Бусад
Шатахууны үнийг 400 төгрөгөөр нэмээд 100 төгрөгөөр буулгах гавьяа юу

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар гэдэг хүн “Шатахууны үнэ арванхоёрдугаар сарын 7-ноос 100 төгрөгөөр буурна. Арванхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууна” гэж сүржин мэдэгдээд зарим компани эрх биш үнээ хямдруулжээ.
Гэхдээ МАН засгийн эрх аваад ард түмнийг гар газраа, хөл хөсөр жаргуулна, нийслэл Улаанбаатарыг утаагүй, аз жаргалтай хот болгоно гэж байх буюу 2016 оны зургадугаар сард АИ-92 бензин 1534 төгрөг, дизель түлш 1640 төгрөг байсан юм шүү дээ…
Харин энэ 2018 оны эхэнд АИ-92 бензин 1630, дизель түлш 1640 төгрөг байжээ.
Гэтэл өнөөдөр АИ-92 1980, дизель түлш 2376 төгрөгийн үнэтэй байна.
Үүнээс үзэхэд МАН-ын засагласан хоёр жил хагасын хугацаанд шатахууны үнэ 446 төгрөгөөр, дизель түлшний үнэ 736 төгрөгөөр нэмэгдэж.
Шатахуун импортлогч компаниуд ямагт үе үеийн /АН-аас бусад/ Засгийн газраас тэн бангүй урамшуулал авч, үгсэн хуйвалдаж элдэв шалтгаар шатахууны үнээ нэмсээр ирсэн. Газрын тосны хэрэг эрхлэх газар гэдэг байгууллагын үе үеийн дарга нар ч шатахуун импортлогчидтой байнга үгсэн, шатахууны үнэ нэмэх бүрийд тэднийгээ зөвтгөн өмгөөлж, “Хөөрхий үнээ нэмэхээс аргагүй юм байна” хэмээн талд нь орж ирсэн.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнайг байхад л нэг удаа шатахуун имдортлогчдыг үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн хэмээн торгууль ногдуулж, шатахууны үнийг буулгаж байснаас бусад цагт, эрх баригчид ямагт шатахуун импортлогчдын талд орж халаас хармаанд нь багтсаар ирсэн түүхтэй.
Одоо Г.Занданшатар ч тэдний үлгэр дууриаллаар ажиллаж байна. Чухамдаа энэ нөхдийн эрх барьсан хугацаанд яаж үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн, үүнийг нь чимээгүй өнгөрөөсний төлөө улстөрчид хэдий урамшуулал авч байдгийг хэн мэдлээ. Зөвхөн энэ он гараад шатахууны үнэ долоон удаа нэмэгдчихээд байхад Засгийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байгаа байхгүй нь мэдэгдэхгүй л байсан биш үү.
2018 оны нэгдүгээр сард шатахууны үнэ АИ-92 бензин 1630 төгрөг байсан. Өнөөдөр 1980 төгрөг болоод байна. Зөрүү нь 350 төгрөг.
Гэтэл Г.Занданшатар гуай 100 төгрөгөөр бууруулах тухай ярьж байна.
Дэлхийн зах зээлд нефть бүтээгдхүүний үнэ бууж эхэллээ. Ялангуяа Аргентинд болсон “Их-20”-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын дараа огцом буурлаа.
Ийм байхад манайд л үнэ хэлбэрэлтгүй өсч, 300 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр буулгахад ямар байх вэ. Ямар санагдаж байна жолооч нар аа.
Ерөнхийдөө шатахууны үнийг “Петровис”-ы Ж.Оюунгэрэл, “Сод монгол”-ын О.Содбилэг нар л хянаж байгаа гэхэд ташаа болохгүй. МАН-ын сонгуулийг санхүүжүүлдэг энэ хоёр эрхмийг үнээ нэмэхэд МАН-ын удирдлага ганц үг ган хийж чадахгүй нь ойлгомжтой.
Ирэх 2019 оны сонгуулийн уур амьсгал хэдийнээ орчихлоо. МАН-ын сонгуулийн ажил хэрүүл уруултай эхэлж байгаа энэ үед өдрөөс өдөрт нэр хүндээ алдсаар байгаа МАН, Засгийн газрынхан энэ хоёр компанитайгаа ярьж тохирох, бусдад сайхан харагдах ажлаа эхэлж байгаа нь энэ.
Гэхдээ 446 төгрөгөөр нэмсэн үнээ эргүүлээд 100 төгрөгөөр бууруулснаа гавьяа гээд цээжээ дэлдэх нь хэр зохистой юм бол. Сонгуулийн өмнөх жил 2019 онд шатахууны үнийг эрх баригчид, энэ хэдэн эрх компанитайгаа нийлээд хэдэн удаа, хэдэн төгрөгөөөр нэмэхийг хэн мэдлээ. Харин сонгууль болохын өмнөхөн дахиад 100 юм уу, 50 төгрөгөөр бууруулна….Харж л байгаарай.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно