Бусад
“Яг одоо тэмц” уриалгад нэгдэцгээе!

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаны гүйцэтгэх захирал Юрий Федотовийн хүний наймаатай тэмцэх Дэлхийн Өдөртэй холбогдуулан хийсэн мэдэгдэлд,
Хүний наймаа улс орон бүрт явагдаж байна. Хүний наймаа хууль дээдлэх ёс сул, хүмүүс боломж хомс байгаа нөхцөлд хөгждөг. Хүмүүнлэгийн хямрал, мөргөлдөөн нь наймаачид эмзэг бүлгийнхнийг амархан олж авах орчныг бүрдүүлдэг. Энэ жилийн Хүн наймаатай тэмцэх Дэлхийн Өдөр-7 сарын 30 бол засгийн газруудыг үйл ажиллагаанд уриалж, хохирогчид болон тэдний эрхийг хамгаалах, гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох боломж юм.
Хүний наймаатай тэмцэх нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг арилгах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, албадан хөдөлмөр, хүчирхийлэл, мөлжлөг, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахыг уриалсан Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд биднийг ойртуулж байна. Энэхүү дэлхий нийтийн гай гамшигтай тэмцэх нь хэнийг ч үлдээж хоцроохгүй нийгмийг байгуулах арга зам юм.
Хүний наймаатай тэмцэх Дэлхийн Өдөр засгийн газраасаа хариу арга хэмжээгээ эрчимжүүлэх, хохирогчдод зүй ёсных нь дэмжлэгийг үзүүлж, шударга ёсыг хангахыг уриалцгаая.
хэмээн мэдэгдэл хийсэн нь, “Хөх Зүрх аян”-ыг улс орнуудын засаглалын хүрээнд хууль эрх зүйн хүч нэмэгдүүлэх шаардлагатайг, мөн энэ үйл хэргийг эрчимжүүлэхэд иргэний нийгмийн залуучууд болон үе хоорондын холбоог чухалчилах, хүний эрхийн хамгаалагчдын дэмжлэгийг авч, хохирогчдыг эргэн нийгэмшихэд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх, маргиналчлагдсан бүлэг буюу хөгжлөөс гадуур үлдэх эрсдэлтэй шилжин суурьшигчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИК бэлгийн цөөнх, Үндэсний цөөнх, гэмт хэргийн хохирогчдын нөлөөллийн дуу хоолойг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс хохирогчдыг олж илрүүлэх, хохирогч хамгааллын Үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хүний наймааны бүхий л асуудалд хариу өгөх институтын хүчин чармайлтыг бэхжүүлснээр л эдгээр зорилтуудыг тогтвортой хэрэгжүүлэх боломжтой. Хууль эрх зүйн үйлчилгээ, үндэсний болон олон нийтийн түвшинд, тогтвортой эсвэл зорилтот байхаас үл хамааран бүх хариу арга хэмжээ нь хамгийн эмзэг, хамгаалалт, дэмжлэг шаардлагатай хүмүүст туслахын тулд хүний эрхэд суурилсан, нас, хүйс, бэлгийн чиг баримжааг харгалзсан байхаас гадна хохирогчид ээлтэй байх ёстой.
Хаштаг: #Solidaritymatters #Залуусындуухоолой #Эвнэгдэлчухал #Иргэдийноролцоо #Endhumantrafficking

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.