Энтертайнмент
“Талын түмэн адуу-2019” арга хэмжээ Хэнтий аймагт болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан 30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ.
Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй аж.
Монгол Улсын аймаг бүрийн шилдэг 20 гаруй адуучдын дунд зохион байгуулагдах “Шургуу-2019” тэмцээн нь 10 орчим сая төгрөгийн шагналын сантайгаар нээлттэй зарлагдаж Шилдэг уургачаа шалгаруулах ба Хэнтий аймгийн хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл Гүү” уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нарт зориулан зохион байгуулахаар анх удаа хөтөлбөртөө шинээр тусгасан байна. Түүнчлэн улс, аймгийн аварга адуучид хоёр мянга гаруй адуун сүрэгтэй оролцож буй нь энэ жилийн онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.
Энэ удаагийн арга хэмжээнд ӨМӨЗО-ноос 50 гаруй адуучид оролцохоор бүртгүүлжээ.
“Талын Түмэн Адуу-2019” арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байна.
Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой аж.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Улс төр24 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент2 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна