Улс төр
Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр,
“Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохыг зорьж байна. Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжиж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, нэгдсэн бодлого, санал шүүмжлэл нарийвчилсан судалгаа мэдээлэл хэрэгтэй юм. Төр хувийн хэвшлийн түншлэл бол улс орны хөгжлийн гарц. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч буюу ард иргэд бие биеэ ойлголцож ажиллах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл аж үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй. Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих болно. Зөвлөлийн гишүүд та бүхэн оновчтой бодлого гаргаж, аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босго”, хэмээн үүрэг өгөв.
“Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүд аж үйлдвэрийн салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтын тайлан, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оруулах санал зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, татварын орчныг таатай болгох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх тухай зэрэг асуудал хөндсөн долоон илтгэлийг сонсож хэлэлцэн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.
Хуралдаанд УИХ-ын нэр бүхий гишүүд, яамдын сайд нар оролцож мэргэжлийн холбоодын гишүүдийн тавьсан асуултад хариулж, татварын болон тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийн талаар мэдээлэл сонсов.
Үйлдвэрлэл эрхлэгчид улирал тутамд биш жилд нэг л удаа татварын тайлан өгч байх, НӨАТ-ын буцаан олголтыг 60 хувьд хүртэл нэмэгдүүлэх, салбар, салбар дахь монополийг задлах, эхлэлтийн хөрөнгийн зээлийн төлөлтийг урт хугацааны дараа эхлүүлж байх, хүүг нь гурван хувиас ихгүй байлгах, тендерийн хороодын үнэлгээг ил тод болгох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгдсэн цахим худалдааны хуудас бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах шаардлагатай зэрэг тодорхой саналуудыг гаргав. Мөн төр томоохон худалдан авагчийн хувьд эх оронч худалдан авалт хийхийг уриалав. Тэдний энэхүү саналыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улс улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад тус тус 1-1,2 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ