Connect with us

Бусад

Б.Төмөрчулуун: Энэ жил зөвхөн Баянхошууны 26 мянган өрх сайжруулсан нүүрс хэрэглэнэ

Нийтэлсэн

-

Хүйтний эрч чангарч, утааны улирал ирж байна. Засгийн газрын зүгээс 2019 оны тавдугаар сарын 31-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тодруулбал, түүхий нүүрс хэрэглэхийг болиулж, сайжруулсан түлж буюу хагас коксжсон түлш хэрэглэнэ гэсэн юм. Энэ жилийн тухайд туршилт сорилын бүс байгуулан хагас кокжсон түлш хэрэглэхээр болжээ. Энэхүү бүсэд Баянхошууны найман хорооны 26 мянган өрх хамрагдах аж. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуунаас тодрууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 199.7 тэрбум төгрөгийн төсөвтэй агентлаг байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Энэ бол огт шийдэгдээгүй асуудал. 199.7 тэрбум төгрөг гэдэг ч ирэх жилийн төсвийн төсөөлөл. Энэ төсөвтөө тааруулаад агентлаг байгуулах асуудал яригдаад байгаа. Хэрхэн шийдэгдэхийг сайн мэдэхгүй юм. Ер нь бол Орчны бохирдол хариуцсан хэд хэдэн газар байдаг. Эдгээр байгууллагыг нэгтгээд агентлаг болгоно гэж ойлгосон.

-Утааны улирал эхэллээ. Энэ жил утаатай хэрхэн тэмцэх вэ?

-Ирэх жилийн тавдугаар сараас эхлэн нийслэлийн иргэд түүхий нүүрсийг 100 хувь хэрэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Тодруулбал, Баянзүрхийн товчоо, 22-ын товчоогоор нүүрс ачсан нэг ч машин нэвтрэхгүй гэсэн үг.  Багануур, Шарын гол, Алаг толгой гэх мэт уурхайнууд хэн нэгэн хүнд хувингаар, шуудайгаар, портероор, ачааны машинаар нүүрс зарахгүй болж байна. Хэрэв худалдвал буцаагаад явуулна. Бид түүхий нүүрсийг гадны оронд боловсруулаад, дээжийг нь авчирч шатааж үзэхэд маш сайн үр дүн гарсан. Тэгэхээр дараа жилээс энэ аргыг хэрэглэж үзнэ. Түүхий нүүрсийг боловсруулах, хагас коксжуулах үйлдвэр зөндөө бий. Энэ ажлын хүрээнд сайжруулсан түлш буюу хагас коксжсон нүүрсийг нэг жилийн хугацаанд хийсэн байх зорилт тавьж ажиллаж байна. Энэ жилийн хувьд Баянхошууны 7-8 хороог хамруулж туршилт сорилын бүс тогтоож, Улаанбаатарын утааны голомт болсон “Мон Лаа” компанийн орчмын айлуудад сайжруулсан түлш хэрэглүүлэх юм. Зөвхөн энэ туршилт сорилын бүсийн айлуудад нийт 80 мянган тонн сайжруулсан түлшийг хэрэглэхээр бэлтгэсэн байгаа. Мөн тэнд агаарын бохирдлыг бууруулж болох ямар арга хэмжээ байна. Тэр бүгдийг хэрэглэнэ. Айлуудын зүгээс хамгийн гол нь гэр, байшингаа дулаалж, дулаан алдахгүй байх ёстой.

-Ингэснээр Баянхошууны утаа хэдэн хувиар буурах тооцоо, судалгаа гарсан бэ?

-Урьдчилж хэлж мэдэхгүй байгаа ч бидний тооцоолсноор энэ бүсийн агаарын бохирдол нэлээд буурна гэж урьдчилж харж байгаа. Агаарын чанарыг явуулын болон суурин харуулаар байнга хянана. Тиймээс түлш хэрэглэж эхлэхээр дүн мэдээ гарна.

-Зөвхөн Баянхошууны айлууд сайжруулсан нүүрс хэрэглэлээ гээд утаа буурах уу. Бүх дүүрэг, айл өрх хэрэглэж байж л утаа буурах юм бишүү?

-Энэ жилийн төсөв мөнгөндөө тааруулаад зөвхөн Баянхошууны айлуудад сайжруулсан нүүрс хэрэглүүлэхээр болоод байна. Ирэх жил төсөвт батлагдвал Улаанбаатар хотын гэр хорооллын өрх бүр сайжруулсан түлш хэрэглэнэ.

-Сайжруулсан түлш гэхээр хүмүүсийн дунд нүүрсийг боловсронгуй болгодог л гэсэн ойлголт л байдаг. Чухам юуг сайжруулсан түлш гэж нэрлээд байна вэ?

-Сайжруулсан түлш гэдэг нь түүхий нүүрсийг маш чийг багатай, дэгдэмхий чанар бага, шаталт сайтай, бат бөх чанартай болгосон байдаг. Үүнийг хагас коксжуулсан нүүрс ч гэж нэрлээд байгаа юм. Түүхий нүүрс маш чийглэг байдаг учир уугиад утаа гараад байдаг. Тэгэхээр хагас коксжуулсанаар утаа гарах нь багасч байна гэсэн үг.

-Сайжруулсан түлш хэрэглэхээс өөрөөр агаарын бохирдлыг бууруулах ямар нэгэн төлөвлөгөө бий юу?

-Ирэх жилээс нэвтэрч болох технологиудыг энэ жил тогтооно. Жишээлбэл, утаа шатаагч тоног, төхөөрөмж хэрэгтэй юу, үгүй юу. Нийслэлд гурван мянган жижиг, дунд, том оврын уурын зуух байна. Энэ зуухуудад механик шүүлтүүр хэрэгтэй юу, химийн шүүлтүүр хэрэгтэй юу гэдгийг тогтооно. Энэ утаагүй, сайжруулсан түлш нь зуухтайгаа хэр хослох юм гээд судлах юм их. Зуух хэрэггүй гэтэл бүрэн шаталттай утаагүй зуух байвал “хэрэглэхгүй ээ” гээд буцаана гэж байхгүй. Тийм учраас сайжруулсан бүрэн шаталттай зуух хийж байгаа иргэд, байгууллагуудыг бид дэмждэгээрээ л дэмжиж ажиллана. Дараагийн чухал ажил бол нийслэлд 160 мянган жорлон, муу усны нүх байна. Үүний хаягдалыг яаж хэрхэн ашиглах вэ гэх асуудал үүссэн. Үүнийг цэгцлэх асуудлаар тендэр зарлаж, Германы компани уг тендэрийг авчихсан байгаа. Тэд тодорхой гудамж, айлуудын дунд үлгэр жишээ жорлонг бий болгох байх. Түүнийг бид 2019 оноос хэрэглэж эхлэнэ гэсэн үг.

-Энэ жил бүрэн шаталттай зуух тараана, тараахгүй гэх асуудал яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ жил зуух тараахгүй. Үнэхээр бүрэн шаталттай, утаагүй зуух нэвтэрвэл иргэд өөрсдөө худалдан авч болно. Улсын төсвөөр татвар төлөгчдийн мөнгөөр зуух худалдаж авахгүй.

-Бусад орны жишгийг харахад агаарын бохирдлоо хэрхэн бууруулж байна вэ?

-Манайх шиг гал түлж хоолоо хийнгээ дулаацдаг ард түмэн бараг байхгүй. Утаатай тэмцдэг орнууд дандаа цахилгаанаар шийдсэн байдаг. Цахилгаан хэрэглэж байгаа бүх үйлдвэрүүдийг цэвэр үйлдвэр гэж байна. Нэг дэлгүүр байсан ч цахилгаанаар халааж байна. Манайх шиг уурын зуух галладаггүй. Тиймээс бид түүхий нүүрс хэрэглэхээ л болих хэрэгтэй байна. Түүхий нүүрснийхээ бүтцийг нь өөрчлөөд сайжруулж, хагас коксжуулж бүрэн шаталттай зууханд түлвэл агаарын бохирдол буурахад гол түлхэц болж өгөх юм. Манайд агаарыг халуун болгон үлээдэг “эсрэг хөргөгч” гэх төхөөрөмж их үр дүнтэй байсан. 2017 онд долоон айл дээр туршсан. Энэ жилийн хувьд нэвтрүүлж байгаа компани нь туршилтанд хамрагдана гэвэл бид дэмжиж ажиллана. Энгийн хөргөгч бол гаднаас агаарыг шүүж аваад хүйтэн болгож цацдаг шүү дээ. Эсрэг хөргөгч бол тийм биш. Эсрэгээрээ дулаан агаарыг нэвтрүүлнэ гэсэн үг. Ер нь утаатай холбоотой шинжлэх ухааны ололт, амжилт маш их гарсан байдаг. Улсаас төсөв, мөнгө гаргаж хэрэглэхгүй.

-Улсаас хөрөнгө мөнгө зараад л жил бүр утааг бууруулах ажил төлөвлөөд, хийгээд байдаг. Гэтэл бодит үр дүн гардаггүй. Сайжруулсан түлш хэрэглэснээр үр дүн гарах болов уу?

-Улаанбаатарын цэлмэг тэнгэр эргэж ирнэ гэж боддог. Уг нь утаатай тэмцэнэ гэдэг хэцүү, боломжгүй зүйл биш. Гол нь санхүү, эдийн засгаа зөв зохицуулаад маш түргэн хугацаанд боловсруулсан түлшээ хийх л хэрэгтэй байна.

-Сайжруулсан түлшийг энгийн зууханд хэрэглэж болох уу. Эсвэл тусгай зориулалтын зуух байдаг уу?

-Зуухны төмрийн чанарыг сайжруулвал ямар ч зууханд хэрэглэж болно. Бүрэн шаталттай зууханд түлвэл бүр сайн. Сайжруулсан түлш хэрэглэх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын маш сайн ажил болно гэж харж байгаа.

Х.Соёл-Эрдэнэ

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент14 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм14 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм15 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм15 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм17 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг17 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм17 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм17 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм17 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр17 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим