Дэлхий дахинд
Трамп: Намайг огцорвол иргэд эсэргүүцэл үзүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хэд хэдэн шалтгааны улмаас албан тушаалаас нь огцруулах асуудал яригдаж магадгүй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Үүний шалтгаан нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад нөлөөлөх зорилгоор хоёр эмэгтэйд мөнгө төлүүлсэн хэмээн Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэн ярьсан байна.
Хэрвээ энэ нь батлагдвал Ерөнхийлөгч Трамп сонгуулийн төсвийг буруугаар ашигласан хэрэгт буруутгагдах юм. Коэн үүнээс гадна, Дональд Трампыг ОХУ-тай холбоотой байсныг дурджээ.
“Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй нь үнэн учраас энэ асуудалд санаа зовохгүй байгаа. Намайг Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын эдийн засаг сэргэсэн. Хэрэв намайг огцруулах талаар асуудал яригдвал ард иргэд эсэргүүцэх байх. Коэн өөрийнхөө ялыг хөнгөлөх арга хайж байна” хэмээн ярьжээ.