Эдийн засаг
Э.Анар: Финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлнэ

Монголбаннаас “Цахим эринд Цахим төлбөр тооцоо” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаатай холбогдуулж, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай цахим төлбөр тооцоотой холбоотой зарим асуудлаар ярилцлаа.
Юуны өмнө аян зохион байгуулах болсон тухай мэдээлэл өгнө үү?
Өнөөдрийн цахим эрин зуунд техник технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломж, шинэ хөгжил дэвшил нэвтэрсээр байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримталж буй бодлого, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, шинээр хэрэгжиж эхлээд байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, төлбөрийн системийг хөгжүүлэх, шинэчлэх төслийн үйл ажиллагааг нийтэд үнэн зөв, ойлгомжтой байдлаар таниулан сурталчлах замаар иргэд, хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч энэхүү аяныг хэрэгжүүлэхээр санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Төлбөрийн системийг энгийн үгээр тайлбарлаж хэлбэл ямар тодорхойлолт гарах вэ?
Төлбөрийн систем нь 4 зүйлийн нэгдэл юм. Үүнд иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг гүйцэтгэх зөвшөөрөл бүхий байгууллага, төлбөр тооцоог дамжуулах техник, технологийн дэд бүтэц, төлбөр хийхэд ашиглах төлбөрийн хэрэгсэл, эдгээрийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж байдаг.
Аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн системийн хөгжил, түүний тогтвортой байдлын нэг чухал хэмжүүр нь тухайн улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа юм. Хэрвээ төлбөрийн систем тасалдаж, найдваргүй ажиллавал банкууд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болно.
Өөрөөр хэлбэл, иргэд, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгө төлбөрийн системээр дамжин өөр хоорондоо солилцоонд орж, эдийн засагт эргэлдэж байдаг тул төлбөрийн систем нь эдийн засаг дахь хурдны зам юм. Өнөөдрийн байдлаар энэхүү зам нь мэдээллийн технологид суурилсан санхүүгийн сүлжээ болон хувьсан өөрчлөгджээ. Иймд энэхүү сүлжээг шинэчлэн хөгжүүлж, түүний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтой юм.
Энэ аяны хүрээнд Монголбанкнаас авч хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Аяны хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь Финтекийн хөгжлийг дэмжих, бэлэн бус төлбөрийн хэрэгслэлийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Төлбөрийн системийн эрх зүйн орчныг бэхжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас “Клирингийн систем ажиллуулах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг батлан гаргана. Энэхүү журам гарснаар Монголбанкнаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд клирингийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно.
Нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн шинэ зохицуулалт, Монголбанкнаас баримтлах бодлогын талаар хэвлэмэл гарын авлага бэлтгэж нийтэд түгээнэ. Төлбөрийн системийн оролцогч, хэрэглэгчийн дунд хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Төлбөрийн системийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа. Аяны хугацаанд клирингийн системийг шинэчлэхтэй холбоотой сургалтыг төлбөрийн системийн оролцогч болон Финтек компаниудад зориулан зохион байгуулна.
Монголбанкнаас төлбөрийн хэрэгслэлийн нууцлал аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технологид шилжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь Финтекийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нилээд чухал алхам болно гэж үзэж байна.
Аяны хугацаанд олон нийтийг хамарсан өдөрлөгийг банк, Финтек компаниудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь иргэд, хэрэглэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий этгээд бүгд нэгэн дор цугларч үзэл бодол, үйл ажиллагаа, дэвшилтэд технологийг хуваалцах, хамтран судалж, харилцан суралцах боломжийг олгоно гэж найдаж байна.
Аяны нээлтийн үеэр танилцуулагдсан санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зорилго, ач холбогдолын талаар тодруулж өгнө үү.
Энэ цахим эринд дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, нийтийн хэрэглээ болгох зорилгоор цахим төлбөр рүү эрчтэй шилжиж байна. Санхүүгийн зах зээлд нэвтрээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг өдөр тутмын төлбөр тооцоондоо ашиглаж, цаг хугацааг хэмнэх, орон зайг товчилох шаардлага өнөөгийн бидний амьдралд зайлшгүй тулгарч байна. Иймд, банк, санхүүгийн үйлчилгээ авахын тулд заавал өөрийн биеэр очиж, гарын үсэг зурах эсвэл төлбөр тооцоогоо баталгаажуулах ажиллагааг халах үүднээс энэхүү системийг хөгжүүлэх ажлыг Монголбанкнаас санаачлан эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар санхүүгийн байгууллагад ашиглагдах тоон гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системд туршиж байна. Цаашид энэхүү системийн хэрэглээг өргөжүүлж, Монголбанкны төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, төвбанкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны системүүдэд нэвтрүүлэхийг зорьж байна.
Аяны үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?
Аяны үр дүнг нэг талаас иргэд, хэрэглэгч нь Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын харилцан хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно гэж үзэж байна.
Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар мэдээ мэдээллийг иргэд, олон нийт хэрхэн авах боломжтой вэ?
Аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ болон төлбөрийн системийн талаарх мэдээ мэдээллэл авах хүсэлтэй иргэд, хэрэглэгч, байгууллага өөрийн санал хүсэлт, асуултаа Монголбанкны цахим хуудсаар болон нийтийн цахим сүлжээн дэх Монголбанкны facebook хаягаар хандан авч болно.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ