Эдийн засаг
Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав
Монголбанк, ХБНГУ-ын “Шпаркассе” Банкны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт болон хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран арилжааны банкны иргэдтэй шууд харилцах ажилтнуудад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд сургалтад амжилттай оролцсон арилжааны 11 банкны 41 ажилтанд сертификат гардуулах ёслолын ажиллагаа болов.
Мөн энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” аянд нийт 10 банк идэвхтэй оролцож, хүүхэд залуусын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулахад анхаарч ажилласан. Аянд идэвхтэй оролцсон шилдэг 3 банкаар Тээвэр Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкны хамт олон тус тус шалгарлаа
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.