Энтертайнмент
Сагсчид “маск”-тай талбайд гарав
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл сагсчид утаасны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аянд нэгдсэнээ илэрхийлжээ. Сагсчид Лхагва /2018.12.12/ гаригт болсон тоглолтын өмнө маск зүүж энэхүү аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг иргэд хурцаар шүүмжилж байгаа. Хатгаа өвчин бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгааг судалгаанаас гаргажээ. Тиймээс агаарын бохирдол их болсон энэ үед маск зүүцгээе аян эхэлж, спортынхон нэгдэж эхэллээ.
Сагсан бөмбөгийн тамирчид маск зүүж талбайд гарснаар энэхүү аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.