Энтертайнмент
“Хурд”-ынхан хониор бус тоглолтоор хандив өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилж ирснийхээ дараа хөл хорионд байгаа. Гэсэн хэдий ч 30 мянган хонь хандивлаж туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн нь өнөөдөр ажил хэрэг болж 15 мянга хол давсан. Ерөнхийлөгчийн өмнөд хөршдөө туслах тэрхүү 30 мянган хонийг ард иргэд хэнээр ч хэлүүлэлгүй аандаа л хандив өргөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа.
Тэгвэл урлаг соёлынхон ч бас юугаар баян түүгээр дайл гэгчээр уран бүтээлээрээ хандив өргөж байна.
Тодруулбал, сүүлийн үед “гавьяатуудын хамтлаг” гэх нэртэй болоод байгаа “Хурд”-ынхан онлайн тоглолт хийх тухайгаа Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшинд уламжилсан байна.
Уг тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж байгаа бөгөөд тоглолт “Монгол НD” телевизээр гарах юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.