Энтертайнмент
Bigbang хамтлаг тарахгүй

Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг, кпоп-ын хаан гэгддэг “Bigbang” өөрийн харьяалагддаг компани болох “YG Entertainment”-тай хийсэн гэрээгээ шинэчлэн ахин хийсэн талаар өнөөдөр өглөө мэдэгдлээ. Энэхүү мэдээ нь кпоп сонирхогч олны сонсож буй хамгийн сайхан мэдээнүүдийн нэг болж байгаа юм.
Уг хамтлагийн гишүүд Жиди, ТОП, Тэяанг, Дэсон нар цэргийн албаа хаагаад ирсэнийхээ дараа хамтран ажиллах гэрээгээ сунган шинэчилсэн ба ийнхүү тус компанитай 15 жилийн турш хамт байгаа юм. 2006 онд анхны дуугаа гаргаж тухайн цаг үеийн шилдгээр тодорч байсан амжилтаа одоо ч алдалгүй явсаар ахмад хамтлаг гэх тодотголыг хүртээд байгаа.
Харамсалтай мэдээ дуулгахад тэдний өөр нэг гишүүн болох Сингри хэд хэдэн хэрэгт холбогдож 2019 онд өөрийн хүслээр хамтлагаа орхиж буйгаа зарласан ба энэ даваа гарагт цэргийн албанд мордсон.
Иймд тус хамтлаг цаашид 4 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, дуугаа цацах болжээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо