Connect with us

Бусад

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олон тодорлоо

Нийтэлсэн

-

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

1. “Улсын аварга малчин”-аар:

–  Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Лхагважавын Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн малчин Пүрэвдоржийн Амгаланбат, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Доржцэвээний Амгаланбаатар, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн малчин Нацагийн Жамбалганий, Чулуут сумын Зуунмод багийн малчин Данзансамбуугийн Самбууням, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Даваагийн Орхонтуул;

–  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Хаваны Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайгийн Азат, Ногооннуур сумын тавдугаар багийн малчин Медеуханы Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Шитбайгийн Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы, Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Нацагийн Тогтоххүү;

–  Баянхонгор аймгийн Баацагаан сумын дөрөвдүгээр багийн малчин Гунгаабуугийн Батдамба, Шинэжинст сумын Зараа багийн малчин Өлзийбатын Адилбаяр, Баянговь сумын Цоохор багийн малчин Цэрэнбалжирын Бат-Эрдэнэ, Жинст сумын нэгдүгээр багийн малчин Сойжидмаагийн Түвшин, Баянхонгор сумын Шаргалжуут багийн малчин Юндэндоржийн Хүрэлсүх, Бөмбөгөр сумын Улаан сайр багийн малчин Моломын Мөнх Эрдэнэ, Баянбулаг сумын Хангал багийн малчин Жамсрангийн Очир, Галуут сумын Баянхошуу зургаадугаар багийн малчин Цамбажавын Даваасүрэн;

–  Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр;

–  Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Сүрэнхорлоогийн Алтансүх, Тайшир сумын Галуут багийн малчин Пүрэвсүрэнгийн Хатанбаатар, Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин Бямбажавын Бавуудорж, Тонхил сумын Тамч багийн малчин Сүхийн Баянмөнх, Эрдэнэ сумын Сангийн далай багийн малчин Гомбын Баатарсүх, Бугат сумын Ферм багийн малчин Бондын Жанчив, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Төмөрбаатарын Лхагваа;

–  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаадугаар малчин Баастын Болдбаатар;

–  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шаравын Шагдарсүрэн;

–  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Пүрэвжавын Содбаяр, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Ухнаагийн  Энхболд, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Дуламын Оргодол, Сайншанд сумын зургадугаар багийн малчин Мараахайгийн Чинбат, Айраг сумын Нард багийн малчин Энх-Очирын Бархас-Од;

–  Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батсүхийн Цогбадрах, Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн, Матад сумын Жаргалант багийн малчин Жамбын Гомбосайхан, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Доржийн Ганбаатар;

–  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн малчин Сүрэндаваагийн Баянмөнх, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Батпүрэвийн Цолмонбаатар, Эрдэнэдалай сумын тавдугаар багийн малчин Мөнхбаярын Галбадрах, Хулд сумын гуравдугаар багийн малчин Лүндэгийн Өлзийбат;

–  Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн малчин Юрагийн Мөнхбат, Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Ганжуурын Дашдорж, Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн малчин Надалдоржийн Гомбо, Их Уул сумын Цэцүүх багийн малчин Бат Очирын Мөнхбат, Тэс сумын Баян-Уул багийн малчин Баатарын Хоролсүрэн;

–  Орхон аймгийнБаян-Өндөр сумын Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав;

–  Өвөрхангай аймгийн Бүрд сумын хоёрдугаар багийн малчин Цогзолын Мандахбаяр, Гучин-Ус сумын гуравдугаар багийн малчин Рэнцэндондовын Бямбасүрэн, Зүүнбаян-Улаан сумын дөрөвдүгээр багийн малчин Чимэддоржийн Батдэмбэрэл, Төгрөг сумын тавдугаар багийн малчин Дуламын Баяртогтох, Хайрхандулаан сумын тавдугаар багийн малчин Баасандоржийн Гомбожав, Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөр, Есөнзүйл сумын дөрөвдүгээр багийн малчин Батмөнхийн Адъяадорж, Өлзийт сумын гуравдугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатар;

–  Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн малчин Бямбаагийн Галхүү, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Рэнцэнхоролын Баянчулуун,  Номгон сумын Хармагтай багийн малчин Өвгөнхүүгийн Гомбодаш, Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадорж;

–  Сүхбаатар аймгийн Онгон сумын гуравдугаар багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Дарьганга сумын нэгдүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Доржцэрэн, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Шагдарын Өвгөнхүү, Асгат сумын дөрөвдүгээр багийн малчин Батнацагийн Эрдэнэбат, Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн малчин Сэнгийн Сарангэрэл, Наран сумын нэгдүгээр багийн малчин Дэмчигийн Эрдэнэсамбуу;

–  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Хандын Батсүх, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Намсрайн Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Санжийн Түмэн-Өлзий;

–  Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Гүрийн Лхагва-Очир, Лүн сумын нэгдүгээр багийн малчин Чулуунтөмөрийн Түмэнбадрах, Баянцагаан сумын Гурвантүрүү багийн малчин Хишигийн Батжаргал, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Банзрагчийн Мөнхбат, Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбат, Архуст сумын Нарст багийн малчин Чулууны Пүрэвжал;

–  Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын Нямдорж, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоольяагийн Ганхуяг, Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Моошгойгийн Мөнх-Очир, Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Цэвээний Пүрэвжав, Сагил сумын Үүрэгнуур багийн малчин Сүрэнжавын Ганболд, Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын Гантөмөр, Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурь;

–  Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо, Манхан сумын Зэрэг гол багийн малчин Авирын Төртогтох, Алтай сумын Барлаг багийн малчин Идэшийн Чулуунбаатар, Булган сумын Байтаг багийн малчин Ишийн Цогт-Очир, Дарви сумын Баянбулаг багийн малчин Гонгор-Ившингийн Батжаргал, Буянт сумын Наранхайрхан багийн малчин Магсархүүгийн Мөнхбат, Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргал;

–  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн малчин Чойсүрэнгийн Пүрэвдандар, Тариалан сумын Давааны-Ар багийн малчин Дондовын Цогоо, Түнэл сумын Навчилтай багийн малчин Шагдарсүрэнгийн Лхагважав, Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Ямпилийн Баасандорж, Алаг Эрдэнэ сумын Манхан багийн малчин Баттогтохын Барсхүү, Мөрөн сумын Үерт багийн малчин Батсүхийн Сэнгээ, Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Даваажанцангийн Ганбаатар;

–  Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Жигжидийн Энх-Амгалан, Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатар, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Галсанжамцын Дашдэндэв, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Дамбасүрэнгийн Амарсайхан, Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Батаагийн Оргодолболд, Галшар сумын Сангийн Далай багийн малчин Самбуугийн Лхагвасүрэн;

2. “Улсын хошой аварга малчин”-аар:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Амаржаргал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин Уухааны Мэндбаяр, Булган аймгийн Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Галдангийн Лхажав, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайхан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Цэрэннадмидын Насанжаргал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Цогбадрахын Ганболд, Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Доржийн Цагаан-Өвгөн, Төв аймгийн Эрдэнэсант сумын гуравдугаар багийн малчин Базаррагчаагийн Төрболд;

3. “Улсын аварга саальчин”-аар:

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Дугарсүрэнгийн Нямбуунядмаа, Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Чүлтэмжамцын Наранцэцэг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын гуравдугаар багийн малчин Цэрэнноровын Намжилмаа, Галуут сумын Мандал багийн малчин Цэнджавын Лхагвасүрэн, Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн малчин Пэрэнлэйн Лхагвасүрэн, Өвөрхангай аймгийн Уянга сумын хоёрдугаар багийн малчин Идэрбаярын Баянсан,Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн малчин Лунхайн Өлзийхүү;

4. “Улсын аварга фермер”-ээр:

Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Лундаагийн Мясардорж, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн малчин Төлхийн Алтангэрэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Угтуул-Алтай” ХХК;

5. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор

Булган аймгийн Бүрэгхангай сумын “Төлүүжин” ХХК,Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК,Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК,Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэн бут” ХХК,Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Мо Мо Агро” ХХК,Төв  аймгийн Баянцогт сумын “Шимт уринш” ХХК,Төв аймгийн Эрдэнэсант сумын “Анхны зам” ХХК,Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Өлзийт” ХХК,Увс аймгийн Баруунтуруун сумын “Хөгжил-Увс” ХХК,Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХК,Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК,Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Их булгийн тохой” ХХК;

6. “Улсын аварга тариаланч”-аар

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Доржийн Борхүү, Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Дуламын Алтанцэцэг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Галсангийн Дамчий,  Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Батчулууны Бамбарууш, Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Дэрдгээгийн Дарьсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Данзандоржийн Нэргүй, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Чойжилсүрэнгийн Базарсүрэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Загдсүрэнгийн Угтахбаяр, Төв аймгийн Борнуур сумын иргэн Рагчаагийн Мягмаржав, Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Батбаярын Базаррагчаа, Төв аймгийн Жаргалант сумын иргэн Оригийн Батбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Лхагвын Цэнд-Аюуш, Увс аймгийн Улаангом сумын иргэн Нямаагийн Аюушжав, Увс аймгийн Улаангом сумын иргэн Сүрэнгийн Жавзандулам, Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Баттулга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Буянхишигийн Анхтөр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг нарыг шалгарууллаа.

Улсын аварга малчид малаа төлөөр нь өсгөж сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

“Улсын аварга тариаланч хамт олон” болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацаараа улсын дунджаас улаанбуудай 6.0-12.0 цн-ээр давсан амжилт үзүүлжээ. Түүнчлэн үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент14 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм15 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм15 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм17 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг17 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм18 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм18 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр18 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим