Бусад
Ардчилсан сенатууд пуужин устгах гэрээнээс гарахаас болгоомжилж байна

Америкийн Ардчилсан намаас сенатад суугаа хэсэг гишүүн АНУ-ын ероөнхийлөгч Дональд Трампапд нээлттэй захидал бичиж Вашингтон Дунд болон ойрын зайны пуужин устгах тухай гэрээнээс гарах гэж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Захидлыг Сенатын олон улсын асуудлаарх байнгын хорооны сайтад нийтэлжээ.
“Гэрээнээс гарах шийдвэр нь Оросыг Дунд болон ойрын зайны пуужин устгах тухай гэрээг зөрчихийг зогсооох зорилготойг бид ойлгож байгаа ч манай энэ шийдвэр нь нэг талаар Орост улс төр, гео стратегийн бэлэг болж байна” гэж сенатчид бичжээ.
Тэднийхээр бол энэ алхам нь бидний анхаарлыг Оросын “уршигтай үйлдлээс” холдуулж АНУ ямар нэг стратегийн өөр хувилбаргүйгээр дангаар үүрэг хүлээхэд хүргэж байна гэнэ.
Энэ долоо хоногт НАТО-гийн гишүүн орнуудын Гадада хэргийн сайд нарын уулзалт болохыг сануулаад Трампын засаг захиргаа дунд болон ойрын зайны пуужин уустгах гэрээний талаар европын холбоотнуудтайгаа зөвлөлдөх боломж байна гэсэн байна. Мөн Европын аюулгүй байдал болон тогтвортой байдалд АНУ дангаараа хохирол учруулахгүй байхаа харуулах хэрэгтэй” гэжээ.
Сенатчид захидлаа “Дунд болон ойрын зайны тусгалтай пуужин устгах тухай хэлэлцээрээс гарах юм уу, зогсоох тухай ярихын өмнө та болон таны засаг захиргаа стратегийн тогтвортой байдал болон европ, азийн орнуудтай манай харилцааны талаар гарах үр дагавар зэргийн талаар Конгресстой хамтран ажиллахыг уриалж байна” гэж төгсгөжээ.
Захидалд гарын үсэг зурагсдын дунд Сенатын олон улсын асуудлаарх байнгын хорооны гишүүн Роберт Менендес, Зэвсэгт хүчний асуудлаарх байнгын хорооны гишүүн Жек Рид, тагнуулын байнгын хорооны дэд дарга Марк Уорнер нар байна.
1987 онд АНУ-ЗХУ-ын тэргүүнүүдийн баталсан Дунд болон ойрын зайны пуужин устгах хэлэлцээрээр 500-5500 км-ийн тусгалтай далавчит дуужин устгахаар заасан юм.
АНУ энэ хэлэлцээрээс дангаараа гарах тухайгаа өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Вашингтон гэрээнээс гарах эсэх асуудлаар Трамп, Путин хоёр өнгөрсөн долоо хоногт Аргентиний нийслэл Буэнос-Айрест болсон “ИХ-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцах ёстой байсан ч тэд уулзаагүй юм. Керчений хоолойд Оросууд украины хөлгүүд рүү буудаж, саатуулсан хэргээс болоод Трамп уулзалтаа өөрчилсөн юм.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг10 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм10 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ