Бусад
Эрдоган: Турк улс ойрын үед Сирид байлдааны ажиллагаа эхлүүлнэ

Ойрын хэдэн өдөрт багтаад Турк улс Сирийн дорно зүг дэх Евфрат голын зүүн эргийн нутагт террористуудын эсрэг ажиллагаа эхлүүлнэ гэж ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон мэдэгдсэнийг Anadolu агентлаг дамжууллаа.
“Идлиб мужид хүмүүнлэгийн том хямрал болж байгааг Турк анхааралдаа авсан. Тэгээд бид Евфрат голоос зүүн тийших нутагт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг устгахаар шийдлээ” гэж төрийн тэргүүн хэлжээ.
“Сирийн нутагт 150 хавтгай дөрвөлжин км нутгийг хянаж байгаа алан хядагч бүлэглэл аюултай хэвээр байна. Эднийг устгах асуудал яригдах юм бол Турк улс үүнд бэлэн байна” гээд АНУ ч бас бидний саналыг дэмжиж байгаа гэж тодруулжээ. Харин Америкчууд Сирид ажиглалтын цэгүүд байгуулж байгааг Турк улс таашаахгүй байна. АНУ үүнийгээ тухайн бүс нутагт тогтвортой байдал хангахад чухал үүрэгтэй гэж байгаа бол харин Турк болохоор ийм байдлаар “алан хядагчдын хонгил” бий болгож байна гэж үзэж байгаа юм.
Анкарагийн хийх гэж байгаа энэ байлдааны ажиллагааг Сирид улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах, энэ бүс нутагт нутгийн иргэдийн таатай амьдрах аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа гэж Туркийн ерөнхийлөгч онцолжээ.
Турк улс Сирийн дайнаас болж бусад улс орнуудаас илүү их нэрвэгдэж байгаа гэж Эрдагон нэг бус удааа мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд тэр “Турк улс өөрийн газар нутагт аюул учруулахгүйн тулд Сири дэх цэргийн ажиллагаанд оролцсоор байх болно гээд АНУ-ны зүгээс сирийн курдүүдийг дэмжиж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Турк улс сирийн курдүүдийг туркт хориглосон Курдистаны ажилчны намтай холбоотой гэж үздэг юм.
Харин Туркийг сирийн зүүн хойд нутагт байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг АНУ уриаллаа гэж CNN мэдээллээ. “Сирийн зүүн хойд нутагт дангаараа байлдааны ажиллагаа явуулах нь аюултай. Америкийн цэргийн ажилтнууд өртөх, ойр байх магадлал байгаа болохор аюул учруулж болзошгүй юм. Энэ ажиллагааг хийхгүй байх нь дээр гэж бид үзэж байна” гэж Пентагоны төлөөлөгч Шон Робертсон лхагва гарагт мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн гишүүдийг Сириэ нэг сарын дотор хөөж гаргана гэж мэдэгдсэнийг Yeni Safak хэвлэл дамжуулсан байна.
Сири, иракын нутаг дэвсгэрт байгаа “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчидтай тэмцэх талаар Вашингтон нухацтай ажиллагаа бэлтгэж байгаа. Тэд одоо энэ бүс нутагт тун цөөхөн үлдсэн болохоор дараагийн 30 хоногт тэднээс нэг нь ч тэнд үлдэхгүй” гэж Трамп Сири, Иракт бөөнөөр хядлагын золиос болсон иргэдэд тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурахдаа мэдэгджээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно