Connect with us

Эдийн засаг

П.Мөнхбаяр: Он гарсаар ипотекийн зээлийн хөтөлбөрт 236 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан

Нийтэлсэн

-

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ипотекийн зээлийн хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Ипотекийн зээлийн санхүүжилт хийгдэхгүй байгаа гэсэн мэдээллийг банкууд иргэдэд өгөөд байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

Монголбанкнаас сар бүр 16.0 тэрбум төгрөгийг олгож байгаа бөгөөд энэ нь 250 орчим зээлдэгчийн асуудлыг сар бүр шийдвэрлэж байна гэсэн үг. Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа. Ингээд 2018 оны эхний хоёр улирлын нийт санхүүжилтээр 860 зээлдэгчийн 60.0 тэрбум төгрөгийг  банкуудад дамжуулан олгосон бол гуравдугаар улиралд 30.0 тэрбум төгрөгийг олгоход бэлэн болоод байна. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлээр баталгаажсан үндсэн төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа. Энгийнээр тайлбарлавал, хөтөлбөрийн хүрээнд бий болсон зээлийн эргэн төлөлтөөс орж буй орлогоос хэтрүүлэхгүйгээр буцаан санхүүжүүлж байна гэсэн үг.

Тэгвэл яагаад банкууд санхүүжилт зогссон гэдэг мэдээллийг өгөөд байна вэ?

Өмнө нь хэлсэнчлэн, Монголбанк сар бүр, Засгийн газраас улирал бүр санхүүжилтийг тогтмол олгож байгаа гэдгийг дахин хэлье. Мэдээж, 2013 оноос хойш санхүүжилт олгож байсан үетэй харьцуулбал нийт санхүүжилтийн хэмжээ хязгаарлагдсан, үүнтэй холбоотойгоор банкуудын орон сууцны зээл олголт багассан, зээлийн шийдвэр гарахгүй урт дараалал гарч байгаа хэдий ч санхүүжилт үргэлжилсэн хэвээр байна.

Энэ оны эхний 9 сард Монголбанкны эх үүсвэрээс 2,103 зээлдэгчид нийт 143.7 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 860 зээлдэгчид нийт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 2,963 зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Харин банкуудаас хүсэхэд иргэд, харилцагчдад үнэн зөв мэдээлэл өгч, Монголбанк, Засгийн газраас санхүүжилтийг зогсоосон мэтээр ташаа мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй.

Орон нутагт хэр хүртээмжтэй байгаа вэ?

Монголбанкнаас олгосон эх үүсвэрээр санхүүжүүлэх нийт зээлийн 25 хувиас багагүй хэсгийг орон нутагт баригдсан орон сууцыг худалдан авах иргэдэд олгох талаар банкуудад тодорхой чиглэл өгсөн. Гэвч одоогоор 16.5 хувийг банкууд хөдөө орон нутаг дахь орон сууцны зээлд зориулсан байна. Тиймээс Засгийн газраас гуравдугаар улиралд олгох эх үүсвэрийг зөвхөн хөдөө орон нутагт шинээр олгох орон сууцны зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах чиглэлийг банкуудад  өгсөн. Одоогоор хөдөө орон нутагт олгосон орон сууцны ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 756.6 тэрбум төгрөг, үүнээс орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хэмжээ нийт зээлийн 77.4 хувь буюу 585.7 тэрбум төгрөг байна.

Зээлийн чанар болоод болоод уг хөтөлбөрийн хүртээмж тэгвэл улам бүр тэлж байгаа юм байна гэж ойлгогдож байна.

Хөтөлбөр хэрэгжихээс өмнө буюу 2012 онд ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 15.3 хувь,  нийт зээлдэгчийн тоо 29.8 мянга, зээлийн үлдэгдэл 845 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн хүү 12.8 хувь болон буурч, нийт зээлдэгчийн тоо 94.2 мянга, зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Энэ нь 2017 оны нэрлэсэн ДНБ-ний 15.2 хувьтай тэнцэж,  хөтөлбөр эхэлснээс хойш 5 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр хөтөлбөрийн цар хүрээ ч үлэмж нэмэгдсэн, зээлийн чанар ч харьцангуй сайн байсаар байгаа. Тухайлбал, нийт ипотекийн зээлтэй харьцуулбал хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 3.5 хувьтай байна. Энэ нь системийн нийт зээлийн дунджаас 3 дахин бага үзүүлэлт.Тодруулж хэлэхэд, хөтөлбөрийн зээлийн чанар хэдий чинээ сайн байна, төдий чинээ санхүүжилтийн хэмжээнд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс банкууд болон зээлдэгчид журмын шаардлагыг сайн мөрдөх, санхүүжилтийн талаар үнэн зөв мэдээлэл түгээх явдал маш чухал байна.

Хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх талаар Монголбанкнаас удаа дараа мэдэгдсэн. Хэрвээ Засгийн газарт шилжүүлсэн тохиолдолд санхүүжилтийн хэмжээ багасах уу. Хөтөлбөрийн шалгуурт өөрчлөлт орох уу?

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг зорилт бол “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлэх ажил юм. Монголбанк хөтөлбөрийн хэрэгжилтийн тасралтгүй байдлыг хангахаас гадна хөтөлбөрт оролцогч Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хөтөлбөрийг шилжүүлэх иж бүрэн төлөвлөгөө, холбогдох журмын төслүүд дээр ажиллаж байна. Хэдийгээр санхүүжилтийн хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд эцэслэн шийдэгдээгүй боловч Засгийн газраас хөтөлбөрийг илүү зорилтот хэсэгт чиглүүлэх зарчим баримталж байна.  Улаанбаатар хотын айл өрхийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийт хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах нийгмийн том хэрэгцээ шаардлага байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм10 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр10 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм10 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм10 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм10 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм11 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм11 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент11 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад11 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр11 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим