Энтертайнмент
“Baftas 2020” кино наадмын шилдгээр хэн тодорсон бэ

Их Британийн телевиз, кино урлагийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг 73 дахь удаагийн “Baftas” кино наадам 2-р сарын 2-нд Лондон хотын “Рояаль Альберт” их танхимд зохион байгуулагдлаа. Энэ оны шилдэгт өрсөлдсөн алдартай уран бүтээлчдээс гадна Английн ханхүү Виллиам, гүнж Кэйтийн хамт хүрэлцэн ирсэн нь уг наадмын нэгэн онцлох үйл явдал байлаа. Тэгвэл уг наадмын шилдэг гэх тодотголыг ямар уран, ямар уран бүтээлч хүртсэнийг сонирхъё.
Шилдэг кино – 1917
Английн шилдэг кино – 1917
Шилдэг эмэгтэй жүжигчин – Renée Zellweger – Judy
Шилдэг эрэгтэй жүжигчин – Joaquin Phoenix – Joker
Туслах эмэгтэй жүжигчин – Laura Dern – Marriage Story
Туслах эрэгтэй жүжигчин – Brad Pitt – Once Upon a Time In Hollywood
Шилдэг найруулагч – Sam Mendes – 1917
Өсөж буй од – Micheal Ward
Шилдэг гадаад кино – Parasite
Шилдэг баримтат кино – For Sama
Шилдэг хүүхэлдэйн кино – Klaus

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм8 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм8 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо