Энтертайнмент
Моханикийн дуучин, уран бүтээлч Ц.Даваажаргалыг дэлхийд нэртэй хөгжмийн сэтгүүлүүд онцоллоо

Моханик хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын “Ахин оршихуй” буюу “Re-exist” экспериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг Лондонд төвтэй Chinabot хөгжмийн платформ энэ оны 3 дугаар сард өөрийн сайтдаа байршуулжээ. Уг цомогт Даваажаргалын сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан ба хуурцаг хэлбэрээр Лондонд нээлтийг нь хийж, bandcamp онлайн платформоор дамжуулан борлуулж байгаа аж. Chinabot нь уламжлал болоод орчин үеийн хөгжмийг хослуулж, шинэлэг, онцгой бүтээл туурвиж буй Ази гаралтай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, олон улсад нэртэй лэбэл юм.
“Re-exist” цомгийн нээлтийг хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд хуурцаг нь борлогдож дууссан ба Английн The Wire Magazine, Independent Music Podcast, Album of the Year, Голландын Music Meter, Францын Radio Campus Orleans зэрэг дэлхийн хөгжмийн томоохон сэтгүүлүүд мэдээ, нийтлэл бичиж, Discogs, Spotify, Rate Your Music, I Heart Radio, KKBox, Hungama, Yandex Music, Last FM, Polskie Radio зэрэг 20 гаруй хөгжмийн платформ цомгийг нь танилцуулжээ.
Эдгээр сэтгүүлүүд Даваажаргалын бүтээлүүдийг бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой хэмээн тодотгосон байна.
Харин Chinabot лэбэлийн вэбсайт дээр “Даваажаргалын psychedelic, punk, sound art сүлэлдсэн Re-exist цомгийн бүтээлүүд нь хязгааргүй орон зайн мэдрэмжийг ахин дахин төрүүлнэ. Монгол орны өргөн уудам газар нутгийг санагдуулахаас гадна, түүний бүтээлүүдэд дахин төрөлт, нирваан, тэнгэрийг тахин шүтэх үзэл чухал байр суурийг эзэлнэ” гэж бичжээ.
Олон улсын Album of the Year сэтгүүл дээр “Саяхан Хү хамтлаг олон улсад нэлээн шуугиулаад авсан бол одоо дахин нэг сюрприз гарч ирлээ. Монголын хөгжмийн урлаг их баялаг бололтой. Бүтээлүүд нь давтагдашгүй бөгөөд одоо болтол үндэсний уламжлалаа хадгалсаар байгаа нь онцгой” гэсэн байна.
Даваажаргалын цомгийг ЭНДээс сонсоорой:
Мэдээллийг бэлтгэсэн: Art Space 976

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм15 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр16 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй