Бусад
Агаарын бохирдлын тухай 10 ноцтой баримт

- Дэлхий дээрх 10 хүн тутмын ес нь буюу 92 хувь нь аюулгүйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн агаарын бохирдолтой орчинд амьдарч байна гэж ДЭМБ-аас гаргасан судалгаанд дурджээ.
- Агаарын бохирдол нь даралт ихсэх, буруу хооллолт болон тамхидалтын араас хүний эрүүл мэндэд хамгийн ноцтой хохирол учруулдаг 4-дэх том эрсдэл болоод байна.Бохир агаар амьсгалах нь амьсгалын замын өвчлөл, зүрх судасны болон уушигны архаг өвчлөл, хорт хавдар үүсгэнэ.
- 2014 онд агаарын бохирдлоос болж дэлхий дээр нийт 7,0 сая хүн нас барсан гэж ДЭМБ мэдэгджээ.Энэ нь тухайн жилийн нийт нас баралтын 11,6 хувь байгаа нь ДОХ, сүрьеэ болон авто ослоор амь үрэгдсэн хүмүүсийн нийлбэрээс давж байна.
- Агаарын бохирдлын шалтгаантай нас баралтын 94 хувь нь дунд болон доогуур орлоготой улс орнуудад оногдож байна. 2012 онд Хятадад нэг сая, Энэтхэгт 600 мянган хүн нас барсан бөгөөд хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр Украйн улс тэргүүлж бжээ.
- Дэлхийн банк, IHME-н хамтарсан судалгаагаар агаарын бохирдлын эдийн засгийн хохирлыг тооцож үзжээ. 2013 онд тохиолдсон нийт нас баралтын 10 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байсан бөгөөд нийт 225 тэрбум долларын хохирол амсчээ
- 6. Энэ нь 2,5 микрометрээс жижиг диаметртэй бичил тоосонцор бөгөөд уушиг болон зүрх судасны системд гүнзгий нэвтэрч, эдгээр эрхтэн тогтолцооны өвчлөл үүсгэгч нь болдог.
- ДЭМБ-аас нэг куб метр агаар дахь PM2.5-н агууламж нь 10 микрограммаас бага байх ёстой гэж үздэг ч дэлхийн хүн амын ихэнх нь энэ хязгаараас хэдийнэ давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа.
- Хүлэмжийн хийн 60 хувийг нүүрс хүчлийн хий эзэлж байгаа бол үлдэх 40 хувийг хлофтор нүүрс устөрөгч, азотын оксид, озон эзэлдэг байна.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гаригийн 108 улсын 4300 гаруй хот агаарын хамгийн их бохирдолтой гэж гарч байна.
- Өнөөдөр гурван тэрбум буюу нийт хүний 40 хувь нь экологийн цэвэр ус, ундны усаар гачигдаж байгаа нь орон байрандаа цэвэр агаар дутмаг байх нэг үндэс болж байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно