Энтертайнмент
Дорнын бүжиг хамтлагийнхан Гураненок-2019 наадамд дэд байр эзэлжээ
ОХУ-ын Чита хотод “Гураненок-2019” Олон улсын хүүхдийн урлагийн их наадам дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ. Тус наадамд Москва, Улаан-Үдэ, Чита, Иркутск, Калининград, Ясногорск, Челябинск, Свердловск, Оловянин, Агийнский, Борзя, Ононский зэрэг хот, районы нийт 2000 гаруй хүүхдүүд оролцсон байна.
Шалгарсан 500 гаруй авьяаслаг хүүхдүүд шилдгүүдийн төлөө 11 дүгээр сарын 03-ны өдөр өрсөлдөж Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дорнод аймгийн “Дорнын бүжиг” клубын авьяаслаг хүүхдүүд “Би монгол хүн” бүжгээрээ тус наадмын хамтлаг бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ. Мөн сурагч Г.Төгөлдөрмөрөн гоцлол дууны төрөлд 3 дугаар байрт шалгарсан амжилт гаргасан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.