Connect with us

Энтертайнмент

Г.Тогтохбаяр: Ээжийн минь сайхан сэтгэл, хайр намайг урлагийн тайз руу хөтөлсөн

Нийтэлсэн

-

Залуу  уран бүтээлч,  дуучин Г.Тогтохбаяртай ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ганбаатарын Тогтохбаяр гэдэг. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа нутагтаа дүүргээд, СУИС-ийн мэргэжлийн эстрад дуулаачийн ангийг төгссөн.

-Урлагийн тайзтай хэзээнээс амьдралаа холбов. Хэдэн настайгаа дуулж эхэлсэн бэ?

– Анх цэцэрлэгт байхдаа дуулах сонирхолтой хүүхэд байсан. Шинэ жил, хүүхдийн баяраар дуулна. Гуравдугаар ангиасаа урлагийн тайзтай амьдралаа холбосон. Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн дуу хөгжмийн Энхжаргал багш маань намайг урлаг руу хөтөлж оруулсан. Багшдаа маш их баярлаж явдаг.

– Урлагийн үзлэг болон өөр бусад олон тоглолтод оролцож байсан биздээ?

-Тэгэлгүй яах вэ. Урлагийн үзлэгт байнга дуулдаг идэвхтэй сурагч байсан. Мөн дууны уралдааныг алгасдаггүй оролцдог байв. Мөн наймдугаар ангидаа “Надаас урсах аялгуу” нэртэй тайлан тоглолт хийж байлаа. Архангай аймгаасаа уралдаанд шалгарч “Дуулах өв” улсын уралдаанд амжилттай оролцсон.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

– Манай ээж их гоё дуулдаг хүн байсан. Дуулахыг маань хамгийн их дэмжиж, хаана ч дуулж байсан хувцасын минь барьчихсан алга ташаад зогсч байдаг байлаа. Ээжийн минь намайг дэмжсэн сайхан сэтгэл, хайр өнөөдөр намайг урлагтай холбосон гэж боддог юм.

-Дуучин бүхэнд дуулж байхад нь тохиолдсон хөгжилтэй сэтгэлээс гардаггүй дурсамж байдаг. Та мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?

– Дурсамж гэвэл их байдаг. Дөрөвдүгээр ангид байхад аймагт “Дуулах өв” уралдаан явагдсан юм. Ардын дууны тэмцээн. Тэгээд дуугаа дуулах гээд тайзан дээр гараад, хөгжимчид ч хөгжимөө тоглоод эхэллээ. Гэтэл манай ангийн хүүхдүүд дуулж эхлээгүй байхад цэцэг бариад хүрээд ирсэн. Би бүүр сандраад дууныхаа үгийг мартчихсан. Дуугаа дуулах гэж хоёр гурван удаа эхэлсэн ч дуулж чадаагүй уйлаад тайзнаас буусан юм. Энэ дурсамжаа ер мартдаггүй. Сайхан дурсамж болоод сэтгэлд үлдсэн дээ. /инээв/

-Багасаа дуучин болно гэж боддог байсан уу. Өөр мэргэжил сонгох талаар бодож байв уу?

– Ер нь бага байхаасаа л дуучин Тогтохбаяр гээд өөрийгөө зарлаад гэртээ дуулдаг байсан. Өөр мэргэжилтэй болно гэж бодож байгаагүй. Математикийн багш маань 10 жилд байхад ямар тоогоор явах биш гээд шууд дүн тавьдаг байлаа.

– МУСГЗ Д. Ухнаагийн отгон шавь гэж сонссон. Багш шавийн барилдлага тогтоосон түүхээсээ хуваалцана уу?

-Тиймээ би их азтай. Мундаг хүний шавь болсондоо маш их баярлаж явдаг. МУГЖ Б.Сарантуяа , Т.Ариунаа , Жаргалсайхан гээд бүгд багшийн маань шавь нар . Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хамт байхад түшигтэй, хамгийн сайн зөвлөж, шүүмжилдэг хүн. Урлагийнхан багшаас маань их айдаг хэрнээ хүндэлдэг. Багшаасаа сурах зүйл их байна. Багш маань монголын эстрад урлагийн амьд домог шүү дээ.

-Багшаасаа олон зүйл сурсан гэлээ. Тухайлбал…

-Багш минь гамм уншуулаад хоолой муу гарах үед хурдан хоол ид гээд хэтэвчнээсээ мөнгө өгөөд гаргана. Зөвхөн мэргэжил биш хэрхэн яаж амьдрах тухай хүртэл зааж, сургадаг. Багштайгаа хамт байхад амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа өнгөрөөж байна гэж боддог юм. Багшааса үйл ажиллагаа хөтлөх , зохион байгуулах гээд маш их зүйлийг сурсан. Олон ч тоглолт, үйл ажиллагаанд хамт оролцоно.

– Анхны бүхэн дурсамж дүүрэн байдаг. Та анх ямар уран бүтээл хийж байв?

-Анхны уран бүтээл Сүхбаатарын ая Минжинсайхан яруу найрагчийн шүлэг “ Чиний миний залуу нас “ дуу юм. Дуугаа гуравдугаар курст байхдаа дуулсан. Залуу нас нэвтрүүлгийн дуу. Мэдээж анхны уран бүтээлдээ дуучин бүхэн хайртай байдаг. Бид мартахгүй, Нарны унага зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон монгол киноны дууг сэргээж дуулсан. Монгол киноны дуунуудаар хөрөг нэвтрүүлэг хүртэл хийж байлаа.

– Архангайхан дуучин Тогтохоо гэхээр андадгүй юм билээ. Нутгийнхаа зон олонд зориулж, сайхан уран бүтээл хийсэн байна лээ?

-Би бол Арын сайхан хангай нутгийн хүү. Нутгаа гэсэн сэтгэлтэй мянга мянган залуусын төлөөлөл. Төрж, өссөн нутгийнхаа талаар, мөн түмэн олондоо зориулаад Амин зүрхний Архангай дууг хийсэн. Сайхан уран бүтээл болсон гээд нутгийн зон олон урмын үгийг харамгүй хайрласан. Дуу маань цахим орчинд  өндөр хандалттай байгаа. Шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Уран бүтээлийнхээ сэдэв агуулга дээр анхаарал хандуулж, нийгэмдээ сайн сайхныг уриалсан бүтээл хийхийг зорьж байна.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм1 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр2 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм3 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм3 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм24 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим