Бусад
“Underground” –ийг сонгох шалтгаан

Их хотын иргэн таны чөлөөт цагаа өнгөрүүлэх, амгалан тансаг орчинд ажлын стрессээ тайлж, тухлах цоо шинэ орчин үүд хаалгаа нээлээ. “Home plaza” худалдааны төв өнгөрөөд Маршлын гүүр явах зам дагуу байрлах энэ газар бол “Underground” VIP караоке юм. Үйлчлүүлэгчийнхээ тав тух, сэтгэл ханамжийг 100 хувь тооцоолон байгуулсан учраас өрөө тасалгаа бүр нь танд өөр өөр таатай мэдрэмжийг өгөх болно. “JBL” брэндийн өсгөгчтэй караокед мэргэжлийн дуучин мэт тайзтай VIP өрөө сонгон дуулна гэвэл гоё уу. Тэгвэл энэ боломжийг танд “Underground” VIP караоке олгож байна.
Хөгжмийн дуугаралт, тансаг цэвэрхэн орчин, найрсаг соёлтой үйлчилгээ гээд таны тавих бүх шалгуурт “Underground” VIP караоке тэнцэнэ. Мөн үйлчлүүлэгчийнхээ эрүүл ахуйг хангах үүднээс Микрофоноо эмнэлгийн тоног төхөөрөмж ариутгагч машинд хийж ариутгадаг. Тиймээс ариун цэвэр тал дээр ч та санаа зовох асуудалгүй юм. Өрөөний хувьд 6 төрлийн сонголттой. Япон үндэсний хэв маягийг даавуун хэвлэлээр урласан онцгой мэдрэмж төрүүлэх тав тухтай өрөө, таны бизнесийн харилцааг өргөжүүлж амин яриа өрнүүлэх боломжтой зөвхөн дуулахгүй төгөлдөр хуур, гитар хөгжимтэй амьд тоглолт ч хийж болохоор тайзны босоо микрофонтой тохилог VIP өрөө, намрын сэрүү орсон энэ өдрүүдэд сэтгэлийг тань сэргээж зуны тансаг байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх ногоон төглөн өрөө, эмх цэгц, цэвэр цэмцэгэр байдлыг эрхэмлэгч танд зориулсан цасан цагаан өрөө гээд сонголт олон. Өрөө бүрт ажиллаж байгаа үнэрийн системээс “Wite tea”-ны анхилам үнэр үнэртэж, Герман, Америк сайн чанарын дарснаас шимтэн хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тухтай тохилог орчинд дуулж, ярьж оройг сайхан өнгөрүүлэх боломжтой.
Тав тухтай орчин, тансаг цэвэрхэн өрөө тасалгаанаас гадна мэргэжлийн тогоочийн амттай хоолоор шөнийн 02 цаг хүртэл үйлчилнэ. Үйлчилгээний газрын хамгийн чухал шалгуурт яах аргагүй ордог эрүүл ахуйн шаардлагыг “Underground” VIP караоке бүрэн хангасан. Амт чанар сайтай шинэ бүтээгдэхүүнээр таны захиалсан зоогыг бэлтгэж байна. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг улам бататгаж тав тух аюулгүй байдлыг хангах үүднээс автомат түгжээтэй шүүгээнүүдийг суурилуулсан байна. Та өөрийн биед авч яваа үнэ бүхий зүйлсээ хадгалуулах мөн ууж байсан зүйлээ дуусаагүй бол шүүгээнд хийн хадгалж болно. Шүүгээ бүр USB-тэй тул та утасаа ч цэнэглэнгээ дуулж баярлах бүрэн боломжтой. Их хотын иргэн таны зочлох, тав тухтай, цэвэр цэмцэгэр орчныг бүрдүүлсэн “Underground” VIP караоке эрхэм үйлчлүүлэгч таныг урьж байна. Өдөр бүр орой 17:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7739-0707, 9111-0634 дугаарын утаснаас аваарай
Хаяг: ХУД, “International school”-ээс Маршалын гүүр явах зам дагуу “Суруга” төвийн В1 давхарт байрлаж байна.

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм11 цаг өмнө
Дорнод аймгийн Халхгол сумын “Баруун шавар” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ
-
Бусад18 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
How DeepSeek is rewriting AI’s future
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
China reaffirms commitment to reform, opening up at “two sessions”
-
Нийгэм17 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
УЕПГ: Хоёрдугаар сард зөрчлийн хэргийн гаралт буурчээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ