Энтертайнмент
Жаки Чаны ижил хүйстэн охин гэрлэжээ

Хятадын алдарт жүжигчин Жаки Чаны охин Этта Энжи 2017 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаад байсан билээ. Тэгвэл өдгөө 19 настай Энжи 31 настай Канад найз бүсгүйтэйгээ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гэрлэсэн гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энжи гэрлэлтийн баталгаагаа барин Канад найз бүсгүй Аутумтайгаа авхуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэж, тэдний зураг Хятадын цахим сүлжээ “Weibo” –оор тарсан байна.
Хос Канадад гэрлэж, одоогоор ХонгКонг дахь Энжигийн гэрт амьдарцгааж байгаа гэнэ. Энжи болон Аутум нар зургийнхаа тайлбар дээр “Бид бүгд л хайраас болж зүрх сэтгэлээ шархлуулдаг. Гэвч жинхэнэ хайрын тухай үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал та түүнийгээ олох болно. Хайр бол шийтгэл биш. Хайр үнэхээр энэрэнгүй. Хайр сул дорой бас чанга хатуу. Гэхдээ хайр бүхнийг өөрчилж чадна. Эцсийн ялагч нь хайр байх болно” хэмээн бичжээ.
Жүжигчин Жаки Чан 1999 онд тухайн үедээ гоо үзэсгэлэнгийн хатан хаан гэгдэж байсан жүжигчин Элайн Энжи Яи Лэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж хос охинтой болсон нь Этта Энжи юм. Энжи аавтайгаа огт уулзаж байгаагүй, ээж дээрээ өссөн гэдэг ч сүүлийн хэдэн жил ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон байна.
Эх сурвалж: CNN

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно