Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хангалын ээж

Нийтэлсэн

-

“Ээжээ” гэж эелдэгхэн инээмсэглэх хүүгийнхээ харцнаас хайр, аз жаргал, эрч хүчийг мэдэрч эгэл хэрнээ эрхэмсэг амьдрахыг эрхэмлэдэг О.Сайханцэцэг бүсгүйг “Амьдралын үнэ цэнэ” буландаа урьсан юм. Сэтгүүлзүйн салбарынхан түүнийг илүү сайн мэднэ. Хаана ч явсан инээмсэглэж, хэнтэй ч тааралдсан мэнд мэддэг түүнийг  “Хангалын ээж” гэдгээр фэйсбүүк найзууд нь эчнээ танина. Тэрбээр 2005 онд МУБИС-ийн Утга зохиол, сэтгүүлчийн ангид элсэн орохоор Завхан аймгийн Завханмандал сумаас их хотын зүг хүлгийн жолоо залсан гэдэг.

“Арван жилийн сурагч байхдаа уран зохиол, монгол хэлний хичээлдээ гавшгай нэгэн байлаа. Зургадугаар ангиасаа шүлэг, найраглал цээжилж, номонд “дурлаж” эхэлсэн. Жүжиглэх авьяастай байсан болохоор ч тэрүү багш нар маань урлагийн мэргэжилтэй хүн болоорой гэдэг байлаа. Тэгээд конкурс өгөөд, найруулал бичих даалгавар авсан. Шалгалтын хариу гарч МУБИС-д элсэн орох эрхтэй болсон” гэв. Багаасаа жүжиглэх авьяастай гэгддэг байсан сэргэлэн шар охин эхийн дүрийг чадварлаг бүтээж сумын соёлын төвийн тайз нь дээр олон удаа жүжиглэж үзэгчдийг уйлуулж, инээлгэж явсан үе түүний хүүхэд насны хөгжилтэй дурсамжийн нэг. Жүжигчин мэргэжлээр сурч, ажиллаж чадаагүй ч нийгмийг соён гэгээрүүлж “эмчлэх” үүрэгтэй сэтгүүлзүйн салбарын гал тогоонд зүтгэж яваадаа сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Энэ талаараа “Мэргэжилдээ эзэн байх л сайхан. Хөдөлмөрч, уйгагүй, бүтээлч тал бүрийн мэдлэг, мэдээлэлтэй хүний хийх ажил бол сэтгүүлч. “Өдрийн шуудан” сониноос ажлынхаа гарааг эхэлж байсан. Мэдээлэл цуглуулж их явна. Анх бол хэрхэн яаж бичихээ сайн мэдэхгүй. Өөрийнхөө хэмжээнд бичээд, дарга нартаа уншуулна. Олон уншилтын дараа сонинд хэвлэгдэж, уншигчдын гар дээр очдог. Олон өдөр явж, цуглуулсан баримтад үндэслэн бичсэн сурвалжлага байсан учир редакцийн зүгээс үнэлж 23 мянган төгрөгийн шагнал өгч байсан. Сэтгүүлчээр есдөх жилдээ ажиллаж байна” гэв.

Цаг наргүй, цалин багатай мэргэжилдээ дуртай, тууштай хүмүүс л сэтгүүлчээр ажиллаж, амьдардаг гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Түүний хэлсэн үг үнэний ортой. Эмч, багш нар ажил хаялт, зарлаж цалингаа нэмүүлнэ гэж уриа лоозон барьж, жагсаал хийж байхад сэтгүүлчид мэдээлэх үүргээ биелүүлж, цаг алдалгүй сурвалжлан хүргэдэг. Угтаа  жагсаал хийж байгаа хүмүүсээс бага цалинтай ч бидний цалин бага гэж ганц удаа ган хийдэггүй хүмүүс бол сэтгүүлчид. О.Сайханцэцэг сэтгүүлч мөн адил авч буй цалин, ажиллаж буй хамт олноороо бахархаж явдаг нь ярилцаж байх хоромд мэдрэгдэж байсан юм. Тэрбээр “Би эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд сард 550 мянган төгрөгийн цалин авдаг. Хүн авсан цалин, төрүүлсэн үрээ л голж болохгүй. Жил өнгөрөх тусам цалин нэмэгдээд байдаг юм. Тэгэхээр анх ажилд ороход хэдэн төгрөгийн цалин авч байсан нь ойлгомжтой байх. Нийгэм, цаг үетэйгээ үргэлж хамт байдаг учир мэргэжилдээ хайртай. Бусдад үргэлж адлагдах хэрнээ бусдын төлөө тэмүүлдэг ган үзэг минь гэж бодоод өдрөөс өдөрт илүү шинэ, соргог, мэдээллийг хүргэхийн тулд ажилладаг” гэсэн юм.

О.Сайханцэцэгийн амьдралын хамгийн сайхан мөч сөөсгөр шар хүүгээ төрүүлж, ээж болсон үе. Түүний хүү С.Хангал өдгөө  таван настай ээжийнхээ түшиг тулгуур болж, инээхэд уйлахад хажууд нь байж, хайрлаж халамжилдаг бяцхан супермэн. “Миний хүү 4.200 грамм манцгар шар хүү гарсан. Илүү тээлттэй байсан учраас эмч хийсвэр хагалгаагаар төрүүлнэ гэсэн. Ээж маань хоёр охинтой. Манай эгч бас хоёр охинтой. Эрэгтэй хүүхэдгүй. Эмээгийнхээ гал дээр гарч, гар дээр нь өссөн  ганц эрэгтэй зээ нь шүү дээ” гэв. Хүний амьдралд өвчин зовлон, үхэл хагацал хэлж биш, хийсч ирдэг. Хайрлаж, дурлаж хамтын амьдралаа эхлүүлнэ гэж хөөр баяраар дүүрэн ярилцаж явсан хань нь харамсалтайгаар тэнгэрт дэвшиж, хүүгээ өөрөө өсгөх үүрэг түүнд ногдсон гэдэг.

Гэхдээ цаг ямагт түүнийг бурууд ташуурдаж, зөвийн зөөллөж явдаг бурхан ээж нь үргэлж дэмждэг учир хүний орчлонд хөлөө олж, айлын дайтай амьдарч яваагаа хэлж байсан юм. Ганц бие бүсгүй хүнд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх тийм ч амар ажил биш. Хүүхэд өвдөх үе хүн бүхэнд хүндхэн тусдаг. Түүний адилаар О.Сайханцэцэг ч энэ бэрхшээлийг тойроогүй дайрч явна. “Хүү минь амьдралд хөөр баярыг хариуцлагатай хамт авч ирсэн. Хүүгийнхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөж эхэлсэн. Намайг дэмжээд тэтгээд явах хүн байхгүй. Тиймээс би хуримтлалыг зуршил болгох хэрэгтэйг ойлгосон. Хүүгээ төрүүлсний дараа том нагац эгч нь 20 ээж минь мөн адил хүүгээ мялааж 40 мянган төгрөг өгч байсан. Хангалдаа зориулж “Хас” банкны ирээдүйн саятан хадгаламжийг 60 мянган төгрөгөөр нээлгэж байв. Сар бүр боломжтой үедээ 50-100, боломжгүй үедээ 20 мянган төгрөг хийнэ. 18 нас хүрэхдээ хүү минь өөрийн гэсэн тодорхой хэмжээний мөнгөтэй байгаасай л гэж боддог. Хуримтлалыг зуршил болгоё гэж хэлэх дуртай. Хүн бүр санхүүгийн сахилга баттай байгаасай гэж боддог” гэв.

“Хүн хоёр далавчтай бол би өрөөсөн далавчтайгаар амьдралыг өнгөлж, өөрийн гэсэн түүхийг бүтээж амьдрахыг зорьсон” гэж нэгэн эмэгтэйг хуучилж байхыг сонсч байв. Амьдралын жаргал хийгээд зовлонг ганцаараа сөхөрч биш сөрж яваа түүнийг шантрашгүй дайчин зантайг ойр тойрныхон найз нөхөд нь ярьж байгааг олонтой сонсч О.Сайханцэцэгээр бахархаж байснаа нуух юун. “Халуундаа шатаж, уйлагнаад байгаа хүүгээ тэврээд автобусанд шахалдаж явахад хөл нь өлгийнийхөө доогуур гарчихсан явсныг анзаараагүй. Хажууд суусан эгч “Хүү минь хүүхдийн чинь хөл гарчихсан байна” гэж хэлж байсан. Ингэж ч явах гэж бодон нус, нулимстайгаа холиолдож явсан үе бий. Миний амьдралыг зорилготой золбоотой болгосон хүн бол хүү минь. Хүүтэйгээ танилцаж явсан шинэхэн ээжид хөгжилтэй зүйлүүд олон тохиолдсон. Тэр үед л би нялх хүүхэдтэй хүн заавал машинтай болох ёстой гэж бодоод төд удалгүй санасандаа хүрч боломжийн үнээр приус худалдаж авсан” талаараа хэлэв.

Дөрвөн ханатай гэрт хүүгээ өсгөж байсан тэрбээр өдгөө өөрийн гараар тохилог байшин барьж тав тухтай амьдарч байна. “Бүтэн жил барьж байж байшиндаа орсон. Суурийг нь зутгачихаад санхүүгийн асуудлаас болж удааширсан тал бий. Мэргэжлийн хүний зөвлөгөө аваад ээжтэйгээ гурвуулаа нийлээд барьсан. Хүний портер гуйж өөрсдөө шороогоо зөөж, буулгана. Нуруугаа тататлаа хийсэн” гэв. Хийсэн ажлынхаа үнэ цэнийг мэдэрч хүүгээ цэвэр агаарт амьдруулахыг зорьсондоо хотоос алсхан “Баруун түрүүнд” аж төрж байна. Анхныхаа машиныг зарахдаа үнийн дүнд нь бод мал оролцуулсан нь, өдгөө түүнийг сүүтэй цай, тараг, өрөм идсэн шиг жилийн дөрвөн улиралыг өнгөрүүлэхэд хүргэсэн гэнэ. Хүүгээ төрүүлэхээс өмнө хуримтлал үүсгэсэн тэрбээр банкнаас зээл авч үзээгүй ч хоёрдохь машинаа авахдаа “Хаан” банкны лизингээр авчээ. “Машин авах мөнгөний 50 хувь нь бэлэн байсан учраас лизинд хамрагдахад хүндрэл гараагүй” гэв. Түүний ээж нь хөдөлмөрч нэгэн. Хоёр охиныхоо төлөө зүтгэж, их сургуульд суралцуулж, дээд боловсрол эзэмшүүлэхэд хүчин чармайлт их гаргасан гэнэ.

“Эгч бид хоёрын их сургуулийн төлбөрийг төлөх гэж ээж минь их зүтгэсэн дээ. Мал хуйгай зараад, ямаагаа самнаад л бид хоёрыг боловсрол эзэмшүүлсэн. Ээж минь тусалж, дэмжиж миний ар талыг хариуцдаг. Одоо ч манай мал байдаг юм. Хаа нэг хамаатнууд руугаа утсаар яриад “Миний малнаас явуулаарай” гэдэг” хэмээн инээсэн юм. Хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж амьдрахыг эрхэмлэдэг О.Сайханцэцэгийн өглөө мандахын улаан нартай зэрэгцэн боссоноор эхэлдэг. Учир нь түүний ажил 08.00 цагт эхэлдэг бөгөөд гэрээсээ ажил хүртлээ 28 км замыг туулдаг. Ажилдаа ирэх болон харихдаа замд гар өргөсөн нэгнийг авч, хувиараа таксинд явна. “Хүн ихтэй байвал таксинд явна. Харин олдохгүй бол харьдаг. Өдөрт багадаа 30 мянган төгрөгийн норм хийхээр гарч ирнэ. Бензин болон ахуйн хэрэглээгээ хангаад илүү гарвал хүүгийнхээ хадгаламжид хийчихдэг. 2018 оны гурван сарын 8-нд 170 мянган төгрөг олж байсан. Өглөө эрт хотод орж ирээд өдөржин явсан. Орой нь ээжийгээ баярлуулах бэлэг аваад харьсан даа” хэмээв. Таксинд явдаг жолооч нарт олон бэрхшээл тулгардаг гэдэг. Тэр бэрхшээлтэй  О.Сайханцэцэг ч мөн адил нүүр тулжээ.

Тухайлбал, “Хүлээж байгаарай. Гэртээ ороод мөнгө аваад ирье” гэж хэлээд хашаа даваад зугтах бол энгийн асуудал. Бүр Хайлааст явья гэж гар өргөсөн хоёр хүнд үйлчилж яваад хоолойгоо боолгосон харамсалтай тохиолдол гарсан гэнэ. Гэхдээ тэглээ гээд айж, шантраагүй. Өдрөөс өдөрт өсөх өөдөсхөн үрийнхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөж яваа нь дайчин бүсгүй гэдгийг илтгэх мэт.

Эх хүн үрийнхээ төлөө халуун гал руу харайж ороход хүртэл бэлэн байдаг гэлцдэг. Хэзээ ч хувирашгүй хайраараа үрээ бүүвэйлж, үйлсийн гэрэлтүүлж яваа энгийн хэрнээ эхэмсэг түүний амьдралын үнэ цэнэ амьнаасаа амь тасалж төрүүлсэн бяцхан хүү С.Хангал юм. Удахгүй хүү нь уулын чинээ эр хүн болоод удмыг нь залгаж, эрхэлж нялхарч, хайранд умбуулж өсгөсөн ээжийнхээ эгэлгүй сайхан сэтгэлийн ачийг нь хариулна гэдэгт итгэж байна.

Цас бороо нар салхи цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа О.Сайханцэцэгийн “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ”  түүхээр аялсан нь энэ байв.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 мин өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм16 мин өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр19 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент21 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр21 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм22 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм22 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд23 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм24 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим