Дэлхий дахинд
БНАСАУ-ын удирдагч энэ онд багтаж Өмнөд Солонгост айлчилж магадгүй
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ ондоо багтаж Өмнөд Солонгост магадгүй гэж айлчилж Сөүлд болсон хэвлэлийн мэдээлэл дээр Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч Пэк Дэ Хён сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Айлчлал энэ оны эцсээр болж магадгүй гэж манай яам үзэж байгаа. Тэгэхээр бид хоёр солонгосын хэлэлцээрийг ямар асуудалгүй байлгахаар бэлтгэж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд Ким Чен Уныг арванхоёрдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Сөүлд айлчилна гэж бичиж байсан юм. БНСУ-ын Үндэсний тагнуулын газар ч Солонгос хоорондын дээд хэмжээний дөрөвдэх уулзалт ойрын үед өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт болно гэж арваннэгдүгээр сарын 22-нд мэдэгдсэн. Тэднийхээр бол БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун нарынуулзалт “тун ойрын үед” болох юм байна.
Пеньянд өнгөрсөн есдүгээр сард болсон дээд хэмжээний гуравдахь уулзалтын үеэр Ким Чен Ун өөрөө Өмнөд Солонгосын нийслэлд ойрын үед уулзана гэж амласан юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин үүнийг 2018 он дуусахаас өмнө гэж онцолжээ.