Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

П.Энхтуяа: Гуурсан хоолойн багтраа өвчин эрс нэмэгдэх төлөвтэй байна

Нийтэлсэн

-

Монгол Улс агаарын бохирдлын талаар сүүлийн 15-20 жилийн хугацаанд ярьж байгаа ч цаашид нөхцөл байдал үүнээс ч илүү дордоно. Олон жил бохир агаараар амьсгалсан залуус 50, 60 нас хүрээд хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх тэр үед л жинхэнэ асуудал үүсэх учраас маш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг  Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид тодотгосон юм. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, зуны улиралд төрж буй эхчүүдээс өвөл төрж буй эхчүүдэд ногдож буй амьгүй төрөлтийн хувь 3-3.5 дахин өндөр байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн 2015 онд 0-5 насны 435 хүүхэд  агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины үрэвсэл нь хүндэрч, нас барсан бол бага, дунд орлоготой орнуудын 0-5 насныхны 98-99 хувь нь ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа аж. Тэр ч бүү хэл агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах зэрэг олон аюул учруулж байгааг олон улсын эрдэмтэн судлаачид анхааруулсан юм. Агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга /PhD/  П.Энхтуяатай ярилцлаа.

-Агаарын бохирдол хүний ялангуяа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гарсан бэ?

-Энэ онд НЭМҮТ АШУҮИС-тай хамтарч хоёр төрлийн судалгаа хийсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар бид олон жилийн хөдлөл зүйг судалсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлоос үүдэлтэй гуурсан хоолойн багтраа өвчний чиг хандлагыг 2017 оноос хойших тоон үзүүлэлтээр судалж үзсэн. Судалгаагаар агаарын бохирдол энэ чигээрээ 2022 он хүртэл үргэлжилбэл уг өвчлөл тасралтгүй өсөх төлөвтэй байна. Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаанаас үзэхэд амьсгалын замын өвчлөлийн 20-30, зүрх судасны эмгэгийн 20, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28.8, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байна. Мөн хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлааны тогтолцоо тогтворгй болох, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгаа.

-Гуурсан хоолойн багтраа өвчин хэдэн насныханд  тохиолдох эрсдэлтэй байна вэ?

-0-19 насны бүлгийн хүн амд гуурсан хоолойн багтраа өвчин эрчимтэй өсч, 100 мянган  хүн ам тутамд шинэ тохиолдлын тоо даруй 2-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Гуурсан хоолойн багтраа гэдэг нь хүүхэд амьсгалах боломжгүй болж боогдохыг хэлж байгаа юм. Энэ бол агаарын бохирдлоос үүдэлтэй нэг л өвчлөлийн төлөв байдлыг судалсан судалгаа. Дээр дурдснаас гадна эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амыг эрсдэлд оруулж буй тохиолдол олон бий. Тиймээс агаарын бохирдлыг нэн даруй бууруулахгүй бол иргэд, эрүүл мэндийн салбарт ирэх өвчний дарамт, түүнд үзүүлэх тусламж үйлчилгээний төсөв хөрөнгийг одоогийнхоос ч илүү нэмэгдүүлэх  шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, бусад өвчлөлөөс гадна зөвхөн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилт хэрэгтэй болно гэсэн үг.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээнээс нийтийг хамруулсан, томоохон гэж хэлж болох нь түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй явдал. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?  

-Олон улсад хүн ам олноор төвлөрсөн газарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ хэрэглээг орлуулах олон арга бий. Улаанбатар хотын гэр хороололд амьдарч буй айл өрхийн дийлэнх нь энгийн буюу ердийн зууханд галладаг учраас манай улс түүн дотроос богино хугацаанд үр дүн гарах аргыг сонгосон. Тодруулбал, нүүрсээ сайжруулж, хэлбэрт оруулан агаарт тархах химийн найрлагын үзүүлэлтийг бууруулж байгаа юм. Сайжруулсан түлш түүхийн нүүрсэнд агуулагдаж буй хор нөлөөг 50 хувь багасгана. Гэхдээ энэ бол урт хугацааны үр дүнтэй арга хэмжээ биш. Цаашид бид цэвэр түлш рүү шилжих ёстой. Цахилгаан хэрэглэх, нарны энерги, салхины эрчим хүч ашиглах зэргээр эко түлш хэрэглэх нь зүйтэй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тухайлбал, Европын орнууд хийн түлш хэрэглэдэг. Харин Азийн зарим улс орон манай улстай адил сайжруулсан түлш хэрэглэдэг. Хөгжиж буй манай улсын хувьд ойрын үед энэ чиглэл рүү шилжих нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй ч цаашид дэлхийн жишгийг дагах нь зүйтэй.

-Энэ жилийн тухайд агаарын бохирдол ямар хэмжээнд байна вэ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзсэн үү?

-Албан ёсоор тоон үзүүлэлтээр нь харьцуулалт хийгээгүй. Иргэн хүний хувьд хэлэхэд өнгөрсөн жилийн өдийд агаарын бохирдол ямар хэмжээнд байсныг бүгд мэднэ. Одоо бол сийрэгжилттэй байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр цэвэр агаартай болно гэсэн үг биш, харин утааны хэт их өтгөрөлийг шингэрүүлж байгаа юм. Агаар бохирдуулагчийг арван метр кубээс буулгаж чадвал арван хүнийг эмнэлэгт хандахаас урьдчилан сэргийлж чаддаг гэж үздэг. Тиймээс цаашид шат дараатай арга хэмжээ авч бууруулах л хэрэгтэй.

-Цаашид агаарын бохирдол одоогийнхоос ч илүү ноцтой хэмжээнд хүрч, хүний эрүүл мэндэд ихээхэн аюул учруулах эсэхэд гаргасан тооцоолол бий юү?

-Аль хэдийн эрсдэлийн түвшинд хүрчихсэн. Манай улс эко түлш рүү шууд шилжих боломжгүй юмаа гэхэд хамгийн түрүүнд автомашиныхаа шатахууныг евро стандарт руу оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй олон хүчин зүйлийн нэг нь автомашинаас гарч буй химийн агууламжтай утаа. Энэ нь гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаанаас ч илүүтэй хор хөнөөлтэй. Хүхэр агуулсан түлш бидний ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Тиймээс нэн даруй, яаралтай евро стандарт руу шилжих л хэрэгтэй. Энэ стандартын түлшийг хар тугалга болон хүхэрийн агууламж ихтэй одоо хэрэглэж буй шатахуунаас хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө хамаагүй бага гэж олон улсад үздэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо жил бүр нэмэгдэж байна. Айл бүр, зарим нь 2-3 автомашинтай байх жишээтэй.  Тиймээс гэр хорооллын айл өрхийн түлшийг шинэчилж  буйтай зэрэгцүүлж энэ талд өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Тодруулбал, автомашины утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-1990-ээд оноос хойш энэ төрлийн судалгааг хийж байгаа. Тухайлбал, замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаа нарын дунд хийсэн судалгаагаар тэдний цусан дахь хар тугалгын агууламж өндөр гарсан байдаг. Замын цагдаа нар яг голомт дээр буюу автомашины дунд зогсч ажилладаг учраас чанар муутай шатахуун хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгааны дүн харуулж байна. Тиймээс ер нь цаашид төр засаг бодлогоо цэвэр түлш рүү чиглүүлэх нь маш чухал.

-Бохирдолтой орчинд амьдарч буй ийм үед иргэд өөрсдийн зүгээс ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахад төр, засгаас шийдэл гаргаж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой ч иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, хариу арга хэмжээ авах ёстойг олон улсын эрдэмтэн, судлаачид зөвлөдөг. Тухайлбал, дотор орчинд агаар цэвэршүүлэгч тавих, гадагшаа гарахдаа зориулалтын амны хаалтыг зөв хэрэглэж хэвших нь зүйтэй. Мөн хүүхэд төдийгүй насанд хүрэгчид хоол тэжээлдээ анхаарах хэрэгтэй. Тэжээллэг, чанарлаг, амин дэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь, Үндэсний тавдугаар судалгаагаар хүүхэд өсөлт хоцрогдолтой, тураалтай, туранхай гэж гарахаас илүүтэй илүүдэл жинтэй нь олон байсан. Энэ нь хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Яагаад гэвэл, эцэг эхчүүд хүйтэн сэрүүний улирал буюу өвлийн гурав, дөрвөн сард агаар хэт их бохирдол байдаг учраас хүүхдээ гадаа тоглуулдаггүй. Хоол тэжээлийн судалгаанаас харахад цаашид агаарын бохирдол халдварт бус өвчний эрсдлийг нэмэх гол шалтгаан болох магадлал өндөр байна. Хүүхдийн оюун ухааны хөгжил, чадамжид нөлөөлж буйг дэлхийн олон эрдэмтэн судлаач тогтоож, нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэн бодох чадамжийг агаарын бохирдол дарангуйлж бууруулдаг гэсэн үг.

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, өрөө тасалгаанд агааржуулагч тавьж буйд олон нийт янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Ер нь хэр зэрэг үр дүнтэй бол?

-Гадна талын агаар, орчны бохирдол цонх, хаалга зэргээр нэвчиж дотор орчныг бохирдуулж байна. Судалгаанд хамруулсан нийт хүүхдийн 70 гаруй хувьд амьсгалын замын өвчний ямар нэг эмгэг шинж тэмдэг илэрсэн. Гэр буюу ердийн галлагаатай сууцанд амьдарч буй хүүхдийн дунд амьсгалын замын өвчний шинж тэмдэг тохилог орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс илүү илэрч байсан. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим дах РМ2.5-ын агууламж Монгол Улсын агаарын чанарын стандартаас 3-10 дахин их буюу сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн анги танхимд агаар цэвэршүүлэгч тавьсан. Агаар цэвэршүүлэгч тавьсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг тавиагүйтэй нь харьцуулахад үр дүн нь 30 орчим хувьтай гарсан.

-Хүн бүр л агаар, орчны бохирдлын талаар ярьж, хэлэлцэж байна. Үүнийг   бууруулахад төрийн байгууллага ялангуяа иргэдийн үүрэг, оролцоо чухал болов уу. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Агаар, орчны бохирдлоос үүдэлтэй аливаа дарамт, ачаалалыг эрүүл мэндийн салбар үүрдэг. Хүн амын дунд агаар, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдснээр эмнэлгийн ачаалал, төсөв хөрөнгө нэмэгдэхийн зэрэгцээ тусламж үйлчилгээний хүртээмж багасч, хүлээгдэл бий болдог. Нөгөө талдаа тухайн хүний амьдралын чанар мууддаг. Олон улсад хөдөлмөрийн чадвараа алдах амьдралын жилээр нь үнэлдэг. Агаар, орчин бохирдолтой байснаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, 70 наслах байсан бол 60 хүрээд цаг бусаар нас барж байгаа нь тухайн хүн амьдралынхаа арван жилийг алдаж буй явдал юм. Энэ төрлийн судалгааг тухайн улсын хүн амд тооцоолж гаргаж, шийдвэр гаргагчдын анхааралд оруулдаг.    Шийдвэр гаргах түвшнийхэн орчны бохирдлыг бууруулах чиглэлд гарц шийдэл эрэлхийлж, түүнийг нь анхан болон дунд шатныхан хэрэгжүүлдэг ч үүний цаана иргэдийн идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал байдаг. Орчныхоо бохирдлыг бууруулахын тулд хоёр талаасаа санаачилж, нэг цэгт уулзан шийдвэрлэдэг жишиг олон улсад бий. Жишээлбэл, тухайн хорооны оршин суугчид энэ хэсгийг хэрхэн зүлэгжүүлэх, яаж тоос шороогүй болгох вэ гэдгийг сэдэж, тэр тухайгаа холбогдох хүмүүст нь уламжилж, шахаж шаардснаар үр дүнд хүрдэг. Ингэснээр тухайн хэсэгт амьдарч буй олон зуун хүнийг орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг.

-Ярианы эхэнд та хоёр төрлийн судалгаа хийсэн гэсэн. Гуурсан хоолойн багтраа өвчний төлөв байдлаас гадна ямар асуудлыг судалж тогтоосон бэ?

-Эрүүл мэндийн салбарын тэр дундаас иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эмнэлгийн эмч нарын дунд мэдлэг хандлага, зан үйлийн судалгаа явуулсан. Ингэхдээ агаарын бохирдлын үед бага насны хүүхэдтэй ээж, жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгч чадаж буй эсэхийг тогтоосон. Тоон болон чанарын судалгаагаар эрүүл мэндийн байгууллагын эмч иргэдэд агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэх зөвлөгөө өгөх чадвар хомс байна. Эмч нар маань тусламж үйлчилгээ, эмчилгээндээ илүү анхаарал хандуулж, цаг  зарцуулдаг. Нөхцөл байдал нь ч ингэж таарч байна. Гэхдээ үүнээс илүүтэй хүүхдийг өвдөөгүй байхад нь урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгдөг чадвар эзэмших ёстой. НҮБ-ын Хүн амийн сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж, агаарын бохирдлын үед иргэн хүн ямар хариу арга хэмжээ авч, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэдлэг олгохоор төлөвлөж байна.

-Цаашид агаарын бохирдлоос үүдэлтэй ямар өвчлөл давамгайлах эрсдэлтэй байна вэ?

-Харшил, хордлого их байгаа. Энэ талын судалгааг хийхээр төлөвлөж байна. Манай төв орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцооны нэгдсэн программтай болсон. Энэ бол том дэвшил. Хэн хаана байгаагаас үл хамаарч аль хэсэг, нутаг дэвсгэрийн агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдлын чанарын үзүүлэлт, өвчлөл  ямар түвшинд байгааг харах боломжтой. Төрийн байгууллагууд тухайн программаас тоон үзүүлэлтийг харж, төлөвлөлт хийж, урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 мин өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм10 мин өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр19 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент21 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр21 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм22 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм22 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд23 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм24 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим