Дэлхий дахинд
Иран пуужингийн туршилтаа үргэлжлүүлнэ гэв
Иран улс батлан хамгаалах чадвараа дээшлүүлэхийн тулд пуужингийн туршилтаа цаашид үргэлжлүүлнэ гэж тус улсын зэвсэгт хүчний төлөөлөгч бригадын генерал Абольфазль Шекарчи ням гарагт мэдэгдсэн байна. Иран балластик пуужин туршлаа гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео баталсны дараа генерал ингэж мэдэгдсэнийг Tasnim агентлаг дамжуулжээ.
“Бид пуужингийн туршилтаа батлан хамгаалах яадвараа бэхжүүлэх үүднээс хийж байгаа, цаашид ч үргэлжлүүлнэ” гэж генерал хэлснэ ч шинэ туршилт хийсэн гэж баталсан ч үгүй, няцаасан ч үгүй.
Иран улс дунд тусгалын балластик пуужин туршиж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр зөвөлөмжийг зөрчлөө гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеобмяба гарагт мэдэгдсэн юм. Тэр “Ираны засаг захиргаа саяхан байлдааны хэд хэдэн толгой тээвэрлэх чадалтай дунд тусгалын баллистик пуужин туршлаа” гэжээ.