Connect with us

Эдийн засаг

Б.Баярдаваа: Монголбанк санхүүгийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтална

Нийтэлсэн

-

Төрийн мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлийн хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Өнгөрсөн он болон энэ жилийн эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас өндөр гарлаа. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ?

-Монголын эдийн засагт 2016 оны хоёр болон гуравдугаар улиралд хамгийн хүнд үе тохиосон. Эдийн засаг гурван улирал дараалан агшсан. Тэр үетэй харьцуулахад хурдацтай өсөлт үзүүлээд байна. Одоо зургаан хувийн өсөлттэй явж байгаа. Энэ бол эдийн засаг сэргэсэн гэдгийг харуулж буй үзүүлэлт.

Эдийн засгийн дийлэнх салбарт сүүлийн хоёр жил дараалан өсөлт ажиглагдлаа. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл дээр ч ажил эрхлэлт нэмэгдэж байна. Иргэдийн дундаж орлого, цалин өссөн үзүүлэлт гарч байгаа. Энэ нь иргэдийн хэрэглээг тэлэхэд нөлөөлж байна. Хамгийн гол нь эдийн засаг дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ялангуяа гадаад эх үүсвэртэй хөрөнгө оруулалт өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөө үзүүлж буй “Оюутолгой” компани. Тус компани энэ жил нийтдээ 1.1 орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагт хийж байна. Ирэх хоёр жилд 1.1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо бий.

Мөн дотоодын хөрөнгө оруулалт ч өссөнөөр үндэсний компаниуд бизнесээ тэлж байгаа дүр зураг гарч байгаа. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь арилжааны банкуудын зээл байдаг. Арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүд рүү гарч буй зээл өсч эхэлсэн. Өнгөрсөн онд хамгийн том санаа зовоож байсан зүйл бол бизнесийн чиглэлийн зээлд өсөлт ажиглагдахгүй 3байсан явдал. Зогсонги байсан бизнесийн зээлийн өсөлт эхний найман сарын байдлаар 13 хувийн өсөлттэй гарсан. Нөгөө талдаа хэрэглээний зээл ч өсөлттэй гарч байна. Хэрэглээний зээл өрхийн хэрэглээг дэмжиж байгаа мэт харагддаг ч зах зээлдээ мөнгө нийлүүлж буй хэлбэр. Эдгээр нь эдийн засагт дотоодын хөрөнгө оруулалт болон ашиглагдаж байна. Нийт зээл жилд 17-18 хувийн өсөлттэй гарч байгаа. Нийт дүнгээрээ 2.4 орчим их наяд төгрөгөөр зээл олголт өслөө.

-УИХ-ын гишүүдийн зүгээс “Монголбанк эдийн засгийн өсөлтийг дэмжихэд юу хийсэн бэ” гэж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Ажлын байр нэмж, иргэдийн орлогыг өсгөхөд хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэдэг. Төрийн үүрэг оролцоо бол хувийн хэвшлийн бизнес тэлэхэд дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэр, эдийн засгийн тогтвортой орчин бий болгох юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөв болон мөнгөний бодлого эдийн засгаа сэргээх, цаашид тогтвортой өсөлтийг нь хангах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Үүний үр дүнд хувийн бизнес цэцэглэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр иргэдийн орлого өсөж, эдийн засагт өсөлттэй гарч байна.

-Төв банк ирэх оны эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд бодлогын ямар зохицуулалт хийх вэ?

-Төрийн мөнгөний бодлого ирэх онд гурван үндсэн стратегид суурилж хэрэгжинэ. Макро эдийн засгийн өсөлт, төлөв байдлыг тогтвортой хамгаалах чиглэл, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар хөтөч болох гэсэн гурван үндсэн тулгууртай бодлогын баримт бичиг болсон. Ирэх онд макро зохистой бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах чиглэлд анхаарах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Энэ жилээс шийдвэр нь гараад хэрэгжиж эхэлж буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ.

Иргэдийн хэрэглээний зээлийн тэлэлт рүү зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэрийг ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээл рүү хуваарилах бодлого баримтална.

Дээрээс нь гадаад орчны таагүй байдалтай холбоотойгоор долларжилтын эсрэг арга хэмжээ авна. Эдийн засаг руу гарч байгаа зээлийг ам.доллар бус үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гаргах алхмуудыг хийнэ.

-Иргэдийн хэрэглээний зээл өссөнөөр ямар сөрөг үр дагаврууд ажиглагдаж эхэлсэн бэ?

-Иргэд цалингийнхаа орлогыг зарим тохиолдолд 100 хувь зээлийн төлбөрт төлж байна. Ихэвчлэн орлогынхоо 60-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж байгаа. Энэ байдал үргэлжилбэл иргэд ерийн дарамтад орох эрсдэл дагуулна. Өр гэдэг бол ирээдүйд төлөх ёстой мөнгө. Төлнө гэдэг нь ирээдүйн хэрэглээгээ танана гэсэн үг. Өрийн дарамтад оруулахаас сэргийлж буй арга хэмжээ боловч цаад агуулга нь иргэдийн ирээдүйн хэрэглээг буурахаас хамгаалж байгаа арга хэмжээ. Нөгөө талаар хэрэглээний зээл өсвөл, бизнесийн зээлийн санхүүжилт хомсдоно.

-Бизнесийн зээлийн санхүүжилтийг тэлэх боломж ирэх онд бүрдэнэ гэж харж байна уу. Зээлийн хүүг бууруулах чиглэлд ахиц гарах уу?

-Тоон мэдээллээр, зээлийн дундаж хүү 20-21 хувь байсан бол одоо 17-18 болж буурсан. Зарим банк 14-15 хувийн хүүтэй зээл олгож байгаа тохиолдлууд бий. Энэ үйл явц цаашид хадгалагдана. Хадгалахдаа бидний анхаарах ёстой зүйлс байгаа юм. Тэр нь эдийн засгийн гадаад орчноос орж ирж буй санхүүгийн урсгал хэр тогтвортой байх вэ гэдэг асуудал.

Нөгөө талаар арилжааны банкуудын зээлжүүлэх чадвар ямар байх вэ гэдгээс бас хамаарна. Бидний зүгээс арилжааны банкуудын зээл олгох чадварыг тодорхой төвшинд хадгалахыг бодлогын хүрээнд анхаарч байна. Тухайлбал, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Энэ бол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн активын чанарын үнэлгээгээр гарч ирсэн асуудал. Үүнийг банкууд биелүүлээд явж байгаа. Хоёрдугаарт, Төв банкнаас арилжааны банкуудад тавьж буй хяналт шалгалтаа сайжруулахыг зорьж байна. Одоогийн тогтолцоогоор ихэнхдээ зөрчил гарах, асуудал хүндэрсэн тохиолдолд хойноос нь акт тавьж, хөөцөлддөг.

Тиймээс Монголбанкны Хяналт шалгалтын газраас эрсдэлээс урьдчилан сэргийлж, өмнө нь арга хаадаг байдал руу хяналт шалгалтаа чиглүүлэхийг зорьж байна. Арилжааны банкуудын зээлжүүлэлт, эх үүсвэр бүрдүүлэлтийн байдалд урьдчилан дүн шинжилгээ хийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй.

-Арилжааны банкууд эрсдэлээс хамгаалахын тулд активын удирдлагын компани байгуулах талаар олон жил ярьж байна. Ирэх оны Төрийн мөнгөний бодлогын хүрээнд энэ асуудлыг хөндөж байгаа юу?

-Ирэх оны Төрийн мөнгөний бодлогод активын удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан. Энэ бол Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарч хэрэгжүүлэх ажил. Активийн удирдлагын тухай хуулийн төслийг ч боловсруулах ажлыг хийнэ.

-Активын удирдлагын компани бий болсноор арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Активын удирдлагын тогтолцоонд үр ашигтай, хараат бусаар үйл ажиллагаа явуулах механизмыг суулгаж өгөх ёстой. Эдийн засаг тодорхой уналт, сэргэлтийн мөчлөгөөр явж байдаг. Мөчлөгийн явцад санхүүгийн мөчлөг гэдэг ойлголт гарч ирж яригддаг. Санхүүгийн мөчлөгт арилжааны банкууд маш мэдрэмтгий өртдөг. Эдийн засаг уналт үзүүлээд, агшихад хамгийн түрүүнд банк санхүүгийн байгууллагуудад мэдрэгддэг. Санхүүгийн салбар эдийн засгийн мөчлөгийн савлагааг нэмэгдүүлэх эрсдэл байдаг.

Ийм нөхцөл байдалд зах зээлийн зарчимд тулгуурласан активын удирдлагын тогголцоог бүрдүүлэх нь санхүүгийн мөчлөгийн савлагаа, түүнээс үүдэлтэй бодит эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудын чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр цэвэрлэдэг тогтолцоо байж болохгүй. Цэвэр зах зээлийн зарчмаар ажилладаг тогтолцоо нэвтрүүлэх ёстой.

-УИХ-аас Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль баталсан. Хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ. Цаашид арилжааны банкууд хуулийн шаардлагыг хангахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж эхэлсэн. Зарим банканд тодорхой үр дүн гарсан. Монголбанк энэ оны эцэс гэхэд төрөөс санхүүжилт шаардах хүртэл нөхцөл байдал үүсэхгүй болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Монголбанк энэ оны эцэс гэхэд төрөөс санхүүжилт шаардах хүртэл нөхцөл байдал үүсэхгүй болов уу.

Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл системийн болон системийн бус банкны асуудал яригдана. Банкны системийн хувьд ач холбогдолтой банк бол төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгасан.

-Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийг гаргасан. Цаашдаа яаж хэрэгжих вэ?

-Монголбанкан дээр Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, бэлэн болгосон. Төслийг боловсруулахдаа Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батална. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг санал гараад байна.

-Зээлийн хүүг бууруулах стратегийг ирэх оноос хэрэгжүүлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.

-Стратегийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний ямар ажлууд хийх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлаас гадна санхүүгийн системд шийдвэрлэх асуудлууд бий. Зээлийн хүүг өндөр тогтооход нөлөө үзүүлдэг арилжааны банкуудын үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулах шаардлагатай. Төрийн мөнгөний бодлогод гаднаас “ногоон санхүүжилт”-ийн эх үүсвэр, тогтолцоо бий болгох зорилтыг тусгасан. Мөн ухаалаг технологид суурилсан сайн туршлагуудыг банкуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт байгаа. Эдгээр арга хэмжээг авснаар банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулж, зээлийн хүү өртөг хоёрын зөрүүг агшаах эерэг нөлөө үзүүлнэ.

-Монголбанкнаас ирэх онд орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

-ОУВС-гаас Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Ипотекийн санхүүжилт төсвийн хүрээнд хийгдэх ёстой гэдэг чиглэл өгч байгаа. Анх ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байх үед л ийм шаардлага тавьсан. Тухайн үед төсөв хүндрэлтэй байсан. Эх үүсвэр муутайн улмаас барилгын салбарт ч байдал таагүй байлаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Төв банк тодорхой хугацаанд үргэлжлүүлье гэдэг тохиролцоог ОУВС-тай хийсэн. Өнөөдрийн байдлаар Төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжилт хийгээд явж байна.

ОУВС-гаас Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

-Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтэд хэдэн төгрөг зарцуулахаар тооцож байна?

-Өнгөрсөн оноос эхлэн ипотекийн зээлд төсвийн санхүүжилт орсон. Энэ жил төсвөөс 120 орчим тэрбум төгрөг, Монголбанкнаас 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана. Ирэх оны хувьд одоогоор хэлэхэд эрт байна.

Ипотекийн хөтөлбөрийг цаашид хэрхэн явуулах вэ гэдэг асуудлыг шийдэхээр Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Монголбанкнаас 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Төв банкан дээр бичигдсэн энэ активыг хэрхэн шийдвэрлэх нь хүндрэлтэй байгаа. Улсын төсөв рүү энэ активыг шилжүүлбэл Төв банканд энэ хэмжээний алдагдал үүснэ. Үүнийг төсвөөс хаах уу, хаахгүй аваад үлдлээ гэхэд дараа дараагийн санхүүжилтийг хаанаас босгох вэ гэдэг асуудал ургана.

-Инфляц ямар төвшинд байна гэж харж байгаа вэ?

-Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Улаанбаатар хотын инфляц 5.9 хувьтай гарсан. Тэгэхээр оны төгсгөлд зорилтот найман хувийн төвшингөө хадгална гэж харж байна. Ирэх хоёр жилд инфляцын зорилтот найман хувийг хэвээр хадгална. 2020 оноос зургаан хувь болгон бууруулах боломжтой гэж харж байна.

-Өөр нэг анхаарал хандуулах асуудал бол валютын ханш. Ирэх онд төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах боломжтой юу?

-Би өснө, эсвэл буурна гэж хэлэх нь зохимжгүй. Харин зах зээлд оролцож буй хүмүүс юуг анхаарах шаардлагатай вэ гэвэл гадаад эдийн засгийн орчныг анзаарч байх хэрэгтэй. Улмаар гадаад орчны нөхцөл байдал манай улсын төлбөрийн тэнцэл хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Засгийн газраас ирэх оны экспорт орлогыг нэлээд өөдрөгөөр харж байгаа. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Энэ жилийн хувьд 38 сая байгаа. Нүүрсний экспортоо даруй дөрвөн сая тонноор өсгене гэсэн үг. Үүнийг шийдвэрлэхийн тулд нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтуудыг босгох ажил яригдаж байна. Ийм эерэг зүйлүүд бий.

Төлбөрийн тэнцлийн эрсдэл талаасаа бол экспортын үнэ хэр тогтвортой байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн 7-8 сарын хугацаанд гарч ирсэн том өөрчлөлт бол зэсийн үнэ 7,000 ам.доллараас 6,000  руу буусан. Алтны ханш ч 1,200 ам.доллар болж буурлаа. Манай экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх анхаарах гол асуудал болж байна. Үүнд нөлөөлж буй суурь хүчин зүйл бол хоёр том гүрний худалдааны дайн. Худалдааны дайн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлбэл, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшид дам нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

-Ирэх онд Төв банкны бодлогын хүүд өөрчлөлт орох уу?

-Өнгөрсөн оны Мөнгөний бодлогын хорооны, мэдэгдэл нэг зүйлийг тодорхой дурдсан. Мэдэгдэлд “Гадаад эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь мөнгөний бодлогын хүү цаашид өөрчлөгдөх эсэхэд харгалзан үзэх тодорхой шалтгаан болж байна” гэж тодорхой тайлбарласан.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент17 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм18 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм18 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм18 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм20 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг20 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм21 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм21 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм21 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр21 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим