Дэлхий дахинд
Мексик цагаачдын асуудлаарх АНУ-ын саналыг хүлээн авчээ
Мексикийн эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас тавьсан саналыг хүлээн авсан байна. Тодруулбал, хууль бус цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт АНУ-д орогнох эрх авах эсэх шийдвэрээ хүлээхээр болж байна.
Энэ тухай Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лопес Обрадорийн багийнхан мэдээлсэн байна. Өмнө нь хууль бус цагаачид АНУ-ын нутаг дэвсгэрт орсон хойноо орогнох эрх олгох эсэх шийдвэрийг хүлээдэг байсан юм байна. Одоогоор 2 улс энэ талын албан ёсны гэрээ байгуулаагүй байгаа аж. ГэхдээАНУ-ын сенатын гишүүн энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх болно хэмээн амласан байна. Өнгөрсөн 10-р сараас эхлэн Төв Америкийн орнуудын олон мянган цагаач АНУ-ыг зорихоор Мексикийн нутагт орж ирцгээсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнтэй холбоотойгоор хилийн хяналтаа чангатгаж цэргийн албан хаагчдаа илгээсэн юм. Түүнчлэн хил дээрх цэрэг дайчиддаа хууль бус цагаачдыг тогтоон барих зорилгоор гал нээх эрхийг хүртэл олгосон юм. Хоёр улсын хилийн дагуух Мексикийн нутаг дэвсгэрт байгаа хууль бус цагаачдад зориулж түр хуарангууд босгоод байна