Connect with us

Нийгэм

Х.МҮПТИ  – БАРУУН ХЯЗГААРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ

Нийтэлсэн

-

Х.МҮПТИ - БАРУУН ХЯЗГААРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ

Хорин дөрөвхөн настай шижигнэсэн инженер Х.Мүпти Баян-Өлгий аймгийн Барилга трестэд ажиллахаар ирэхэд 1650 ажилтантай хүчирхэг хамт олон угтан авчээ. Ороо бусгаа нийгмийн цохилтод тэд өртөж ганцхан жилийн дотор ердөө 50-иадхан хүн үлдэж, ихэнх нь ажилгүй, зарим нь Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр явж, үлдсэн цөөн нь ганзагын наймаанд мордсон гэдэг. Бодит үнэнтэй халз тулсан түүнд хүүхэд ахуйгаасаа мөрөөдсөн мэргэжлээрээ тууштай явах уу, амьдрах өөр зам хайх уу гэсэн сонголт туулжээ. Нөхцөл байдалд дүгнэлт хийж “Хүн байгаа цагт орох орон хэзээ ч шаардагдах нь тодорхой. Нийгэм заавал сэргэнэ, би сэргээнэ” гэсэн хатуу зорилго тавьж “Көшелик” компаниа 1996 онд байгуулжээ.

Зорилготой хүний зам урт

Барилгын эдийн засагчаар төгсөж, Улаанбаатар хотод ажлын гараагаа эхэлсэн Х.Мүпти инженер эх нутагтаа Баян-Өлгий аймгийн Барилгын 4-р трестэд ажиллахаар ирэв. Энэ үед Монгол Улс дахь нийгмийг хамарсан өөрчлөлт барилгын салбарыг ч тойрсонгүй. Ажиллаж байсан газар нь хүний нөөцийн хувьд бараг дампуурч буйг хараад харамсан халаглах ч багадаж байв. Барилгачдын ахуй амьдралын унтаа байдал, гар хөдөлмөр зонхилсон талбайн хүнд хүчир ажил, удирдлага зохион байгуулалтын буруу тогтолцоог сайжруулах арга зам эрэлхийлж, компани байгуулахаар зориг шулууджээ.

Ийнхүү “Көшелик” компани Баян-Өлгийн түүхэнд барилгын салбарын анхны шинэчлэлийг авчирсан гэдэг. Өлгий хотод дутуу баригдсан Гаалийн барилгыг гүйцээхээр хотоос цэргүүд ирсэн үеэр н.Балжинням гэж хүн “Барилгын тусгай зөвшөөрөл авах”-ын чухлыг Х.Мүптид зөвлөжээ. Ийнхүү зориг гарган 350.000 төгрөгийн үнэтэй зөвшөөрлийн бичиг авахаар Улаанбаатарыг зорилоо. Тухайн үеийн Барилгын яаманд ажиллаж байсан, өдгөө Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Оюун түүний үйлдлийг гайхширч чи энэ мөнгөөр наймаа хийсэн нь дээргүй юу хэмээн зөвлөж байсан гэдэг. Залуухан инженер, барьцааны ямар ч хөрөнгөгүй атлаа мэргэжил нэгт хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшлээ даган 1999 онд анхны тендерт оролцлоо. Баян-Өлгий аймгийн 921 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр өрсөлдөж үнийн санал, ажлын шалгуур, гүйцэтгэлийн график зэрэг үзүүлэлтээр шалгарсан ч техникийн боломжгүй гэх үндэслэлээр буцаагдлаа. Азаар яам алсын хараатай хандаж яаж барих төслөө танилцуул гэжээ. Цомхотголоор халагдсан 250 шилдэг инженер Баян-Өлгийд ажилгүй байсан ба Х.Мүпти тэдний заримынх нь өргөдөл, дипломыг нь цүнхэлж аваад явсныгаа үзүүлэв. Тэдгээр инженерүүд ажиллаж байх үедээ өөр өөрсдийн хариуцсан техникээ хувьдаа худалдаж авсан байсныг ч баталгаажуулснаа харуулав. Ингээд л орлогчтойгоо дундаа 1 мотоцикл, 2 ширхэг хүрзтэй анхны ажлаа эхэлсэн “Көшелик” компани тендерийн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба өнөөг хүртэл төслийн ямар ч зээл авалгүйгээр өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Мэргэжлийн байх шалгуур

Мэргэжлийн байх гэдэг шаардлагыг Х.Мүпти захирал анхнаасаа маш хатуу шаардаж ирсэн байдаг. Анхны тендерийг гүйцэтгэгчид долуулхнаа байсан ч тэд бүгл арваас дээш жил салбартаа ажилласан, таваас доошгүй барилгыг бүтээн байгуулсан хүмүүс байжээ. “Ашиг бол бизнесийн номер нэг зорилго биш. Асуудлын гол нь Баян-Өлгийн барилгачид Монголдоо танигдах ёстой. Хорин жил бүтээсэн бүхэн ганцхан жилийн хугацаанд нурж байсан салбарын уналтыг харсан тэр харуусал миний зорилгыг илүү тэлсэн гэх үү дээ. Хэрвээ тухайн үеийн хүчин чадал, хүний нөөцөө хэвээр хадгалж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бол баруун аймгууд бүү хэл улс даяар алдартай барилгын том корпорацийн дайны боломж манай аймагт байсан юм шүү дээ” хэмээн Х.Мүпти захирал намуухан ярина. Дотроо бодолтой, дороо суурьтай зан араншингийнх нь төлөвшил гэр бүл хийгээд аймаг орон нутагтаа өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд, үнэ цэнг аль хэдийнээ буй болгосныг нь хараад эрхгүй бахархал төрнө. Түүний удирдаж буй “Көшелик” компани байгуудагдсан цагаасаа хойш 250 ажилтныг барилгын салбарт төрүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн барилга угсралт, үйлчилгээтэй холбоотой бүхий л ажлуудыг энэ 250 хүн нугалж яваа ажээ. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд суралцагсдаас ажилтнуудаа бүрдүүлж, жилд 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 130 сая хүртэлх төгрөгийн татвар төлж Монгол Улсын хэмжээнд шилдгээр шалгарчээ. Мөн жилдээ 50-70 хүнийг нийгмийн даатгалд хамруулдаг ба жилд 200 хүн тус компанид тогтмол ажиллаж орлого олдог байна.

 

НЭГ ГАРААНААС ЭХЭЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ НЬ ТҮРҮҮЛ

Бизнесмэн хүний эхний зорилго бол тэр ажлыг хийж чадна гэсэн итгэл үнэмшил юм гэж Х.Мүпти захирал онцоллоо. Тэрээр дэлхийн тэрбумтнуудыг өөрсдөө бичсэн болон тэдний тухай гарсан бүх номыг цуглуулж уншдаг бөгөөд “Бусдын дэмжлэггүйгээр амжилтанд хүрч байсан түүх хэнд ч байхгүй. Тэрбумтнууд бүгд л хүнд итгэж, итгэл дааж амжилтанд хүрсэн хүмүүс байсан” гэж үзэл бодлоо хуваалцана. Монголын төр засгийг амтай болгон буутгадаг болсон өнөө цагт Х.Мүпти тэс өөрийг хүүрнэлээ. “Манайхан төр рүү буруугаа их чихдэг. Гэтэл бид гадаадад гарах бүрэн эрхтэй, бизнес эрхлэх боломж бүрдсэн нийгэмд амьдарч байна. Татварын хүнд дарамт ч яс юман дээрээ гайгүй шүү дээ. Гол нь хуулийн дагуу ажилладаггүй учраас л татварын асуудалд ордог. Хүн өөрөө хичээвэл таатай орчин бий” хэмээн ярьсан юм. Бүх юмыг загварчлахаа больсон цаг хугацаанд бид оршиж байна. “Нэг гараанаас эхэл, тэгээд хэн чадвартай хичээл зүтгэлтэй нь үлдээрэй” гэдэг уралдааныг төрөөс зарласан гэж бодож ажил амьдралдаа ханддаг байна. Иргэд хүчтэй бол засаг хүчтэй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг Х.Мүпти захирал “Хятадын хил давахдаа татвараа төлдөг хэрнээ эх орныхоо хил дээр ирээд татвараас зайлсхийлдэг” мөн чанарыг огт ойлгодоггүй. Хүний чин сэтгэл, үнэнч байдал хүчтэй иргэдийг төрүүлдэг хэмээн туршлагаасаа хуваалцсан юм.

АЛСЫН ХАРАА

Холын зорилготой хүн гэдэг аливаад үргэлж бэлтгэлтэй, тооцоотой байх аж. Суурин газрыг одооноос эхэлж сайтар төлөвлөх хэрэгтэй, утаагүй, хоггүй, хүн амыг нь эрүүл байлгахын тулд тохилог байр олноор барихын чухлыг Х.Мүпти гуай онцолж байлаа. Дундаж иргэдийн давхарга олшрох буюу бүгд сууцанд амьдрах тэр цагийг бий болгох мөрөөдөлтэй тэрээр тодорхой шийдлийг ч санал болгосон юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын гажуудлыг тэ дурдаад төрийн албан хаагч гэлтгүй жижиг бизнес эрхлэгчдийг ч зээлд хамруулж орон сууц авах боломжийг бүрдүүлэхийн чухлыг хэллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд төрд уламжлах зүйл гэвэд арилжааны банкийг нээлттэй болгох, зээл олгох нөхцөлийг хөнгөлөх явдал хэмээн ярьсан. Зах зээл өөрөө зээлийн нийгэм. Тиймээс олон хүнд нийгмийн халамж нэмснээс зээлийн хүүг багасгаж, татвараа тогтмол авах нь бодлогын хувьд илүү зөв байж болох юм. Жишээ нь бид нэг тэрбум төгрөгийн борлуулалтаас 130 саяыг төлж байхад жижиглэнгээр худалдаалагчид 2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зарчихаад патентын татвар гэж 120,000 төгрөг төлдөг. Үүнийг жигдрүүлж, татварын тогтолцоог эрүүлжүүлэх нь чухал гэлээ.

Баян-Өлгий аймагт 6 давхартай анхны хагас шилэн барилга нэгэнд сүндэрлэжээ. Барьсан эзэд нь Х.Мүпти захиралтай “Көшелик” компанийн хамт олон. Тал шиг том газарт бус ердөө 10х12 харьцаатай талбайг яаж зөв ашиглаж болдгийг харуулах гэж, мэргэжлийн ур чадвараа батлах гэж хийсэн ажил ажээ. Жигд хэрнээ өвөрмөц байлгах бодлогоор сарын дотор гүйцэтгэсэн, үлгэр дуурайл болж чадсан, хөрөнгө оруулагчдад санаа өгье гэсэн олон зорилгуудыг энэ бүтээн байгуулалтаараа харуулахыг зорьжээ. Аймгийн нийт барилга угсралтын, үйлчилгээний 80 орчим хувийг гүйцэтгэдэг тус компанийн захирал Х.Мүпти өөрөө шинжлэх ухаанч байдлыг ажилдаа нягт шингээдгээс гадна оюуны бүтээлийг шимтэн уншиж, өгөөжтэй ашиглаж иржээ. Ниймгийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлуудыг дурдахад сэтгүүлийн цөөн хуудас ч хүрэлцэмгүй байлаа.

Эх сурвалж: Forbes Mongolia

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм4 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр4 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм4 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм5 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм5 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм5 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм5 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент5 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад5 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр5 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим