Энтертайнмент
“The Hu” хамтлагийнхан Австралид саатжээ

Монголын рок хөгжмийн “The Hu” хамтлагийнхан коронавирусын хоригоос шалтгаалан Австрали улсад саатаад байгаа тухай Billboard сайтад мэдээлжээ.
Тэд одоо мөнгөө хэмнэх үүднээс Сиднейн ойролцоо Airbnb сүлжээний хямд байранд байрлаж байгаа гэнэ. Тус хамтлагийг Австралид аялан тоглож байх үед шинэ коронавирусын хориг зарлагдаж, 500-аас дээш тооны хүн нэг дор цугларахыг хоригложээ.
Саяхан энэ хязгаарыг 100 болгон бууруулсан юм. Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон нь саад болсон байна.
Продюсер нь Турк улсад саатаад байсан ч саяхан Монгол улсын засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан тухай хамтлагийн гоцлол дуучин Галаа ярьжээ. Тэр бас Австрали дахь Монгол улсын элчин сайдын яамтай холбоо барьж, засгийн газраас нь тусгай нислэг үйлдэх боломжийг асууж байгаагаа ярьсан байна. “The Hu” хамтлагийнхан дархлаагаа дэмжиж, өвдөхгүйн тулд хөгжмөө тоглон, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж байгаа тухайгаа Billboard сайтад ярьжээ.
Эх сурвалж: Billboard.com

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр15 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо