Энтертайнмент
Их зөнч Нострадамус ирэх 2019 оныг юу гэж харж байна вэ

2019 он гарахад ганцхан сар үлдлээ. Ирж байгаа энэ онд манай гариг дэлхий дээр юу болж, хүн төрөлхтний амьдрал ямар байх талаар 500 жилийн өмнө амьдарч байсан их зөнч Нострадамус юу гэж харж таамагласан юм бол.
Нострадамус гэж хэн бэ
Ирээдүйг зөгнөн хардаг энэ хүн 1503 оны нэгдүгээр сарын 14-нд францын еврейн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр тухайн үеийнээ францын шилдэг сургууль болох Авиньон болон Монпелийн их сургуулийг дүүргэж сайн боловсрол эзэмшсэн байна.
Эмчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр уламжлалт анагаах ухаан сонирхохын зэрэгцээ тэр цагт Европыг бүхэлд нь хамран дэгдэж түгшүүлж байсан тахлаас хамгаалах эм бүтээх сонирхолтой байж. Тэр үнэхээр хүсч байсан ч түүний хичээл зүтгэл тийм ч амархан үр дүнд хүрсэнгүй, харин ч эхнэр хүүхдүүд нь энэ аймшигт өвчнөөр амь алджээ.
Тэгээд зогссонгүй түүний эмийн ургамлаар хийсэн туршилтын нь улмаас шашны шүүхээс түүнийг мөрдөн хавчиж үүнээс нуугдах хэрэгтэй болсон байна. Ингээд анагаах ухааны туршилт судалгаа хийх аргагүй болсон тэр эх орноо орхин гарахад хүрчээ. Түүний гаргаж авсан эм янз бүрийн өвчнөөс олон хүний амийг аварч, энэ гайхамшигт эмчийн тухай мэдээлэл бүхий л Европоор тархаж эхэлжээ.
Нострадамусыг зөвхөн анагаах ухааны салбар дахь амжилт нь алдаршуулсангүй, тэрбээр агуу их зурхайч, зөн билэгч, мэргэн ухаантан гэдгээрээ өнөө алдартай болж, үе үеийн судлаачдын анхаарлыг татсаар байгаа юм.
Зөгнөл биелсэн нь
Их зөнч Нострадамус алс ирээдүйг харсанаа 1555 онд туурвисан 353 бүлэг шүлэгтээ бичиж хүү Сезартаа илгээсний дотор хүн төрөлхтний үе үеийн удирдагчдын хувь заяа, дэлхийг хамарсан томоохон үйл явдлуудыг таамаглан хэлсэн байдаг. Харамсалтай нь Нострадамусын бүх гар бичмэл бүрэн эхээрээ олдоогүй ч өнөө хүртэл хадгалагдаж ирсэн хэсгүүд нь зөвхөн судлаач төдийгүй олны анхаарлыг багагүй татсаар байгаа юм.
Нострадамусын хэлснээр яг болж, батлагдсан таамаглалууд нь:
- Наполеон 1812 онд Орос руу довтолж Орос ялсан
- Гитлер засгийн эрхэнд гарч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн
- -ЗХУ задарч, коммунист дэглэм сүйрсэн
- Чернобылийни атомын цахилгаан станцад болсон сүйрэл
- 2001 оны есдүгээр сарын 1-нд террористууд Нью-Йоркт халдсан
- -Афганистан, Сири, Ирак дахь дайны ажиллагаа
2019 он ямар байх вэ
Их зөнчийн бүтээлийн ихээхэн хэсэг нь яг өнөөгийн цаг үетэй холбоотой. Нострадамусынхаар бол 2019 онд хүн төрөлхтний соёл иргэншлийг үгүй хийх төдийгүй гариг дэлхий оршин тогтноход хүргэж мэдэх аймшигт өөрчлөлт тулгарах гэнэ. Их зөнчийн таамгийг судлаачид үүнийг АНУ, Орос, Хятад, дэлхийн бусад улс орнууд оролцсон Дэлхийн гуравдугаар дайнд хүргэж мэднэ гэж байна.
Нострадамус үүнийг “Барууныхан дорнын эсрэг босч бүх дэлхийгээр нэг цус урсана. Тэнгэр үүл мананд хучигдан хүмүүс аймшигт өвчинд нэрвэгдэж, өлсөж цанган, амьсгал нь боогдож үхнэ” гэж шүлэглэжээ.
Олон эрдэмтэн үүнийг талууд харилцан цөмийн цохилт хийснээс үүдэх үр дагавар хэмээн тайлж байна. Энд Москва, Анкарагийн сөргөлдөөнийг бүр тусгайлан тэмдэглэсэн нь анхаарал татаж байна. Зөнчийнхөөр бол Турк улс Оросын цэргийн хүчирхийллийн эсрэг боссоноор Константинополь газрын хөрснөөс арчигдана гэнэ.
Ностарадамусын бичлэгт Украины тухай ч бас бий. Оросын хөрш энэ гүрэн олон жилийн дотоодын үймээн самуун дайнаасаа болоод бүр сүйрэхэд ч хүрч мэднэ гэнэ. Энд их зөнч өнөө хүртэл үргэлжилсээр байгаа Донбассын иргэний дайн, мөргөлдөөнийг дурдсан бололтой.
Зөвхөн дэлхий дахиныг хамарсан цэргийн мөргөлдөөн хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт авчрах биш өөр ч шалтгаан бий. Хүн төрөлхтний сэтгэлгээний доройтол, бурханлаг үнэт зүйлсээ үл ойшоон татгалзах болсон нь сүйрэл мөхөлд хүрэх шалтгаан болох гэнэ.
Дэлхий даяар хүчирхийлэл, халдлага дайралт, авлигын хэрэг ихэсч байгаа мэдээлэл нь үүний нэг баталгаа болж байна.
Байгаль цаг уурын өөрчлөлт
Ирэх онд дэлхий дахинд учрах бас нэг аюул нь сансраас ирэх гэнэ. Нострадамус “Арслангийн орд, Хумхын эсрэг байрлахын цагт наран шарж, газар дэлхий чичирч зуу зуун мянган хүн аймшигт түймэрт шатаж үхнэ” гэсэн байна. Их зөнчийн энэ таамаг дэлхий дахины эрдэмтдийн дунд ихээхэн маргаан дэгдээж байгаа ч үнэхээр зуун бүрийн 20-иод онд сансрын ийм үзэгдэл болж байсан баримт бий. Гэхдээ их зөнчийн хэлж байгаа нь энэ онд өөр хүчин зүйлтэй бас давхцаж байгаа юм. Энэ бол 26 мянган жилд нэг тохиодог Нарны аймаг галактикийн тэнхлэгээр дамжин өнгөрөх явдал. Одон орончдын тооцоогоор бол энэ нь 2019 он арваннэгдүгээр сарын 28-нд тохиох юм байна.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно