Эдийн засаг
Дижитал гарц” өдөрлөг боллоо

2018.11.23
Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон финтек технологийг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор “Дижитал гарц” өдөрлөгийг зохион байгууллаа.
Дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй энэ цахим эринд монголчууд бид ч хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд буй мэдээллийн технологийн дэвшилтэт гарцыг ашиглаж, цаг хугацаа хэмнэж, орон зайг товчилж, хурдтай хөгжих боломж бүрдэж байна.
Технологи хөгжихийн хэрээр банкны салбар ч уламжлалт үйл ажиллагаанаасаа гадна иргэдийн цаг, завыг хэмнэх, төлбөр тооцооны үйлчилгээг түргэн шуурхай, хялбар хүргэх зорилго бүхий финтек үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж буй. Эхэн үедээ зөвхөн мөнгө шилжүүлэх, дансаа шалгах зэргээр хязгаарлагдаж байсан цахим банкны үйлчилгээ өнөөдөр банкны салбарт очилгүйгээр банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэзээ ч, хаана ч хүлээн авах боломжтой болсон нь финтек үйлчилгээний нэг үзүүлэлт юм.
Монголбанк өнгөрсөн онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан бөгөөд хуулийн дагуу төлбөрийн системд цахим мөнгө ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус хуульд нийцүүлэн Монголбанкнаас Цахим мөнгөний журмыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ дагуу цахим мөнгө гаргах анхны албан ёсны зөвшөөрлийг 2018 оны 10 дугаар сард олгосон нь үндэсний төлбөрийн системийн хөгжилд түүхэн үйл явдал болсон юм.
Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг олон улсын стандартын EMV/NFC чип технологид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдөр зохион байгуулж буй “Дижитал гарц” өдөрлөгт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид өргөн хүрээнд оролцож буй бөгөөд олон нийтэд өөр өөрсдийн цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.
Монголбанкнаас санаачлан зохин байгуулж байгаа энэхүү өдөрлөгт АХБ-ны “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл” Монголын банкны холбоо, “TEDx Ulaanbaatar”, Худалдаа хөгжлийн банк, ХасБанк, Голомт банк, ХААН банк, Төрийн банк, Ариг банк, Богд банк, Капитрон банк, Чингис хаан банк, Богд банк, МобиФинанс ББСБ, ККТТ ХХК хамтран ажиллалаа.
МОНГОЛБАНК

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ