Энтертайнмент
Усанд сэлэлт: Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
БНХАУ-ын Ханжоу хотод усанд сэлэлтийн ойрын зайн буюу 25 метрийн ДАШТ өнөөдөр эхэллээ. 14 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд 60 орны тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд Монгол улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.
Өнөөдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37 дугаар байрт орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.