Бусад
ХХГХ-ийн чиглэлээр ажиллагадаг иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл, эв санааны нэгдэл

2019 оны 7 сарын 30-ны өдөр, АНУ-ын Азийн сангаас санаачлан, НҮБ-аас зарласан хүний наймаанаас урьдчилан сэргийлэх “Хөх Зүрх аян”-ы өдрийн “Засгийн газартаа, хүн худалдаалах гэмт хэрэгтэй идэвхтэй ажиллахад нь уриалцгаая!” олон улсын уриалгад эв санааны нэгдлээ илэрхийлэх уулзалтыг зохион байгуулсан.
Жил бүрийн “Хөх Зүрх аян”-ы хүрээнд уриалга гарган ажилладаг бөгөөд 2019 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А. Гуттереш болон НҮБ-ын хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн /UNODC/ дарга Юрий Федотов нар тус тус мэдэгдэл хийснээс гадна, 7 сарын 1-ээс 30-ныг хүртэл дөрвөн долоо хоногийн турш мөрдөж ажиллах удирдамжийг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагуудаар дамжуулан, улс орон бүрийнхээ засгийн газарт, идэвхтэй ажиллахыг уриалах, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчдэд бодит ял оноох, хэргийг шүүн таслахад нөлөөлөл үзүүлж, чанга дуу хоолойгоор ажиллахыг уриалсан уриалгыг удирдлага болгон хүргүүлсэн. Уг удирдамжийн дөрөв дэх 7 хоног буюу 7 сарын 22-30-ны өдрүүдэд #Endhumantrafficking #Humantrafficking зэрэг албан ёсны хаштагуудыг ашиглан, Дэлхийн өдрийн материалуудыг нийгмийн сүлжээнд хуваалцаж, мэдээллийг түгээж ажиллахыг уриалсан.
“Хөх Зүрх аян”-ы “Яг одоо тэмц!” уриалгад, АНУ-ын Азийн сан, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүйсийн Тэгш Эрхийн Төв, Хүний эрх хөгжил төв, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, ЭКПАТ Монгол байгууллага, Анбаунд Монгол байгууллага, Талита Ази, Хүүхэд Өмгөөлөл төв болон Хүний наймаатай тэмцэх ТББ-уудын сүлжээ, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх сүлжээ зэрэг хүний эрх, хууль эрх зүй, хохирогч хамгаалал, урьдчилан сэгийлэх, нөхөн сэргээх, сургалт нөлөөллийн чиглэлээр ажилладаг байгууллагууд эв санааны нэгдлээ илэрхийлсэн.
Тус уулзалтаас гарсан, “Жил бүрийн 7-р сарын 30-ыг НҮБ-аас Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тиймээс өнөөдөр Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон олон улсын байгууллагууд уулзаж тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын жишгийг дагаж Монголын төр засгийг тус гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 4P буюу Prevention – Урьдчилан сэргийлэх, Protection – Хамгаалах, Prosecution – Хэрэг хянан шийдвэрлэх, Partnership – Хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр цогц бодлого боловсруулж, идэвхтэй ажиллахыг уриалж байна” гэсэн уриалгыг дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлэн, цахим орчинд мэдээллийн давлагаа өрнүүлсэн.
Мөн “Хөх Зүрх аян”-ы Дэлхий нийтийн өдөр 7 сарын 30-аас хойш сар бүр тогтмол уулзаж, үйл ажиллагааны мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудаа зөвлөлдөх, шийдлийг олох, хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэх боломжуудыг туршиж, харилцан чадавхжих эв санааны платформ хөгжиж байна.
#Endhumantrafficking #Humantrafficking #Solidaritymatters #Ягодоотэмц!

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа