Connect with us

Энтертайнмент

Кпоп ертөнцийн ХАМГИЙН БАЯН одод

Нийтэлсэн

-

Кпоп ертөнцөд хөл тавих нь хүн бүрийн чадах зүйл биш. Олон олон жил бэлтгэгдсэний эцэст арай хийн хөл тавьсан ч “тайз тэдэнд хатуурхдаг” нь үнэн. 2019 онд л гэхэд 15 хамтлаг тарж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэсэн ч бэрхшээлийг даван туулж, өөрийн шаргуу хөдөлмөрөөр амжилтад хүрч, залуу үеийнхэндээ “хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байхын гайхамшиг”-ийг үлгэрлэсэн олон алдартнууд бий. Ингээд тэдгээрийн төлөөлөл болсон “Кпоп ертөнцийн хамгийн баян оддыг” та бүхэнд сонирхуулъя.

Уг жагсаалтыг Seoulz.com сайтаас гаргасан бөгөөд дуучдын харьяалагддаг компаниасаа авдаг цалин, зар сурталчилгаанаас олж буй орлого, хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгө зэргийг нь харгалзан үзжээ.

30. CHENLE

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: Chenle бол БНХАУ-ын дуучин, жүжигчин, дуу зохиогч бөгөөд NCT хамтлагийн гишүүн. Түүний өвөө нь БНХАУ-ын хамгийн амжилттай яваа 20 бизнес эрхлэгчдийн нэг билээ. Chenle БНСУ болон Шанхайд тансаг зэрэглэлийн орон сууцтай аж.

29. SUHO

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: Exo хамтлагийн ахлагч Suho нь чинээлэг гэр бүлээс гаралтай гэдгээрээ алдартай. Тэрээр Кпоп хамтлагийн дуучнаас гадна жүжигчний карьертай бөгөөд “Student A”, “One Way Trip” зэрэг алдартай кинонд дүр бүтээсэн байдаг.

28. SOOYOUNG

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: SNSD хамтлагийн дуучин Sooyoung сүүлийн хэдэн жил жүжигчний карьертаа ихээхэн анхаарч байгаа. Жишээлбэл 2012 оноос хойш тоглосон олон ангит кино бүрийнхээ гол дүрд нь тоглосон байдаг. Ийнхүү шаргуу хөдөлмөрлөж байгаагийнхаа үр дүнд тэрээр 2,6 сая ам.долларын үнэ бүхий байшинг эзэмшдэг.

27. CL

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: 2NE1 хамтлагийн ахлагч CL нь Солонгост төдийгүй АНУ-д ч карьертай бөгөөд “Adidas”, “Maybelline” брэндүүдтэй хамтран ажилладаг.

26. ROSE

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$
Тайлбар: Blackpink хамтлагийн гишүүн Rose бол хамтлагийнхаа “гол хоолой” билээ. Тэрээр “Kiss Me” брэнд болон “Perfect World Mobile” тоглоомын нүүр царай бөгөөд “King of Masked Singer”, “Fantastic Duo” зэрэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан алдартай нэгэн.

25. JISOO
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$
Тайлбар: Blackpink хамтлагийн нүүр царай болох Jisoo нь Инстаграмд хамгийн олон дагагчтай Кпоп оддын тоонд ордог бөгөөд дагагчдын тоо нь 20 саяд хүрчээ. Мөн л “Kiss Me” брэндийн нүүр царай тэрээр “Samsonite”, “LG Electronics”, “Nikon” зэрэг брэндийн нүүр царай болж байсан билээ.

24. JENNIE
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$

Тайлбар: YG энтэртайнментийн гүнж гэгддэг дуучин Jennie хамтлагаасаа хамгийн эхэнд буюу 2018 онд өөрийн бие даасан уран бүтээлийг гаргаж байсан. Тэрээр “Chanel”, “Hera” брэндтэй хамтран ажилладаг.

23. LISA

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: Инстаграм хуудсанд хамгийн олон дагагчтай эмэгтэй Кпоп дуучин бол Blackpink хамтлагийн гишүүн Lisa. Тэрээр 28 сая дагагчтайгаар ч зогсохгүй өөрийн гэсэн видео тоглоомтой. Түүний хамтлагийн бусад гишүүдээсээ илүү орлоготой байдаг шалтгаан нь өөрийнх нь эх орон Тайландаас үзүүлж буй дэмжлэг асар их байдагтай холбоотой.

22. JIN
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$

Тайлбар: Сүүлийн үед дэлхий дахиныг шуугиулж буй BTS хамтлагийн гишүүд ч уг жагсаалтад багтжээ. Jin-ий аав нь томоохон компанийн захирал бол ээж нь БНСУ-ын мисс байжээ. 2018 онд Jin 1,7 сая ам.долларын үнэтэй орон сууц худалдаж авсан билээ.

21. V
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$

Тайлбар: V буюу Kim Taehyung бол BTS хамтлагийн нүүр царай. Тэрээр мөн кино урлагийн ертөнцөд хөл тавьсан ба “Hwarang: The Poet Warrior Youth” кинонд дүр бүтээж байжээ.

20. JUNGKOOK
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$

Тайлбар: BTS хамтлагийн хамгийн залуу гишүүн Jungkook өнгөрсөн онд 1,7 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан аж.

19. JIMIN
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$

Тайлбар: Jimin BTS хамтлагийн үйл ажиллагаанаас гадна “Puma”, “Coca Cola”, “Hyundai Motors” зэрэг алдартай компаниудын сурталчилгаанд тоглож байжээ.

18. SUGA
Нийт хөрөнгийн хэмжээ: $8-10,000,000

Тайлбар: Suga бол BTS хамтлагийн рэппэр, продюсер бөгөөд хамтлагийнхаа ихэнх дуун дээр ажиллаж байжээ.

17. RM
Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$

Тайлбар: BTS хамтлагийн ахлагч Kim Namjoon (RM) нь зөвхөн рэппэр төдийгүй дуу зохиогч, продюсер аж. Түүний нэр дээр зохиогчийн эрхтэй 130 орчим дуу байдаг гэнэ.

16. JAY PARK

Нийт хөрөнгийн хэмжээ: 10,000,000$
Тайлбар: “AOMG” буюу “Above Ordinary Music Group” агентлагийн үүсгэн байгуулагч Jay Park нь 2PM хамтлагийн гишүүн байсан ба одоогоор бие даасан уран бүтээл туурвиж байгаа юм. Түүний Солонгос дахь үйл ажиллагааг “AOMG” агентлаг хариуцдаг бол олон улс дахь үйл ажиллагааг нь “Roc Nation” хариуцан ажилладаг. “Roc Nation” нь рэппэр Jay Z-гийн компани билээ.

15. TAEYEON

Нийт хөрөнгийн хэмжээ: 10,000,000$
Тайлбар: Та Солонгосын олон ангит кино үзэх дуртай юу? Таны дуртай ихэнх олон ангит киноны дууг Taeyeon дуулсан байж магадгүй шүү. Түүнийг “OST Queen” гэж хочилдог нь оргүй хоосон зүйл биш юм. Тухайлбал үзэгчдийг байлдан дагуулж байсан “Hotel Del Luna” киноны дуу болох “All About You” дууг Taeyeon дуулсан аж. Тийм ч учраас Taeyeon Солонгосын өндөр орлоготой оддын тоонд багтсан байна. Тэрээр эцэг эхдээ 1,000,000 ам.долларын үнэтэй тансаг байшин худалдаж авч өгсөн ба Mercedes Benz SLK 55 AMG, Porsche Boxster, болон BMW M4 гэсэн гурван машинтай гэнэ шүү.

14. J-HOPE

Нийт хөрөнгийн хэмжээ: 12-14,000,000$
Тайлбар: J-Hope бол хамтлагийнхаа хамгийн чинээлэг гишүүн. Тухайлбал тэрээр 2 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ба БНСУ-ын Хүүхдийн санд 200,000 ам.долларын хандив өгсөн байна.

13. SUZY

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: Suzy хамгийн өндөр үнээр сурталчилгаанд тоглодог эмэгтэй жүжигчнээр нэрлэгддэг бөгөөд 2013 онд зөвхөн сурталчилгаанаас л гэхэд 9,000,000 ам.долларын ашиг олжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа илүү анхаарч байгаа аж. Мөн Гангнам дүүрэгт 3,8 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэнэ.

12. YOONA

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: Кпоп ертөнцийн охидын хамтлагийн “оргил” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг SNSD хамтлагийн гишүүн Yoona нь Солонгосын урдаа барьдаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг юм. Тийм ч учраас маш олон гоо сайхны брэндийн нүүр царайгаар сонгогдож байжээ.

11. BOA

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: “Кпопын хатан хаан” гэгддэг дуучин Boa нь Өмнөд Солонгосын урлагийн ертөнцөд 20 жилийн нүүр үзэж буй “ахмад дайчид”-ын нэг юм. Тэрээр “Produce 101” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан ба Холливудын “Make Your Move 3D” хэмээх кинонд дүр бүтээж байжээ.

10. IU 

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: 13 настайгаасаа л урлагийн “хатуу” ертөнцөд хөл тавьж, өдийг хүртэл олны хайр хүндэтгэлийг хүлээж, “ард түмний охин” хэмээх тодотголыг аваад буй дуучин IU энэ жагсаалтын аравдугаар байранд бичигджээ. Тэрээр урлагт хөл тавьснаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 50 брэндийн нүүр царайгаар ажилласан байна. Тодруулбал “Samsung”, “SK Telecom”, “S-Oil” зэрэг томоохон компаниудын сурталчилгаанд тогложээ.

Мөн IU-гийн нэрэмжит тэтгэлэг байдаг ба одоогийн байдлаар нийт 88.000 ам.долларын тэтгэлэг олгосон байна.

9. DARA

Нийт хөрөнгийн хэмжээ: 20,000,000$
Тайлбар: 2ne1 хамтлагийн гишүүн Dara нь Солонгосын болон дэлхий дахинд алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ. Тухайлбал “Etude House”, “Clio”, “Nikon”, “Mitsubishi”, “Moonshot”, “CoverGirl”, “BNY Jeans”, “Tekki Asian Classic Noodles”, “Canon”, “Cass beer”, “Head & Shoulders”, болон “Penshoppe” гэх мэт брэндүүд Dara-тай удаан хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байсан билээ. Мөн “With Love from Dara” хэмээх сүрчиг нь олны дунд маш алдартай аж.

8. T.O.P

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: БНСУ-ын дуу хөгжмийн болон кино урлагийн ертөнцөд амжилттай яваа залуу уран бүтээлч бол яах аргагүй Big Bang хамтлагийн гишүүн T.O.P билээ. Түүний нэр дээр 50 дууны зохиогчийн эрх бий. Аргентинд хувийн усан үзмийн талбайтай тэрээр өөрийн гэсэн дарсны брэндтэй болохоор ажиллаж байгаа гэнэ. 2016 оны байдлаар T.O.P-ийн сурталчилгаанд тоглох хөлс нь 1.000.000 ам.доллар байжээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр үнэд тооцогдож байсан ба “Millet”, “Cass” зэрэг Солонгосын алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажилласан байна.

7. TAEYANG

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: Big Bang хамтлагийн гишүүн Taeyang нь чадварлаг дуучин төдийгүй бизнесийн ертөнцөд хүч үзэж яваа залуу уран бүтээлч. Тэрээр YG энтэртайнментийн хувьцаа эзэмшигч бөгөөд 7 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй аж. Мөн түүний нэр дээр зохиогчийн эрхтэй 30 дуу байдаг гэнэ шүү.

6. LEE HYORI

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: Lee Hyori бол Кпоп ертөнцийн нэгдүгээр үеийн уран бүтээлч юм. 2006 онд Fin.K.L хамтлагийн гишүүнээр элссэн тэрээр тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэгдэж байжээ. Hyori нь “Samsung” брэндийн нүүр царай бөгөөд “Hyori’s Homestay” гэх өөрийн гэсэн нэвтрүүлгийг ч бүтээгээд амжсан юм.

5. CHOI SIWON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Тайлбар: Зарим хүмүүс Siwon-ийн өв залгамжлах хөрөнгийг тооцвол энэ жагсаалтын нэгдүгээрт жагсана гэж бодож байгаа байх. Учир нь тэр бол “Hyundai” их дэлгүүрийн эзний хүү билээ. Гэхдээ Siwon-ийн өөрийн хүчээр олж авсан хөрөнгө нь ч чамлахааргүй их аж. Тэрээр НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч юм. Твиттер хуудсанд 6,7 сая дагагчтай ба БНХАУ, Тайланд болон Өмнөд Солонгосын маш олон брэндийн нүүр царай болжээ. Үүнээс гадна “Attack on the Pin-Up Boys”, “A Battle of Wits”, “Dragon Blade”, “To the Fore” болон “Helios” зэрэг алдартай кинонуудад гол дүр бүтээсэн байна.

4. G-DRAGON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Тайлбар: Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon-ийн нэр дээр 180 орчим дууны зохиогчийн эрх байдаг ба Солонгосын хамгийн өндөр цалинтай оддын нэг юм. Тэрээр дуу хөгжмийн төдийгүй загварын ертөнцөд ч өөрийн гэсэн хүндтэй байр суурийг эзэлдэг аж. Түүний үүсгэн байгуулсан “Peaceminusone” брэнд нь маш алдартай бөгөөд Chanel, Nike, Hyundai, Airbnb зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг байна. Үүнээс гадна кафе, ресторан, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртдэг ба 2013 онд 2,500 м2 бүхий цогцолбор худалдаж авчээ.

Мөн Солонгосчуудын 0.05% нь л хэрэглэж чадах “Хар карт”-тай оддын нэг бөгөөд энэхүү картыг зөвхөн тусгай урилгаар л олгодог аж.

3. RAIN

Нийт хөрөнгийн хэмжээ: 45,000,000$
Тайлбар: Нэгэн үе Азийн дуу хөгжмийн ертөнцийн шилдэг оддын нэгээр нэрлэгдэж байсан дуучин бол Rain билээ. Тэрээр 2002 оноос хойш 7 цомог гаргаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийж байжээ. Мөн Америк Солонгосын хамтарсан “Ninja Assassin” киноны гол дүрд тоглосноор кино урлагийн ертөнцөд ч жинтэйд тооцогдох жүжигчдийн нэг болсон байна. Ийнхүү 2015 онд “RAIN” хэмээх компани байгуулжээ. Түүний эхнэр бол Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Kim Tae-Hee бөгөөд хосуудын үл хөдлөх хөрөнгө нь 35.000.000 ам.долларын үнэлгээтэй гэсэн тооцоо бий.

2. PSY

Нийт хөрөнгийн хэмжээ: 60,000,000$
Тайлбар: “Gangnam Style” дуугаараа дэлхий дахиныг байлдан дагуулсан реппэр PSY-ийг танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд аав нь “DI” корпорацийн ерөнхийлөгч бол ээж нь Ганнам дүүрэгт ресторан ажиллуулдаг.

Хэдий баян айлын хүү боловч хөдөлмөрч нэгэн гэдгээ батлан харуулсан нь “Gangnam Style” гэх алдартай уран бүтээл юм. 2012 онд PSY зөвхөн энэ дуугаараа “YG” энтэртайнментаас 28,000,000 ам.долларын ашиг хүртсэн аж. Мөн PSY-ийн АНУ дахь үйл ажиллагааг дуучин Justin Bieber-ийн менежер Scooter Braun хариуцдаг. PSY нь Will.i.am, Snoop Dogg, болон Black Eyed Peas зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.

1. KIM JAEJOONG

Нийт хөрөнгийн хэмжээ: 80,000,000$
Тайлбар: Kim Jaejoong нь TVXQ болон JYJ хамтлагийн гишүүн байсан бөгөөд жүжигчин, дуу зохиогч, хувцасны загвар зохион бүтээгч аж. Мөн Өмнөд Солонгосын кино урлагт чамгүй нэр хүндтэй жүжигчдийн нэгт тооцогддог билээ. Тэрээр Солонгосын хоёр ч дүүрэгт нийт 10 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн “баячуудын” гэгддэг Гангнам дүүрэгт “Bum Story” нэртэй ресторан ажиллуулдаг ба өөр 3 дүүрэгт кофе шоп ажиллуулдаг. Өнгөрсөн оноос Япон улсын Осака хотод “KAVE” нэртэй кафегаа нээжээ. Үүнээс гадна 2015 онд “MOLDIR” нэртэй компани байгуулсан гээд дурдаад ч дуусамгүй олон бизнес эрхэлдэг нэгэн аж.

Эх сурвалж: Seoulz

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм10 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр11 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм11 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм11 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим