Энтертайнмент
Бүжигчин, жүжигчин М.Бямбаа COOL AAV киноны гол дүрийг бүтээжээ

“Оранж энтертайнмент” болон “Хүүк фильм”-ийн хамтарсан COOL AAV уран сайхны кино ирэх сарын наймнаас эхлэн бүх кино театруудаар гарахад бэлэн боллоо.
Уг кино үзэгчдийн хүлээлтийг давсан мэргэжлийн, шинэ содон, хөгжилтэй, ирсэн хүн бүрийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус киноны гол дүрийг “Монголын үндэсний урлагийн их театр”-ын бүжигчин, жүжигчин дундаршгүй авьяастай СТА М.Бямбаа бүсгүй бүтээжээ.
М.Бямбаа өмнө нь та бидний сайн мэдэх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд Яргуй хэмээх бүсгүйн дүрийг маш чадварлагаар бүтээж өөрийн жүжигчний ур чадвараа нэгэнт гайхуулаад авсан билээ.
Дэлгэцийн уран бүтээлийг амилуулагч нь яах аргагүй гол дүр байдаг. Хэзээний л чанартай, шинэ санаа бүхий уран бүтээлүүдийг амжилттай хийж ирсэн “Оранж энтертайнмент”-ийн энэ удаагийн гол дүрийн сонголт хэр оновчтой болсныг 11 сарын 8-нд “COOL AAV” уран сайхны киногоор харах л үлдлээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр4 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна