Нийгэм
Эрүүл мэндийн дэвтрийг худал бөглүүлснээр халдварт өвчин тарах эрсдэлтэй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-т үзлэг тулгалт хийлээ. Тулгалт хийж үзэхэд үзлэг шинжилгээг хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зөрчил илэрчээ.
Мөн эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг зэрэг зөрчил илэрсэн байна.
“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-ийг хуурамчаар бөглүүлснээр халдварт өвчинтэй иргэн тухайн худалдаа, үйлчилгээ, ажлын орчиндоо өвчлөл тараах, улмаар олон нийтийг хордлого, эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гарч буй хоолны хордлого, халдварын тохиолдлуудад шалгалт хийхэд ажиллагсдаас нян тээгч илэрч байгаа аж. Тухайлбал Монос эмийн үйлдвэр, Орхон аймгийн Эмпати сургууль болон Багануур дүүргийн Наран ресторан зэрэг газруудад гарсан хордлого, халдварын голомтод нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон.
2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварийн дэгдэлт нийт 53 удаа гарснаас 19 нь хүүхдийн байгууллагад бүртгэгдэж, 1257 хүүхэд өртсөн байна. ЭМ-ийн Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн багш, цэцэрлэг, хүүхдийн зуслан, асрамж халамжийн газрын багш, ажилчид сүрьеэгийн шинжилгээнд флюрографийн зураг буюу рентген зураг харалт өгөхөөр тусгагдсан. Гэвч флюрографийн зураг авалгүйгээр, асуумжаар сүрьеэ өвчингүй, эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ.
Түүнчлэн ЭМ-ийн Сайдын тушаалаар батлагдсан загварын дэвтэр хөтлөөгүй, үзлэг шинжилгээгээр өвчтэй нь тогтоогдсон хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээ хийгдээгүй, шинжилгээ чанартай хийгдэхгүй байгаа аж. Тухайлбал: Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй,өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.
Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав