлж, хэн хэндээ эерэг сэтгэгдэл төрүүлсэн өдөр болж өнгөрсөн гэж бодож байна.

Гэр хорооллын гудамжинд сагс тоглож байсан хөвгүүдэд пүүз бэлэглэсэн байна лээ. Тэдгээр хүүхдийн хүсэн хүлээж байсан бэлэг юм шиг санагдсан?

-Хамгийн гэгээн ертөнц хүүхдүүд байдаг. Тиймээс хүүхдүүдийг баярлуулах сайхан. Сагс тоглож байсан хөвгүүд дээр очоод пүүз бэлэглэсэн. Бүгдээрээ баярлаж байна лээ. Арваннэгдүгээр сарын дундуур ахиж сайн үйлсийн аян хийхээр төлөвлөсөн. Хийсэн ажлаасаа урам авч, хийж бүтээхийн хүсэлд автагдаж, илүү олон хүнд бодит тусламж үзүүлэхийг зорьж байна.

Нийт хэдэн хүнийг баярлуулсан бэ. Мөнгөн дүнд шилжүүлээд бодвол хэдэн төгрөг болох бол?

-50 пүүз, 50 гутал бэлэглэсэн. Машиныхаа тээш, суудлыг дүүргээд гарсан. Сүхбаатарын талбай, Хархорин зах, 21 дүгээр хороолол, Хайлааст гэсэн маршрутаар явсан. Миний бэлэглэсэн пүүз, гутал манай дэлгүүрт худалдаалагдаж байгаа. Бэлгэнд өгсөн пүүз нь гэхэд 80, гутал нь 75-85 мянган төгрөгийн үнэтэй. Нийт найман сая төгрөг орчим болох байх. Хүнд сэтгэлээ шингээж бэлэглэж байгаа учир чанарыг бас эрхэмлэх хэрэгтэй.

Найман сая төгрөгийн бараа бусдад бэлэглэсэн гэхээр таныг хөрөнгөлөг гэж харах хүмүүс байж магадгүй…?

-Мэдээж би баян тансаг амьдралтай хүн биш. Бизнес хийж байгаа болохоор тодорхой хэмжээний ашиг олдог. Бусдыг баярлуулах гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж хийсэн. Хүн баярлуулж сайхан энерги авсан. Пүүз бэлэглэлээ гээд би дампуурахгүй. Харин ч тэр зүйлийг хийснээрээ олон хүнийг баярлуулж, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн байх. Бичлэг тавигдсаны дараа хүмүүс утсаар ярьж, баярласнаа илэрхийлж, “Ээжийгээ дагуулж очоод гутал авна” гэж хэлсэн. Алдагдал гэхээсээ илүү онолт гэж ойлгож байна.

Монголд маш олон бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дундаас нийгмийн хариуцлагаа ухамсарлаад бусдад тусалдаг нь гарын хуруунд багтах цөөн. Залуу хүнийхээ, бизнес эрхэлдэг байгууллагын эзний хувьд олон удаа сайн үйлсийн аянг зохион байгуулж оролцсон гэсэн?

-Бизнес хийхэд сайн, муу тал байдаг. Бизнес хийж байгаа бол нийгэм рүүгээ чиглэсэн, өөрийн боломж бололцоогоороо бусдад тусалж, баярлуулах хэрэгтэй. Иймэрхүү ажил хийгээд явж байгаа мундаг залуус зөндөө бий.

Таны цаашдын зорилго юу вэ?

-Зарим хүмүүс өмссөн хувцас, зүүсэн цаг, унаж яваа машинаараа гангардаг. Миний хувьд урдаа тавьсан зорилго, намайг дэмжиж түшиг тулгуур болдог хайртай ханиараа  гангарч амьдардаг. Одоогоор ажлын байр түрээслэж байна. Өөрийн гэсэн обьекттой болчихвол олон зүйлийг хийхээр төлөвлөсөн. Маш олон ч хүнийг баярлуулна.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр15 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент17 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр17 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм18 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм18 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд19 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм20 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм20 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим