Энтертайнмент
“Хү” хамтлаг амьд хөгжмийн наадамд нэр дэвшлээ

“The Hu” хамтлаг Английн нийслэл Лондон хотноо 2020 оны тавдугаар сарын 21-нд болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшжээ. Тус хамтлаг уг наадмын “Best International Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах юм.
Энэхүү наадмыг 2017 оноос хойш амьд хөгжим тэр дундаа хүнд хөгжмийн урсгал рок, хард рок урсгалын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулахаар зохион байгуулж буй аж.
Нэр дэвших уран бүтээлчдэд өгөх саналыг цахимаар авч байгаа бөгөөд https://vote.heavymusicawards.com/ линкэд хандан өөрийн саналаа дараах зааврын дагуу өгөх боломжтой. Бүх номинацид дэвшсэн уран бүтээлчдээс аль нэгэнд саналаа өгсний дараа санал эцэслэн баталгаажна. Өөрөөр хэлбэл нийт 11 номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдийн аль нэгийг сонгохдоо “Best International Breakthrough Band” номинацид нэр дэвшсэн “The Hu” хамтлагтаа саналаа өгөх боломжтой юм.
Санал өгөх заавар:
- Номинаци бүрт аль нэг хамтлаг, уран бүтээлчийг сонгоно.
- “Best International Breakthrough Band” номинацид The HU хамтлагийг сонгоход SELECTED: THE HU гэсэн бичиг гарч ирэх болно.
- Хамгийн сүүлд өөрийн овог нэр, и-мэйл хаягаа бичнэ.
- Эцэст нь Submit Votes буюу Санал өгөх хэсгийг дарах юм байна.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм12 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр13 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо