Дэлхий дахинд
Катар улс ОПЕК-оос гарч байгаагаа зарлалаа
Катар улс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нефть экспортлогч орнуудын байгууллагаас гарч байгаагаа зарласан байна. Энэ талаар ОПЕК, Нефть экспортлогч орнуудын байгууллага өнөөдөр мэдэгдэнэ гэж Дохад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Катарын Эрчим хүчний сайд Саад аль-Кааби хэлжээ.
Катар улс олон улсын түвшинд өөрийн байр суурийг бэхжүүлэх боломжтой боллоо гэсэн дүн шинжилгээ хийсний дараа энэ байгууллагаас гарах шийдвэр гаргасан юм байна.
ОПЕК-оос гарч байгаа нь Катарын хувьд техникийн болон стратегийн чухал алхам гэж сайд хэлжээ.
“Манай байгалийн хий, байгалийн хийн үйлдвэрлэл жилд 77 саяас 110 сая хүрч байгаа учраас Катар улс нефть экспортлогч орнуудын байгууллагаас гарах шийдвэр гаргалаа” гэж ноён аль Каабигийн хэлснийг Al Jazeera телевиз дамжуулсан байна. Сайд бас “Манай улс ОПЕК-оос гарч байгаа нь улс төрийн юм уу, бусад орнуудтайгаа санал зөрөлдсөнөөс болж байгаа хэрэг огт биш. Энэ бол Катарын нэр хүнд, байр суурийг эрчим хүчний найдвартай нийлүүлэгчийн хувьд дэлхий дахинд бэхжүүлэх, нөгөө талаар манай нефть олборлолтын хэмжээтэй холбоотой гарч байгаа техникийн шийдвэр” гэж хэлсэн байна.
Катар улс ОПЕК-оос гарч байгааг тус улсын төрийн мэдлийн Qatar Petroleum компани бас баталсан байна.
Катарын эдийн засаг үндсэндээ нефть, байгалийн хийн олборлолтоос бүрддэг. Энэ салбар тус улсын дотоодын нийт бүтээгдхүүний 55, экспортын орлогын 85, улсын төсвийн 70 хувийн бүрдүүлдэг юм. Катар нь Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүнээр 57 жил болж байгаа, энэ байгууллагын нийт нефтийн 1,85 хувийг эзэлдэг юм байна.
Өнөөдөр Нефть экспортлогч орнуудын байгууллага-ОПЕК-т өнөөдөр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Иран, Ирак, Венесуэл, Экваторын Гвиней, Эквадор, Алжир, Ангол, Конго, Габон, Ливия, Нигери гэсэн 15 улс багтдаг.
ОПЕК-ийн хуралдаан арванхоёрдугаар сарын 6-нд Венад болох гэж байгаа юм. ОПЕК-ийн орнууд зах зээлийг тэнцвэржүүлж, нефть олборлох хэмжээгээ багасгах, нефтийн үнийг огцом өсгөхгүй байх асуудлаар хэлэлцээрийн төсөл бэлтгэж байна гэж үүний өмнө The Wall Street Journal мэдээлж байсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ