Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.
Бусад
Л.Эрдэнэчулуун: ОХУ, БНХАУ, БНСУ-д явуулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирсэн

Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Тэрбээр “Аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар тус захирамжийн 10 заалтын хэрэгжилт дунджаар 85.6 хувьтай байна. Төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналтад авсан захирамжийн хэрэгжилтийн дундаж дүнг авч үзвэл, дөрвөн заалтын хэрэгжилт 85 хувьтай, 90 хувийн хэрэгжилттэй гурван заалт, 70 хувийн хэрэгжилттэй нэг заалт байна” гэлээ.
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дүүргүүдийн шуурхай штабууд, хороодын ажлын явцад Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсан тухай танилцуулгыг хийв. Тэрбээр “Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан. Дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн байна” гэж мэдээллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай Саншайнь Виллаж хотхоны ундны усны бохирдлыг арилгах, цаашид тухайн хорооллуудын ундны усны аюулгүй байдлыг хангах тухай” асуудлыг онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм. Уг асуудлыг яаралтай шийдэж ажиллахыг онцгой комиссын хуралдаанаар холбогдох газруудад үүрэг болгов.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хангамжийн бааз, дундын агуулах, борлуулалтын цэгүүдэд цаг хугацаандаа очихгүй байгаад анхаарч, тээвэрлэгч компаниудын гэрээний үүрэг, хариуцлагыг шаардах тээвэрлэлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж мэдэгдэх, Сайжруулсан шахмал түлшний жижиглэн худалдаалах цэгүүдийг ажиллах хүчээр хангах, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь бүрэн олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хороо тус бүрээр эрсдэл бүхий айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулж, сайжруулсан шахмал түлшээр бодит дэмжлэг үзүүлэх ажлыг “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулах, Өрхийн орлого багатай халамжийн үйлчилгээ авдаг айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, сайжруулсан түлшээр 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хангах, холбогдох зардлыг халамжийн үйлчилгээний чиглэлээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, Дүүрэг, хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, Түүхий нүүрс хэрэглэх, худалдан борлуулах гэх зэрэг зөрчил гаргахгүй байх талд мэргэжлийн байгууллагууд анхаарах, зөрчил гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, Цэвэр усны техникийн нөхцөл гаргах, ажлын зураг төсөв зөвшилцөх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, ажлын үр дүнг эргэж танилцуулахыг тус тус үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагууд шат шатандаа ажлын уялдаа холбоог бэхжүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш гэлтгүй, утаа гаргах зуух, яндан болон нийтийн тээврийн автобусанд тавих хяналтыг чангатгах, 24 цагийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа