Бусад
Үндсэн хуульд иргэдийн оролцоо цахим аян #ҮХНӨ
2019 оны 7 сарын 22-оос 9 сарын 10 хүртэл Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан шүүхийн хараат бус байдлыг дэмжих “Үндсэн хуулийн өөрчлөлтөд Залуусын оролцоо цахим аян”-д ардчилсан үндсэн хуулийн амин сүнс болсон шүүхийн хараат бус байдлыг бий болгох үндсэн заалтуудыг авч үлдэхийн төлөө Монголын Залуучуудын Эвсэл, Бодлогод Залуусын Хяналт ТББ, Демокрейзи Залуусын Төв, Өөрчлөлтийн Салхи ТББ, ЭКПАТ Монгол байгууллага, ЛГБТ Төв, Y-PEER үе тэнгийнхний боловсролын сүлжээ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Хөөрхөн Зүрх ТББ, Дорнын Залуу Манлайлагч ТББ зэрэг байгууллагуудын 20 гаруй хүний эрхийн хамгаалагчид үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдэж, эв санааны хүчээр улс орон даяар залуусын хүчийг нэгтгэх, үндсэн хуулийн үзэл санааны талаар үнэн зөв мэдээлэл түгээхэд эв санааны нэгдлээ илэрхийлэн ажилласан.
ЭКПАТ Монгол байгууллага, “Хөх зүрх аян”-ы хүрээнд энэхүү цахим аянд нэгдсэн бөгөөд ХХГХ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд шүүхийн хараат бус байдлыг дэмжиж, хариуцлагатай болгосноор, хуулийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй арга барилаар ажиллах боломжтой болох юм.
Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэргийн мэдэгдэж, ил болсон хохирогчдын байдалд өөрчлөлт гарсан. Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг байсан бол, сүүлийн үед эрэгтэй хохирогчдын тоо өссөн үзүүлэлттэй байна. Мөн албадан хөдөлмөр эрхлүүлсэн тоо, улс дотор үйлдэгдэж, мэдэгдэхүйц өссөн байна. Эндээс харахад ХХГХ хувьсан өөрчлөгдөж байгааг харуулж байна. Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнууд, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирогчид, мөлжлөгийн хэлбэрүүд болон гэмт хэргийн үе шатнуудын тухай илүү өргөн мэдлэгтэй болох нь зайлшгүй шаардлагатай юм.
“Хүн худалдаалах гэмт хэргийн ихэнх хохирогчдыг тухайн улс дотроос тогтоосон, хүний наймаа бидний эргэн тойронд болж байгаа тул, үндэсний хариу арга хэмжээ авах нь улам чухал болж байна. Тиймээс хохирогчдыг олж илрүүлэх, хохирогч хамгааллын Үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хүний наймааны бүхий л асуудалд хариу өгөх институтын хүчин чармайлтыг бэхжүүлснээр эдгээр зорилтуудыг тогтвортой хэрэгжүүлэх боломжтой.
Эх сурвалж: https://www.facebook.com/YouthPolicyWatch/videos/395732507751279/
Хаштаг: #Залуусындуухоолой #Эвнэгдэлчухал #Иргэдийноролцоо #ҮХНӨ #Solidaritymatters

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.