Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Нэгэн гэр бүлийн нийт гишүүдийн оролцоогоор бүтдэг Нандин брэнд

Нийтэлсэн

-

Эх орондоо баялаг бүтээж буй хөдөлмөрч эмэгтэйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа М.Нандин-Эрдэнийг урьсан юм. “Мандах” бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн тэрбээр санхүүгийн салбарт ажиллахын хажуугаар өөрийн нэрийн “Нандин” брэндийн кистийг үйлдвэрлээд гурван жилийн хугацааг үджээ.

Охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн “Нандин” кистийг анх өөртөө хийж, өмссөн нь өдгөө “өвлийн” гангараа болжээ. Тэрбээр сэтгүүл үзэж суухдаа кист хийх шинэлэг санааг олсон гэдэг. “Анх кист хийх санаагаа сэтгүүлээс олж харсан. Гурваар сүлжсэн загварыг хараад арай олноор сүлжвэл гоё юм байна гэж бодсон. Ээждээ загварыг нь харуулаад хамт тууз хайчлаад зургаан ширхэг сүлжээсээр сүлжиж хийсэн. Ар хэсгийг нь базаж оёод загвараа гаргасан. Ямар ч байсан хийж болох юм байна гэдгийг тухайн үед ойлгож авсан. Анх хийж байгаа болохоор арга эвийг нь олохгүй хүндрэл тохиолдож байсан” гэв.

Өөртөө зориулж урласан толгойн даруулга буюу кистийг гадуур зүүгээд явахад бүсгүйчүүд их сонирхдог байжээ. Зарим нь бүр “Хаанаас худалдаж авсан бэ” гэж асуудаг байсан гэнэ. Ажлынхан болон найз нөхөд нь түүнд захиалга өгч хийлгэх санал тавьж эхэлсэн гэдэг.

“Чадаж байгаа юм чинь захиалсан хүмүүст хийгээд өгье л гэсэн бодолтой байсан.  Ээж бид хоёр ярилцаад өнгө өнгийн утсаар хийж эхэлсэн. Зургаан өөр өнгийн утсаар хийчихээд кистээ цүнхлээд явдаг байлаа. Ээж ажлынхан чинь сонирхвол үзүүл гээд. Яг заръя гэхээр санаа зовоод үзүүлж чаддаггүй байсан. Харин сонирхож байгаа хүмүүст үзүүлнэ. Тухайн үед би жирэмсэн таван сартай байсан. Нөхөр маань “Хүмүүс их сонирхож байна. Миний хань олон тоогоор хийгээд бизнес болгох боломжтой юм биш үү” гэх сэдлийг өгсөн. Тэр үеэс М.Нандин-Эрдэнэ  ээжтэйгээ хамтарч ноолуур болон ноосон утсаар кист нэхэж  эхэлжээ.

Өөртөө зориулж хийсэн бүтээл нь өрөөл бусдын сонирхлыг ихэд татаж, захиалгаар хийж эхэлсэн нь “Нандин” брэнд Монголын зах зээлд оршин тогтнох үндсийг тавьсан гэдэг. Бие давхар байхдаа бүтээл урлаж, бизнесийн салбарт өрсөлдөнө гэдэг тийм ч амар ажил биш. Аливаа ажлыг эхлүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэхээр санхүүгийн асуудал тулгардаг. Харин М.Нандин-Эрдэнэ ханьтайгаа ярилцаж, бяцхан үрээ өлгийдөж авахдаа хэрэглэнэ гэж байсан хадгаламжаараа бизнесийнхээ эхлэлийг тавьжээ.

“Хүүхдээ төрөхөд бэлдээд хуримтлал үүсгэж байсан. Нөхөр маань “Хадгаламжинд 1.5 сая төгрөг байгаа. Хоёулаа эхний ээлжид түүхий эд материалаа худалдаж авъя. Ноолуур нь утас худалдаж авахаар хэт өндөр үнэтэй байна. Тиймээс эхний ээлжинд ноосон утсаар хийгээд үзье” гэсэн саналыг тавьсан. Хүмүүс захиалаад эхэлвэл ноолууран утас худалдаж аваад хийе гэсэн. Ханийн минь дэмжлэг их байсан. Тухайн үед томъёолол, зардал гээд л бүхий л төлөвлөгөөг гаргаж өгсөн” гэлээ.

Ажлыг эхлүүлж байгаа хосуудад судалгаа чухал. Тиймдээ ч нэлээд хугацаанд судалгаа хийжээ. Утасны чанар, үнэ ханш, сав баглаа боодол, шошго зэрэг олон зүйлийг судалсны үндсэнд бизнесээ эхлүүлжээ. Гар ажиллагаа ихтэй.  Өдөржин сууж нэхэхэд гурван кист хийдэг байсан гэнэ. Олон шат дамжлгага дамжиж бүтдэг болохоор арга ч үгүй биз.

Нэхэж дууссаны дараа ар хэсгийг холбож угаана. Угаасан бүтээгдэхүүн хатаахад нэг хоногийн хугацаа шаарддаг байна. 10 бүтээгдэхүүн гаргахад 3-4 хоногийн хугацаа шаардаж байсан талаар М.Нандин-Эрдэнэ онцолж байсан юм.

Гараар болон нэхмэлийн жижиг машин ашиглаж хийхэд цаг хугацаа их шаардахаас гадна гарц нь хүртэл хангалтгүй байжээ. Тиймээс түүний хань дэвшилтэт технологи ашиглаж хийх санааг дэвшүүлсэн байна. Томоохон хэмжээний сүлжмэлийн компанитай хамтарч ажиллах гэхээр их хэмжээний мөнгө шаардагдах нь мэдээж. “Ганц хоёр газартай уулзсан ч хамтарч ажиллахыг зөвшөөрөөгүй. Учир нь, би их хэмжээний утас тэдэнд өгч чадахгүй. Нөгөө хүний ажлын хөлсийг дийлэхгүй. Автомат машин тог их зарцуулдаг гээд хамтарч ажиллах газар олдоогүй” гэнэ.

Ажлыг эхлүүлсэн хүн шантарч, эргэж буцах эрх байхгүй. Тиймээс өөр гарц гаргалааг хайх хэрэгтэй. М.Нандин-Эрдэнэ боломжтой бүхий л хувилбарыг ашиглаж, ээж нь  автомат машинтай найзаасаа тусламж  гуйсан нь ажлаа хөнгөвчлөх эхлэлийг тавьжээ. Автомат машин худалдаж авахад 60-70 сая төгрөг шаардлагатай. Дөнгөж бизнесээ эхлүүлсэн хүнд тийм их хэмжээний мөнгө олдоход хэцүү. Гараар хийдэг ажлаа автомат машин руу шилжүүлэхэд түүний ажлыг ихэд хөнгөвчилсөн гэдэг.

Өмнө нь гараар хийсэн бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь зарсан учраас эргэлтийн хөрөнгөөсөө утас нөөцлөх мөнгөтэй болсон байна. Таван бөндгөр утас авдаг байсан нь 10-15 зэргээр ахиулан авсан нь тэдний ажлын дэвшил гэлтэй.

Бүтээгдэхүүн зарагдахаар бүх мөнгөө нэгтгээд хуримтлуулдаг байсан нь түүний үндсэн мэргэжилтэй холбоотой биз. Энэ талаараа “Олсон орлого өөр зүйлд зарцуулдаггүй. Хуримтлуулдаг байсан. Тэгж л эргэлтийнхээ зардлыг нөхнө. Үрчихвэл бизнес зогсонги байдалд орчихно. Төрөх дөхөөд үндсэн ажлаасаа амралтаа авахад дикретний мөнгө буусан. Тэр мөнгөөрөө ч утас худалдаж авсан. Түүхий эд авахад мөнгө нэлээд шаарддаг. Дараа нь бэлэн бүтээгдэхүүн болоод ашиг нь орж ирнэ. Маш олон төрлийн утас байдаг. Утас авахдаа сайн чанартайг нь авна. Угаахад сунахгүй. Өнгө алдахгүй, будаг гарахгүй зэргийг хардаг. Ээж маань юм оёдог болохоор утасны чанарыг андахгүй. Тиймээс ээжийнхээ таньдаг хүнээс худалдаж авдаг болсон. Утас худалдаж авдаг хүндээ аминчлаад л  ййм ажил эхлүүлж байгаа юмаа. Та утасныхаа үнийг бууруулж өгөөч гээд л гуйна.  Автомат оёдлын машинтай учраас утасны нөөц их чухал байсан. Эхний ээлжид ээж ааваасаа мөнгө зээлээд шуудай шуудайгаар нь худалдаж авч байлаа. Тэгээд үйлдвэртээ утсаа аваачиж өгч байсан” гэлээ.

Хэд хоногийн хугацаанд үйлдвэр нь тэдний өгсөн утсыг урт сүлжмэл болгоод өгнө. Харин М.Нандин-Эрдэнэ түүний хань, ээж нь хамтраад дараагийн шат дамжлагуудыг гараар хийнэ гэсэн үг. “Үйлдвэрээс ирсэн учраас эхний ээлжид зориулалтын бодисоор угаана. Угаачихаар багсардчихдаг. Тэрийг нь нэгбүрчлэн салгаад хатаана. Хатсаных нь дараа хэмжээд тайраад холбож оёдог” хэмээв.

Холбоос оёдол нарийн ажиллагаатай учир М.Нандин-Эрдэнийн ээж нь хариуцаж хийдэг байна. Угаасан  бүтээгдэхүүнээ хайчилж, сүлжиж, холбож тогтоох ажлыг нь өөрөө хариуцдаг. Учир нь холбоос оёдлыг ээж нь жижиг нэхмэлийн  машин дээр хийдэг аж. Хамгийн сүүлд холбож оёчихоод дахин зориулалтын бүтээгдэхүүнээрээ цэвэрлэж,  шошго  хадаж, ууталж савлаад эзэндээ очиход бэлэн болдог байна.

“Нандин” брэнд жижигхэн үйлдвэртэй. Өглөө үндсэн ажилдаа гарсан хос орой тараад үйлдвэрийнхээ ажлыг үргэлжлүүлж 12.00 цагтай уралдан гэртээ орж ирдэг гэнэ. Бизнес хийхэд суртачилгаа чухал байдаг. Харин М.Нандин-Эрдэнэ найзууд болон танилынхаа хүрээгээр эл бүх асуудлыг зохицуулдаг. Зураг авалт, модель болох бүсгүйчүүд зэрэгт түүний найзууд тусалдаг гэнэ. Баярлаж талархсанаа илэрхийлж, өөрийн урласан “Нандин” кистийг бэлэглэдэг аж. Хийж буй ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулдаг нь гэдгийг түүний хэлж буй үгс, хийж байгаа ажил нь батална.

“Жирэмсэн гээд зүгээр сууж болохгүй. Захиалга орж ирэхээр цаг тухай бүрт нь хийж хүргэж өгнө. Ханийн минь ажил өвөл амарчихна. Тэгээд л хоёулаа пэйж хуудсаараа захиалга аваад өдөр, шөнө гэлтгүй хүргэлт хийдэг байсан. Дараа нь,  хүмүүст саналаа хэлээд дэлгүүрт тавих шийдэлд хүрэв. Борлуулалтынхаа хувийг тохироод дэлгүүрт кистээ тавьж эхэлсэн. Анх “Алтан-Төгрөг” дэлгүүрт тавьж байсан. “Үзэсгэлэн худалдаанд оролцож үзье” гэх саналыг нөхөр маань тавьсан . Би ч үнэ ханшийн дийлэх юм болов уу гээд эргэлзсэн. Гэтэл бизнес хийж байгаа юм чинь төлбөрийг нь төлөөд бүтээгдэхүүнээ хүмүүст танилцуулах хэрэгтэй гэхээр нь “Мишээл Экспо” дээр очоод хариуцсан хүнтэй нь уулзахад сайхан хариу сонссон. Жирэмсэн учраас дэмжээд үнийн дүнгээс хөнгөлж өгсөн. Урамшаад оролцож билээ” гэв.

Анх цөөн тооны загвар гаргадаг байсан бол өдгөө 30 гаруй өнгийн сонголттой үйлдвэрлэж байгаа аж. Ноос, ноолуур гэсэн хоёр төрлөөр гарах ба үнэ нь тун боломжийн. Ноос 25000, ноолуур 55000 төгрөгийн үнэлэмжтэйгээр худалдаалж байгаа гэнэ. Ноолууран утсаа Говь, Гоёо компаниас худалдаж авдаг талаараа ч ярьж байсан юм. Жилээс жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч “Нандин” кистний ханшид өөрчлөлт ороогүй байна.

Ноосон бүтээгдэхүүнийг хүмүүс ихэвчлэн хүйтний улиралд хэрэглэдэг. “Нандин” кистийг ч мөн адил хүйтрэхээр буюу арваннэгдүгээр сараас эхэлж худалдаж авах эрэлт нэмэгддэг байна. Харин зуны улиралд нөөц бүтээгдэхүүнээ хангалттай бэлдэж авдаг гэнэ. М.Нандин-Эрдэнэ ээжтэйгээ хамтарч хийхээс гадна хамаатныхаа эгч, дүү нараа цалинжуулж ажиллуулдаг байна.

“Cэтгэл зүтгэл байвал ямар ч бизнесийг хийх боломжтой. Мөнгө  чухал биш. Хийж бүтээх хүсэл л чухал.  Ээж, нөхөр хоёр маань намайг маш их дэмжсэн. Тэгэхээр байгаа боломжиндоо тохируулаад хийж эхлэх хэрэгтэй” гэдгийг тэрбээр үе тэнгийнхээ бүсгүйчүүдэд хандаж, хэлж байсан юм.

Анхныхаа хүүхдийг хэвлийдээ тээж байхдаа эхлүүлсэн бизнес нь түүний гэр бүлд үр өгөөжөө өгч, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа учраас “Хүүгийн минь ээждээ өгсөн бэлэг” хэмээн бэлэгшээдэг байна. Хүүгээ ой  найман сартай байхад нь мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсэн бүсгүй өөрийн бизнесийг цалгардуулахгүй авч явж байгааг нь түүний тууштай хөдөлмөрч зантай нь холбоотой биз.

“Цаашид кистнийхээ төрлийг нэмж, чамин чанартай бүтээл гаргах туйлын хүсэлтэй” хэмээх М.Нандин-Эрдэнийхээ ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсье.

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 2 peopleС.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент19 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр19 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм20 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм20 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд21 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм22 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм22 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим